Аймгийн ЗДТГ

Хувийн хэвшлийнхэнийг малчдад туслах аянд нэгдэхийг уриалав

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн ихэнхи сумдаар цас орж, хүйтний эрч чангарсан байдалтай байна. Дарви сумын хэмжээнд 323 толгой мал, Мөст суманд 24 толгой, Эрдэнэбүрэн суманд 161 толгой, Ховд суманд 28 толгой бог, нэг тэмээ, Мөнххайрхан суманд 38 толгой бог, Чандмань сумын нэг багт дунджаар 400-500 бог мал хорогдсон мэдээтэй байна. Өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс урьдчилан сэргийлэх, цаг хүндэрсэн үед малчдад туслах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар “Малчдадаа тусалъя” 3 сарын ханд
1/10/2018

Гал түймэрт өртсөн гэр бүлд аймгийн Онцгой комиссоос мөнгөн тусламж үзүүлэв

Жаргалант сумын Бугат багийн иргэн Б.Ариунболдынх 2017 оны 12 сарын 30-нд цахилгааны улмаас гал түймэрт өртсөн байна. Тухайн өдөр гэрт нь 5-6 настай хоёр хүүхэд байсан бөгөөд тэд гал гарч эхлэнгүүт яаралтай гэрээс гарч ээж рүүгээ утасдан мэдэгдсэнээр галын аюулаас холуур өнгөрчээ. Гал гарсан дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид дуудлага хүлээн авсан даруйд яаралтай очиж шуурхай арга хэмжээ авчээ. Азаар хүүхдүүд эсэн мэнд үлдсэн ч гэрийн доторх тавилга хэрэгсэл болон байши
1/5/2018

Аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын 3 хэсэг өнөөдрөөс эхлэн сумдад ажиллана

Өнгөрсөн өдрүүдэд нийт нутгаар цас орсон. Цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Ховд аймгийн Чандмань, Мянгад, Дөргөн сумдад 3-4 см, Жаргалант, Дарви сумдад 2 см, Эрдэнэбүрэн, Манхан, Үенч, Алтай сумдад 1 см цастай, харин Мөст, Дуут, Ховд, Цэцэг сумын төвд цасгүй, уулаараа бага зэргийн цастай байна. Цас ороогүй цасгүй байгаа дээрх сумдаар мал усгүйдэж, малыг холоос тууж усалж байгаагаас зутрах, олон мал нэг дор бөөгнөрөх зэрэг таагүй нөхцөл бүрдэж болзошгүй байгаа тухай мэдээллийг мэргэжл
1/5/2018

Жаргалант сумын иргэн Н.Бат-Очирт аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн шийдвэрээр 5 ханатай иж бүрэн гэр олгов

2017 оны 12 сарын 25-ны өдөр цахилгааны улмаас гал түймэрт өртөн орон гэргүй болоод байсан Жаргалант сумын иргэн Н.Бат-Очирынх шинэ оны босгон дээр 5 ханатай иж бүрэн гэртэй боллоо. Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогийн шийдвэрээр Засаг даргын нөөц хөрөнгө болон БОЭТ, ХХҮГ, МХГ, БСУГ зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр гэр болон гэрийн доторх тавилга хэрэгслүүдийг хандивлаж өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгөв. 
12/29/2017

“Мөнгөн арслан Ховд 2017” Спортын салбарын шилдэг 9 номинацын эзэд тодорлоо.

Ховд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Аваргууд" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг “Мөнгөн арслан-2017” спортын салбарын шилдгүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээ боллоо. Хоёр дахь удаагаа уламжлал болгон амжилттай зохион байгуулагдсан “Мөнгөн арслан 2017” арга хэмжээний үеэр спортын салбарын шилдэг 9 номинацын эзэд тодорч шагналаа гардан авлаа. Тодруулбал, оны шилдэг Биеийн тамирын багшаар Үенч сумын сургуулийн биеийн тамирын багш С.Батжаргал, оны шилдэг ивээн тэтгэгчээ
12/28/2017

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн “Ховд дулааны станц“ ТӨҮК дулааны станцад ажиллав

Ховд аймгийн “Ховд дулааны станц“ ТӨҮК дулааны станцад  2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гарсан гал түймрийн нөхцөл байдалтай танилцах, үүрэг чиглэлээр хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Түлш эрчим хүчний яамны дулааны хэлтсийн дарга Т.Батдондог нараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг орон нутагт ажиллав. Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын хуралд оролцож, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, Дулааны станцын тогтвортой ажиллагаа, сэргээн босгол
12/27/2017

Ховд аймгийн "ШИЛДЭГ ХҮҮХЭД"-үүд шалгарлаа

Аймгийн хүүхдийн нэгдсэн “Харш”-ийн сүлд модны наадам 2017 оны 12 сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа. Бүтэн жилийн ажлаа тайлагнаж, хийсэн бүтээснээ үнэлүүлж, шилдэг хүүхдүүдээ шалгаруулдаг энэхүү наадам нь Ховд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Д.Галсандондогийн ивээл дор зохион байгуулагдсан бөгөөд тус арга хэмжээнд аймгийн шилдэг хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, зорилтот бүлгийн хүүхдүүд, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн төлөөлөл, Гэр бүл, хүүхэд, залуу
12/26/2017

Аймгийн Засаг дарга Д.Галсандондог "Эгшиглэнт эхийн хишигт найрагч" М.Отгонбаярт хүндэтгэл үзүүлэв

Засгийн газрын 36 дугаар тогтоолоор Төрийн хошой шагналт, зууны манлай романч Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулан БОЛОР ЦОМ-35 яруу найргийн наадмыг 12-р сарын 15 ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод зохион байгуулсан. Наадамд 32 найрагч шүлгэн хүлгээ уралдуулсанаас Ховд аймгийн Дуут сумын уугуул яруу найрагч М.Отгонбаяр тэргүүн байранд шалгарч "Эгшиглэнт эхийн хишигт найрагч"-аар тодорч адис хүртсэн. Одоогоос 8 жилийн өмнө буюу 2009 оны "БОЛОР ЦОМ" наадамд&nbs
12/16/2017

Малчдад туслах аянд албан байгууллагууд идэвхтэй оролцож байна.

Өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй учир цагийн байдал хүндэрсэн тохиолдолд малчдадаа туслах зорилгоор аймгийн ЗДТГ-аас санаачлан  “Малчдадаа тусалъя” сайн санааны 3 сарын аяныг эхлүүлсэн, Одоогийн байдлаар уг аянд 30 гаруй албан байгууллага аж ахуй нэгжүүд нэгдэж хандив тусламжаа үзүүлээд байна. Хамгийн сүүлд гэхэд л Зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүн, ажилтан албан хаагчид, Жаргалант сумын 6-р цэцэрлэг,  8-р цэцэрлэгийн багш ажилчид, эцэг эхчүүд хамтран хандив тусламж
12/14/2017

“ГОВИЙН ЧОНО-2018” сургалт, дадлага сургуулийн эхний бэлтгэл уулзалт боллоо

Баруун бүсийн төв-Ховд аймгийн онцгой байдлын газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр "Говийн чоно-2018" олон улсын сургалт, дадлага сургууль зохион байгуулах асуудлаар анхны уулзалтаа Ховд аймагт зохион байгуулав. Ажлын хэсэг Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх болон БОЭТөвийн удирдлагуудтай уулзалт хийж 2018 онд Баруун бүсийн хэмжээнд зохион байгуу
12/13/2017
Ховдын мэдээ