
Ховдын ирээдүй болсон хүүхэд багачуудад үндэсний хэл, бичгээрээ бахархах төлөвшил олгох, математикт дур сонирхолтой, оюун ухаан, мэдлэг боловсролоо хөгжүүлэх чин эрмэлзэлтэй сурагчдыг тодруулж, алдаршуулах зорилгоор "9779 клуб" буюу 1997 оны аравдугаар анги төгсөгчид
"ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ" нэрэмжит олимпиадыг анх 2017 онд зохион байгуулсан.

Төгсөгчдийн хандив, дэмжлэгтэйгээр Математик, Англи хэл, Физикийн хичээлээр 10-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг ээлжит олимпиад өнөөдөр /2026.04.18/ эхэллээ.

Мэргэжлийн хичээлийн бусад олимпиадуудаас чансаа, шагналын сан өндөртэй учраас оролцох сурагчдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байна.
Энэ жилийн хувьд Ховд аймгийн ерөнхий боловсролын 13 сургуулийн X-XII ангийн 500 орчим сурагч оролцож 54 багц медалийн төлөө мэдлэг оюунаа сорин өрсөлдөж байна. Олимпиадын дүнг энэ орой гаргаж шилдэг сурагчдыг шалгаруулна.



