Аймгийн ИТХ

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын зарим алба хаагчид Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөжээ

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Гантулгын Сүнжидмаа, Ховд аймгийн Булган сум дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Дамираны Батчимэг нар Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Өнөөдөр /2026.01.13/ Ховд аймгийн шүүхийн байранд зохион байгуулсан "Тангараг өргөх ёслолын ажиллагаа"-нд тус шүүхийн шүүгч, ажилтнууд болон гэр бүлийнхэн нь оролцож төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөсөн шүүгчийн туслах Г.Сүнжидмаа, Д.Батчимэг нарт баяр хүргэн, ажлын
1/13/2026

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Адъяа түрүүллээ

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааныг өчигдөр /2026.01.12/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Үндэсний бөхийн холбоо, Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулав. Энэ удаагийн барилдаанд хүчит 64 бөх зодоглон, эр бяр, уран мэхээ уралдуулан барилдсанаас Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Адъяа түрүүлж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, аймгийн арслан М.Аманбек үзүүрлэн, Үенч сумын харьяат, аймгийн заан
1/13/2026

БНМАУ-ын АИХ-ын Депутат, Монгол Улсын Хүний гавьяат эмч Ж.Даваабал гуайг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ой тохиож байна. Ардчилсан шинэ үндсэн хуулийг Ардын их хурлын 400 гаруй депутат гар бие оролцон 6 бүлэг 70 зүйлтэй батлалцаж байсан түүхтэй. Ховд аймгаас 18 хүн Ардын их хурлын депутатаар сонгогдон оролцсоны нэг бол Монгол Улсын Хүний гавьяат эмч Ж.Даваабал юм.БНМАУ-ын АИХ-ын Депутат, Монгол Улсын Хүний гавьяат эмч Ж.Даваабал гуайг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн ИТХ-ын Хэлтсийн дарга Ц.Азбилэг, Б.Даваадорж нар хүлээн авч уулзан, хүнд
1/12/2026

Мэргэжлийн Холимог тулааны тамирчин, дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргилыг Ховд аймгийн "Хүндэт иргэн" шагналаар шагнаж, 20,0 сая төгрөгөөр урамшуулав

Өнөөдөр (2026.01.09) аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг даргын орлогч М.Баярт, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү болон албаны бусад төлөөлөл Холимог тулааны дэлхийн аварга, Монгол улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргил, Дасгалжуулагч Ж.Нарантунгалаг, чөлөөт бөхийн тамирчин, Дифлимпийн 25 дугаар олимпын мөнгөн медальт Д.Чинзориг, Дэлхийн шатрын холбооны дэд мастер, Азийн аваргын мөнгөн медальт С.Тэнүүнбуян, Шатрын спортын Азийн аваргын алт, мөнгөн медальт Г.Эрдэнэбат нарыг хүлээ
1/9/2026

Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын VI хуралдаан эхэллээ

Өнөөдөр /2025.12.11/ Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зургаадугаар хуралдааныг зохион байгуулж байна.Хуралдааныг сумын ИТХ-ын дарга Х.Батсүрэн нээж үг хэлсний дараагаар Монгол улсын төрийн дуулал эгшиглүүллээ.Хуралдаанд нийт 29 төлөөлөгч оролцохоос 27 нь хүрэлцэн ирж 93.1  хувийн ирцтэй хуралдаж байна. Энэ удаагийн хуралдаанаар:-Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны тайлан хэлэлцэх тухай -Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийн тайл
12/11/2025

"Авлига бидний нүдээр" видео контентын уралдааныг дүгнэлээ

Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан аймгийн ИТХ-аас Авлигын эсрэг сарын аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд авлигын тухай мэдлэг олгох, авлигыг үл тэвчих, ёс зүй, ёс суртахууны зөв төлөвшил олгох, шударга иргэнийг төлөвшүүлэх зорилготой видео контентын уралдаанд 19 бүтээл ирсэн байна. Уралдааныг удирдамжид заагдсан 9 шалгуур үзүүлэлтээр дүгнэлээ.“Авлига бидний нүдээр” видео контентын уралдааны:1-р байрт Жаргалант сумын Е
12/10/2025

Аймгийн ИТХ-ын VIII хуралдаан 97.5 хувийн ирцтэй эхэллээ

Ээлжит хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр нээж үг хэлсний дараа Монгол улсын төрийн дуулал эгшиглүүлэв. Хуралдаанд нийт 41 төлөөлөгч оролцохоос  40 нь ирж 97.5 хувийн ирцтэй байна. Энэ удаагийн хуралдаанаар: -Аймгийн ИТХ-ын 2025 оны үйл ажиллагааны тайлан, -Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийн тайлан илтгэл, -Аймгийн төсвийн 2024 оны гүйцэтгэл, 2025 оны  хэрэгжилт, 2026 оны төсвийн төслийн илтгэл,-Аймгийн
12/3/2025

Энэ оны 12 дугаар сарын 3-ны өдөр аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдааныг зохион байгуулна

Ховд аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдааныг энэ оны 12 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулахаар Зөвлөлийн хурлаар ярилцаж товлолоо. Хуралдаанаар:Нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2025 оны онцлох ажлуудын талаар танилцуулахаар бэлтгэж байна. Мөн иргэдийн нийтлэг эрх ашиг, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, төсөв санхүүтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж, орон нутгийн хөгжлийн цаашдын бодлого, зорилтыг тодорхойло
12/1/2025

Хүчит 64 бөхийн барилдаан зохион байгуулав

Өнөөдөр /2025.11.26/ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 101 жилийн ойн баярт зориулсан аймаг, сумын цолтой болон залуу бөхийн барилдааныг аймгийн ЗДТГ, Ховд аймгийн Үндэсний бөхийн холбоо, аймгийн БТСГ хамтран Спортын төв ордонд  зохион байгууллаа. Барилдаанд: Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Төмөрцоож, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат аймгийн арслан Д.Ганцоож нарын манлайлсан аймгийн цолтой 11, сумын цолтой 17, нийт 64 бөх уран мэх
11/26/2025

Ховд аймгийн ИТХ-ын VII хуралдаанаар “Аймгийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-г хэлэлцэн баталлаа

"Аймгийн 2026 оны Хөгжлийн төлөвлөгөө"-г хэлэлцэн батлах тухай асуудлыг өмнөх хуралдаанаар хойшлуулсан. Тэгвэл VII хуралдаанд танилцуулж хуралд оролцсон төлөөлөгчдийн саналыг тусган 100 хувийн саналаар эцэслэн баталлаа. Аймгийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баасанхүү тус асуудлын ерөнхий илтгэл мэдээллийг танилцуулав. “Ховд аймгийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулахдаа Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөри
11/11/2025
Ховдын мэдээ