
Энэ оны тавдугаар сарын 01-07-ны хооронд Улаанбаатар хот,
"Буянт ухаа" спорт цогцолборт
"Сурагчдын лиг"-ийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээнд Ховд аймгийн тамирчид амжилттай оролцоод ирлээ.
Багш, дасгалжуулагч Г.Мөнхболд, Б.Үүрийнтуяа, Г.Хатантуул, Н.Нармандах, Б.Баяржаргал, Б.Цэнд-аюуш, Г.Номин Ц.Буянтогтох нараар ахлуулсан эрэгтэй, эмэгтэй нийт зургаан багийн 84 тамирчин нас насны ангилалд оролцсоноос:
Г.Номин, Б.Цэнд-аюуш дасгалжуулагчтай 17-18 насны охидын баг түрүүлж
"Алтан медаль",
"Аваргын цом",

Г.Хатантуул дасгалжуулагчтай 13-14 насны охидын баг
"Мөнгөн медаль",

Н.Нармандах, Ц.Буянтогтох дасгалжуулагчтай 15-16 насны охидын баг
"Хүрэл медаль" хүртсэн бахдам амжилт гаргажээ.

Бусад багууд 5-8 дугаар байруудад буюу шагналт байрт шалгарсан амжилт үзүүлсэн байна.
Өнөөдөр /2026.05.11/ аймгийн Засаг дарга М.Амарсанаа холбогдох албаны төлөөллийн хамтаар "Сурагчдын лиг"-ийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид, багш дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан баяр хүргэв.
Энэ үеэр Волейболын спортын амжилтын буухиаг үргэлжлүүлж буй тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ.
