
"JCI Монгол" ТББ-ын Баруун бүсийн захирал Б.Баттөрөөр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Тус байгууллагаас санаачлан Ховд, Увс, Завхан, Говь-алтай, Баян-өлгийамйгийн 18-40 насны залуусын нэгдэл, оролцоо, манлайлал, хувь хүний хөгжил, байгууллагын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор
"БАРУУН БҮСИЙН ЧУУЛГАН-2026" арга хэмжээг
"ХАМТДАА НЭГДЭЖ ХАМТДАА МАНЛАЙЛЪЯ, ХАМТДАА ХӨГЖЬЕ" уриан дор зохион байгуулах юм.
Ажлын хэсгийг өнөөдөр /2026.05.15/ аймгийн Засаг дарга М.Амарсанаа хүлээн авч уулзав. Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг даргын орлогч Л.Энхбаяр, Соёл урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын газрын дарга М.Пүрэвхүү болон албаны бусад төлөөлөл оролцлоо.