
“Ховд эко цемент” үйлдвэр нь Ховд аймгийн төдийгүй баруун бүс нутгийн барилга, барилгын материалын үйлдвэрлэл, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа.
“Шохойт уул”-ын шохойн чулууны ордыг түшиглэн ажиллаж, жилд 300 мянган тонн цемент үйлдвэрлэдэг тус үйлдвэр нь нийт 350 ажлын байр шинээр бий болгосон. 90 гаруй хувь нь орон нутгийн болон ойролцоох аймаг, сумдын иргэд байна.

Тус үйлдвэр жилд нийтдээ 18000 мВт эрчим хүч хэрэглэдэг байна. Үүний 13000 мВт-ыг нарны станцаас авч ашиглах боломж бүрдэж байна.
Өнгөрсөн онд 4мВт нарны станц ашиглалтад оруулж, энэ онд дахин 4мВт-аар өргөтгөж байгаа аж.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, эрчим хүчний инженер М.Энхцэцэг, аймгийн Засаг дарга М.Амарсанаа нарын албаны төлөөлөл
“Ховд эко цемент” үйлдвэрийн
"Нарны цахилгаан станц"-тай танилцлаа.

Энэ үеэр
“Сэргээгдэх эрчим хүч”-ний хэрэглээ, эрх зүйн орчин, тулгамдсан асуудлын талаар санал солилцож аж ахуйн нэгжүүдийн хэрэглээнээс илүү гарч буй эрчим хүчийг төвийн системд нийлүүлэхэд тулгарч буй дүрэм, журам үүнээс шалтгаалсан чирэгдлийг хамтран шийдвэрлэхээр боллоо.




