Өнөөдөр /2020.06.29/ аймгийн Засаг даргын зөвлөл хуралдлаа. Хурлаар Монгол Улсын хууль, УИХ-ын болон байнгын хорооны тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, ҮАБЗ-ийн зөвлөмж, Ерөнхий сайдын захирамж, албан даалгавар, Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлийн Ховд аймагт холбогдолтой шийдвэрүүдийн хэрэгжилтийн явцын талаарх тайлан мэдээллийг аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ээс танилцууллаа.
Мөн тус хэлтсээс Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн энэ оны эхний хагас жилийн байдлын хэрэгжилт, үр дүнгийн тайланг танилцуулсан юм.
Хурлаас гарсан зарим нэмэлт саналуудыг тайланд тусгаж ЗГХЭГ-т холбогдох хугацаанд нь хүргүүлэхийг ХШҮДАХ-ийн мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.
Үүнээс гадна өнөөдрийн хурлаар тарваган тахлын голомтот Алтай, Булган, Мөст, Цэцэг, Үенч сумдын иргэдэд зориулан сургалт, сурталчилгаа хийх замаар өвчлөл гарах эрсдэлийг бууруулах зорилго бүхий үйл ажиллагаа зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Тус ажлыг зохион байгуулах хөрөнгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн юм.