
Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын олгосон тусгай зөвшөөрлийнхөө нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хянах, үйл ажиллагаатай танилцах, орон нутгийн дулаан хангамжийн байгууллагуудын удирдлага, инженер техникийн ажилтнуудад өвөлжилтийн бэлтгэл хангахад авах арга хэмжээ, шинэ техник технологитой танилцаж туршлага судлуулж, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор энэ удаагийн сургалтыг зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрчим хүчний зохицуулах зөвлөл,
“Эрчим дөл” ХХК хамтран зохион байгуулсан тус сургалтад аймаг, сумдын төвлөрсөн дулаан хангамжийн үйл ажиллагаа явуулдаг 15 байгууллагын захирал, инженер техникийн ажилчид, зуухны дарга, механик зэрэг 150 орчим хүн хамрагдлаа.

Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр нээж энэ чиглэлд хийж буй ажил анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв.

"Даралтат сав, шугам хоолойтой харьцаж ажиллах аюулгүй ажиллагааны сургалт"-аар:
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд Даралтат сав, шугам хоолой ашиглан оролцох үеийн техникийн болон зохион байгуулалтын үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах талаар мэдээлэл өглөө. Ингэснээр аюул ослын эрсдэлийн зэргийг зөв тодорхойлж сурах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга барилд суралцаж
"Сертификат" гардлаа.


