Admin 3/13/2021 Photo, Design 5 Өнөөдрийн /2021.03.13/ 1, 2, 3, 4 дэх ээлжийн шалгалтад оролцогчдоос 32 иргэн тэнцжээ Төрийн албаны ерөнхий шалгалт Ховд аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл, шалгалтыг зохион байгуулах ажлын хэсэг “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлж халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн шалгалтыг хууль, журмын дагуу амжилттай зохион байгуулж байна. Шалгалтын явцад ямар нэгэн зөрчил гараагүй харин шуурганы улмаас 4 дэх хэсгийн шалгалтын үеэр цахилгаан тасалдаж 20 минутын дараа хэвийн үргэлжлүүлэв. Шалгалт эхлэхийн өмнө Төрийн ал 3/13/2021
Admin 3/13/2021 Photo, Design 5 Төрийн албаны ерөнхий шалгалт 2 дахь өдрөө үргэлжилж байна Улс орон даяар явагдаж буй Төрийн албаны ерөнхий шалгалт 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Эхний буюу 03 дугаар сарын 12-ны өдрийн шалгалтад Ховд аймгаас 5 ээлжээр нийт 145 иргэн оролцохоос 123 нь шалгалтаа өгч 26 нь тэнцэн төрийн албаны нөөцөд бүртгүүлэх боломжтой болжээ. Шалгалтын хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй хэвийн үргэлжилж байна гэж Төрийн албаны зөвлөлийн Ховд дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Отгонхишиг хэллээ.Өнөөдрийн шалгалтыг мөн 5 ээлжээр зохион байг 3/13/2021
Admin 3/12/2021 Photo, Design 5 Төрийн албаны ерөнхий шалгалтын 1,2,3-р ээлжинд орсон 73 иргэний 15 нь тэнцжээ Төрийн албаны тухай хуулинд Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулна гэж заасан байдаг. Үүний дагуу энэ оны анхны шалгалт өнөөдөр өглөө улс орон даяар нэгэн зэрэг эхэлж хэвийн үргэлжилж байна. 03 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд болох энэхүү шалгалтад Ховд аймгаас нийт 395 иргэн оролцохоор бүртгүүлсэн. Бүртгүүлсэн иргэдийг нэг ээлжинд 29 байхаар хувиарлаж өдөрт 5 ээлжээр тогтоосон цагуудад шалгалтыг авах юм. Өнөөдөр 16 цагт авсан мэдээгээр эхний өдрийн 4 ээлжийн шалгалт я 3/12/2021
Admin 3/12/2021 Photo, Design 5 Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ Төрийн албаны тухай хуулинд Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулна гэж заасан байдаг. Үүний дагуу энэ оны анхны шалгалт энэ өглөө улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ.Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл, шалгалтыг зохион байгуулах ажлын хэсэг “Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Шалгалтад орж буй иргэн бүрийн хүн хоорондын зайг бариулж, халууныг нь хэмжин 3/12/2021
Admin 3/11/2021 Photo, Design 5 Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцохоор бүртгүүлсэн иргэдэд зааварчилгаа өгөв Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш орон нутгийн цагаар 07:00 цагт эхэлнэ. 03 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд Нутгийн удирдлагын ордоны “Иргэний танхимд” зохион байгуулах энэ удаагийн шалгалтад манай аймгаас нийтдээ 395 иргэн оролцохоор цахимаар бүртгүүлсэн байна. Шалгалтыг 5 ээлжээр өглөө орон нутгийн цагаар 07:00, 10:00, 12:30, 15:00, 17:30 цагуудад авч 3 өдөрт багтаан зохион байгуулах юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.03.11/ Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс 3/11/2021
Admin 3/11/2021 Photo, Design 5 Төрийн албаны ерөнхий шалгалтын сорилд сэтгүүлчид оролцжээ Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 12-нд Төрийн албаны зөвлөл, 21 аймаг, нийслэлийн Тамгын газартай хамтран улсын хэмжээнд зохион байгуулна. Уг ерөнхий шалгалтын цахим систем, шалгалтын үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх, урьдчилсан сорилт бүхий уулзалт өнөөдөр цахим болон танхимын гэсэн хоёр хэлбэрээр болов. Ингэхдээ сэтгүүлчдийг шалгалтын цахим тестийн туршилтад хамруулж, шалгалтын сорил болоод зохион байгуулалтын талаар тэдний санал бодлыг нь сонсож нээлттэй танилцуулга х 3/11/2021
Admin 3/10/2021 Photo, Design 5 Ховд аймгийн хэмжээнд нийтдээ 21 хүн Олон нийтийн цагдаагийн үүргийг гүйцэтгэж байна Олон нийтийн цагдаа нар тухайн сум, орон нутагтаа ажиллаж буй Цагдаагийн ажилтан, алба хаагчдын ажилд дэмжлэг үзүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулдаг. Ховд аймгийн хэмжээнд нийтдээ 21 хүн Олон нийтийн цагдаагийн үүргийг гүйцэтгэж байгаа юм. Тэдний ихэнх нь 1-5 жилийн хугацаатай ажиллаж байгаа бол Үенч сумын Олон нийтийн цагдаа С.Пүрэвсүрэн Олон нийтийн байцаагчаас эхлээд өдгөө 26 жил энэ албанд үүрэг гүйцэтгэж байна.Олон нийтийн цагдаа нарт шинээр гарсан 3/10/2021
Admin 3/10/2021 Photo, Design 5 Төрийн албаны ерөнхий шалгалтад 100 оноо авч тэнцсэн иргэнийг төрийн албанд ажиллуулна Өнгөрсөн 2020 онд Төрийн албаны ерөнхий шалгалтад манай аймгаас 460 иргэн оролцохоор бүртгүүлж 376 иргэн шалгалтад орсоноос 122 нь тэнцсэн байдаг. Тухайн үед улсын хэмжээнд 5 иргэн 100 оноо, 10 иргэн 99 оноо, 15 иргэн 98 оноо авсан бол 22 хүүхэд 97 оноо авсаны нэг нь Ховд аймгаас оролцсон иргэн байжээ. Энэ оны 03 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд болох шалгалтад оролцохоор нийт 395 иргэн цахимаар бүртгүүлсэн байна. Төрийн албаны шалгалтыг орчин үеийн дэвшилтэд техник, технологи ашиглан и 3/10/2021
Admin 3/10/2021 Photo, Design 5 Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцохоор 395 иргэн цахимаар бүртгүүлжээ Төрийн албаны ерөнхий шалгалт 03 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд болно. Энэ удаагийн шалгалтад оролцох иргэдийг 2021 оны 01 дүгээр сарын 25-аас эхлэн 02 дугаар сарын 25 хүртэл цахимаар бүртгэхэд нийтдээ 395 иргэн бүртгүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлийн Ховд дахь салбар зөвлөл 1 өдөрт 5 ээлжээр буюу 1 ээлжинд 29 иргэнийг оруулахаар бэлтгэлээ хангасан байна. Тодруулбал, дээрх өдрүүдийн 07,10,12:30, 15, 17:30 гэсэн цагийн хуваариар шалгалтыг авч 3 өдөрт багтаан дуусгах юм. ВИДЕО: Д.ЭНХ 3/10/2021
Admin 3/7/2021 Photo, Design 5 Боловсролын салбарт шинээр хэрэгжүүлэх дэд хөтөлбөрүүдийн өргөтгөсөн хэлэлцүүлэг боллоо Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чанарыг сайжруулах, багш, оюутан, сурагчдыг дэмжих зорилгоор “Чанартай боловсрол”, “Чадварлаг багш, сурагч, оюутан”, “Монгол хэл, бичиг”, “Тогтвортой хөгжлийн боловсрол” зэрэг 4 дэд хөтөлбөрийг шинээр боловсруулан хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр хөтөлбөрүүдийг салбарын эрдэмтэд, багш, мэргэжилтнүүдийн санал, оролцоотойгоор анхан шатны түвшинд боловсруулж 4 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулаад байна.Энэ оны 03 дугаар сарын 06-ны өдөр Их 3/7/2021