-Аргын тооллын 4 сарын 27. Даваа (Сумьяа) гараг (2026)



-Аргын тооллын 4 сарын 27. Даваа (Сумьяа) гараг (2026)
-Хаврын адаг хар луу сарын шинийн 11, өдөр цагаагчин хонь, мэнгэ 9 улаан, суудал хий, од бага морь-10, үхэх барилдлагат.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:42-19:58.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.

-Үс засуулахад оюун билиг хурц болох сайн. Харин үхэр, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

-Туулай, гахай, хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.

-Нохой жилтний сүлд гараг.

-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлд туурга, хананд орших болой.

-Билгийн өдрийн үр: Үс засуулах, гүү барих, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, газар хагалах, тариа ногоо тарих, шинэ гэр, байшин, асар майхан босгох, хурим, наадам хийх, мал хөнгөлөх, мал гаргахад сайн. Дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авахад муу.

-Гарагийн өдрийн үр: Хишиг даллага авах, бурхан сахиус, лус ба тэнгэр тахих, багш шавь болох, эм найруулах, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, бэрийн үйл, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, мал хөнгөлөх, газар хагалах, тариа ногоо тарих, гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, сан тавих, зам мөр гаргах, хот байгуулахад сайн. Эхэлж ном сонсох, нүүдэл хийх, хол замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, шарил шатаах, өмнө зүгт явахад муу.

-Жил өдрийн үр: Бурханд залбирах, бэрийн үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийхэд сайн. Өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөхөд муу.

-Мэнгэний өдрийн үр: Сайн бүтээл, хишиг даллага авах, эд, мал худалдан авах, чинагш өгөхөд сайн. Эд, мал гадагш өгөхөд муу.

-Суудалын өдрийн үр: Тарни тоолох, хариулга хийх, согтуу галзууг номхтгох, хатуу үйлд сайн. Тээрэм босгох, андгай тавих, чуулахад муу.

-Барилдлагын өдрийн үр: Мал адгуус муулах үйлд сайн.

-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ