
Жаргалант сумын иргэн,
"Хүслэн шим" хоршооны эзэн, залуу тариаланч Б.Нэргүй. Эднийх гэр бүлээрээ газар тариалан эрхлэх сонирхолтой. Өдөр бүр шинэ ногоо хүнсэндээ хэрэглэхийг зорьдог байна.
Энэ хүсэл, зорилгодоо хөтлөгдөн 2021 оноос хойш буюу сүүлийн таван жил "Хүлэмжийн аж ахуй" эрхэлж байна. Нийт 350 мкв талбай бүхий өвөл, зуны хүлэмжтэй.
2022 онд "Өвлийн хүлэмж"-ээ байгуулж жилд хоёр удаа ургац авч өрхийн хэрэгцээгээ хангана. Бас экологийн цэвэр бүтээгдэхүүн болох хүнсний нарийн ногоогоо хэрэглэгчдэдээ нийлүүлж нэмэлт орлого олдог болжээ.

Б.Нэргүй хэлэхдээ:
Энэ жилийн тариалалтаа дөрөвдүгээр сарын 12-нд хийсэн. Бага зэрэг хугацаа алдсан ч удахгүй энэ жилийн анхны ургац /салат навч, өргөст хэмх/ хураана гэж ярилаа.
Цаашдаа хөрсгүй тариалалтыг нэвтрүүлэхээр бэлтгэлээ базаажээ.
НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап ван Хиердэн тариалалттай нь танилцаж залуу тариаланчдад амжилт хүслээ.
Ургац арвин байг.

