
2026 оны 04-р сарын 27-ноос 05-р сарын 06-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
/28-наас 29-нд шилжих шөнө, 29-ний өдөр ихэнх нутгаар хур тунадас орно/
Хур тунадас: 28-наас 29-нд шилжих шөнө, 29-ний өдөр ихэнх нутгаар, 30,05-р сарын 05-нд зарим газраар хур тунадас орно.
Салхи: 28,29,30-нд баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: 29,30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Уулархаг нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, өдөртөө +9...+14 градус дулаан байна. Бусад хугацаанд Уулархаг нутгаар шөнөдөө -1 градус хүйтнээс +4 градус дулаан, өдөртөө +12...+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +4... +9 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна гэж Ховд ус цаг уур, орчны мэдээ мэдээлэл танилцууллаа.