”Эрсдэлийн Харилцаа Холбооны багийг чадавхжуулах сургалт эхэллээ

May be an image of one or more people, people studying and text

”Дэлхийн Зөн Монгол”
байгууллага нь АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр FHI 360 байгууллагатай хамтран ”Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх” төслийг аймгийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байна.  

Энэ оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд: 

Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалын З дугаар хавсралтаар батлагдсан ”Болзошгүй гамшиг, осол, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн тохиолдлын удирдлагын тогтолцоо, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам”-ын 3.5.5 дахь заалтыг үндэслэн аймгийн түвшний ”Эрсдэлийн Харилцаа Холбоо"-ны (ЭХХ) багийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан. 

May be an image of one or more people, people studying and text

Тухайн багийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор тэргүүлэх зоонозын өвчин тодорхойлох, стандарт үйл ажиллагааны журам танилцуулах сургалт, уулзалт зохион байгуулж байна.

May be an image of text

Тавдугаар сарын 11-1З-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж буй сургалтад Ховд, Баян-өлгий аймгийн холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцож байна. 

May be an image of studying and text

May be an image of one or more people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ