Аймгийн ЗДТГ

Зэрэг сум төрийн байгууллагын бүтэц, орон тоогоороо булган сумын дараа орж байна

Өнгөрсөн онд Зэрэг суманд Гал түймэр унтраах, аврах 70-р анги, Агаарын цэргийн 332-р анги шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн. Ингэснээр орон нутгийн иргэд ажлын байртай болж, төрийн албан хаагчдын тоо 250 гаруйд хүрсэн нь орон нугийн нийгэм, эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдол үзүүлж байна. Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Зэрэг суманд ажиллахдаа дээрх байгууллагуудын ажил байдалтай танилцсан байна. ВИДЕО:
1/10/2019

Цэргийн тоо бүртгэл өнөөдөр буюу 01-р сарын 09-ний 17:00 цагт дуусна

Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 638-р Захирамжийн дагуу Цэргийн тоо бүртгэлийг 17 сумын 91 багт явуулж байна. Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хуульд Цэргийн бүртгэлд 18-50 насны 1, 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн, бэлтгэл ахлагч буюу 55 хүртэлх насны Дунд Офицер, 60 хүртэлх насны Ахлах Офицер бүртгүүлэх бол мөн 45 хүртэлх насны Цэрэгт бүртгэлтэй эмэгтэйчүүд бүртгүүлнэ гэж заасан байдаг. Цэргийн бүртгэлийн хугацаа өнөөдөр буюу 1 дүгээр сарын 09-ни
1/9/2019

Зэрэг суманд шөнөдөө -35-37 градус хүрч байгаа нь цаг, мал зутрах нэг шалтгаан болж байна

Өвөлжилт хүндэрч болзошгүй сумдын тоонд Зэрэг сум багтаж байна. Аймгийн Засаг даргыг орон нутагт ажиллах үеэр тус сумын малчид сүүлийн өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч хүйтний эрч шөнөдөө -35-37 градус хүрч байгаа нь цаг мал зутрах нэг шалтгаан болж байгааг онцолсон байна.ВИДЕО:
1/9/2019

Аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг Дарви суманд ажиллав

2019 оны орон нутгийн анхны томилолтоо 01-р сарын 05-ны өдөр Дөргөн сумаас эхэлсэн аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Дөргөн, Чандмань, сумдад ажиллаад энэ сарын 07-ны өдөр Дарви суманд ажиллалаа. Ажлын хэсгийнхэн сумдын мал өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж малчидтай уулзахаас гадна сумдын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж санал бодлыг нь сонсон ажиллаж байна. Дарви сумын иргэдтэй хийсэн уулзалтанд 250 гаруй иргэд хүрэлцэн ирж оролцлоо. Уулзалтанд оролцогчдод Засаг да
1/8/2019

Чандмань суманд өвөлжилт хүндхэн байна

Аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ИХ-ын төлөөлөгч Н.Батцагаан, Д.Баатарзориг нарын хамтаар энэ сарын 6-ны өдөр Чандмань суманд ажиллалаа. Дөргөн, Чандмань, Дарви зэрэг сумдад цасны зузаан 5-10 см бусад сумдын зарим нутгаар 2-5 см-ийн зузаан цастай байна. Малын хэвтэр, бэлчээрийн хомсдлоос шалтгаалан зөвхөн Чандмань суманд л гэхэд одоогийн байдлаар 1000 гаруй мал хээл хаяж,  малчид бага малынхаа ихэнхийг нэмэгдэл тэжээлд оруулжээ.  ВИДЕО:  
1/8/2019

Аймгийн Онцгой комисс хуралдав

2019 оны 01 сарын 06 буюу Ням гарагт аймгийн Онцгой комиссын хуралдаан боллоо. Сүүлийн өдрүүдэд цочир хүйтэрсэнээс үүдэн Буянт голын эхэн хэсэг буюу Бугат үзүүр чиглэлээс голын ус тэлж хачир гүйж, ус их хэмжээгээр тэлснээс стадионы орчим, Цамбагарав багийн ойн бүс, Рашаант багийн айл өрхүүдийг усанд автах эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлыг Онцгой комиссын хурлаар хэлэлцэж шуурхай арга хэмжээ авч ажиллахаар тогтлоо. Мөн Бадамлах дөл компаний дулааны доголдлын шалтгааныг тодорхойлох үүднэ
1/8/2019

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг Дөргөн суманд ажиллав

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав 2019 оны орон нутгийн анхны томилолтоо 01-р сарын 05-ны өдрөөс Дөргөн сумаас эхэллээ. Тэрээр энэ удаад 01-р сарын 11 хүртэл Дөргөн, Чандмань, Дарви, Зэрэг, Манхан, Цэцэг гэсэн 6 суманд ажиллаж зарим малчин өрхөөр орж, мал өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцахын зэрэгцээ сумдын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж 2018 онд Ховд аймгийн нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн гол гол хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын
1/8/2019

Ховд аймгийн удирдах ажилтнуудын 2019 оны анхны шуурхай зөвлөгөөнд 94 байгууллагын 70 гаруй хувь нь оролцов

Аймгийн Засаг аргын Тамгын газраас Удирдах ажилтны 2019 оны анхны шуурхай зөвлөгөөнийг 01-р сарын 04 ний өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд нар оролцож албан байгууллага, сум орон нутгийн удирдлагуудад аймаг орон нутгийн цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж холбогдох асуудлаар үүрэг чиглэл өгөв. Тухайлбал:аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Ховд аймагт 2018 онд
1/4/2019

2019 оныг Байгаль орчны салбарын байгууллагуудын "Хамтын ажиллагааг сайжруулах жил" болгон ажиллана

Байгаль орчны салбар байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн болж, аймгийн "Ногоон хөгжлийн хөтөлбөр"-ийг дүгнэн хэлэлцлээ. Зөвлөгөөнд Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржав болон байгаль орчны салбар байгууллагуудын төлөөллүүд оролцов.Энэ үеэр байгаль орчны салбарын байгууллагуудын 2018 онд хийсэн ажлын илтгэл мэдээлэл, байгаль орчны чиглэлээр тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, салбар байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо. Зөвлөгөөний үр дүнд
1/3/2019

Шинэ оны босгон дээр аймгийн ЗДТГ-аас санаачлан Жижиг худалдаа, бизнес эрхлэгчдийн уулзалт, өдөрлөг зохион байгуулав

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар орон нутгийн “Жижиг худалдаа, бизнес эрхлэгчдийн уулзалт, өдөрлөг”-ийг 12 дугаар сарын 31-ний өдөр Нутгийн удирдлагын ордны Хүндэтгэлийн өргөөнд зохион байгууллаа. Уулзалт, өдөрлөгийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд болон орон нутгийн жижиг худалдаа, бизнес эрхлэгч иргэдийн төлөөлөл 30 гаруй хүн оролцов.Уулзалтын хүрээнд аймаг орон нутгийн нийгэм, эдий
12/31/2018
Ховдын мэдээ