Admin 2/6/2018 Photo, Design 5 Ховд сумын Дунд ус багийн тариаланч Ж.Адайд "Улсын тэргүүний тариаланч"-ийн шагналыг гардуулав Ховд сумын Дунд ус багийн иргэн Ж.Адай Улсын тэргүүний тариаланч боллоо. Сумынхаа 13 дахь Улсын аварга тариаланчаар тодорч байгаа тэрээр 10 гаруй га талбайд хүнсний ногоо тариалж, хадлан бэлтгэн авдаг байна. Хавар, зун, намрын цагт 6 хүнийг ажлын байраар ханган сум орон нутагтаа хөдөлмөр бүтээлийн үр шимээ түгээж байгаа түүний хөдөлмөрийг төр засгийн зүгээс өндрөөр үнэлж Улсын аварга тариаланчаар өргөмжилж байгаа нь энэ юмаа. УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, айм 2/6/2018
Admin 2/5/2018 Photo, Design 5 Ховд аймаг "Теле камерийн хяналтын нэгдсэн төв"-тэй боллоо Гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэх зорилгоор Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрийн тодорхой 30 цэгт хяналтын камерийг суурилуулсан ба “Теле камерын хяналтын нэгдсэн төв”-ийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Нээлтэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Ганболд, даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчдын төлөөлөл болон аймаг орон нутгийн удирдлагууд, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга нар оролцлоо. Иргэдийн аюулгүй орчинд 2/5/2018
Admin 1/29/2018 Photo, Design 5 Улсын Онцгой комиссын "ШУУРХАЙ БҮЛЭГ" Ховд аймагт ажиллав Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан шуурхай ажлын хэсэг энэ сарын 27-ны өдөр Ховд аймагт ажиллалаа. Ажлын хэсэгт ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй МХЕГ, ЭМЯ гэх мэт яам хэлтэс агентлагийн дарга мэргэжилтнүүдээс бүрдсэн 36 хүний бүрэлдэхүүн багтсан ба тус ажлын хэсэг баруун болон төвийн аймгуудын өвөлжилтийн нөхцөл, байдал, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаа 1/29/2018
Admin 1/29/2018 Photo, Design 5 “Хаврын өнгө-2018” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 9,10,11-ний өдрүүдэд зохион байгуулагдана Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар орон нутагт тогтмол үйл ажиллагаа явуулж, үндэсний онцлог, хэв шинжийг хадгалсан, шинэ санаа, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн, байгальд ээлтэй жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг дэмжих зорилготой “Хаврын өнгө-2018” үзэсгэлэн худалдаа энэ оны хоёрдугаар сарын 9,10,11-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.“Хаврын өнгө-2018” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын өрө 1/29/2018
Admin 1/27/2018 Photo, Design 5 Аймгийн хэмжээнд “өвсгүйн зуд” нүүрлэж байгааг онцлов Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг баруун бүсийн төв Ховд аймагт ажиллаж байна. Шуурхай бүлэг аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг хуралдууллаа. Аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хошууч Б.Алтанбадралт нар өвөлжилтийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.Ховд аймгийн 17 сум, 91 багт 2016-2017 оны өвөл 8295 малчин өрх өвөлжсөн, 2017-2018 онд урьдчилсан дүнгээр 6863 малчин өрх өвөлжиж байна.Ө 1/27/2018
Admin 1/26/2018 Photo, Design 5 Мөнххайрхан сум жилд хоёр удаа “Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулдаг байна Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран Мөнххайрхан сумын “Малчдын зөвлөгөөн”-ийг 2018 оны 01-р сарын 25-ны өдөр сумын Соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Мөнххайрхан сумын хувьд сум орон нутгийн зүгээс малчдын талаар баримталж байгаа бодлого шийдвэр, төрийн байгууллагуудын хийж хэрэгжүүлж байгаа ажлыг малчдад мэдээллэх, сум орон нутгийн мал аж ахуйн салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, малчдын санал хүсэлтийг сон 1/26/2018
Admin 1/26/2018 Photo, Design 5 Ховд аймаг 2017 оны "НОГООН ЭЛЧ" нараа шалгарууллаа Ховд аймаг байгаль орчин, хүнд ээлтэй үйлдвэрлэл, цэвэр технологийг нутагшуулах, эко системийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, байгальд ээлтэй, чадвар дадалтай нийгмийг цогцлоох, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилтыг тодорхойлсон "Ховд аймгийн ногоон хөгжлийн хөтөлбөр" бодлогын цогц баримт бичгийг боловсруулсан. Энэ хүрээнд тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2 дахь жилдээ "НОГООН ЭЛЧ" арга хэмжээг зохион байгууллаа. 2017 оны "Ногоон хөгжлийг суртал 1/26/2018
Admin 1/25/2018 Photo, Design 5 Аймгийн Засаг дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг Буянт суманд ажиллав Сум орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг Буянт суманд ажиллаж, сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.Уулзалтанд аймгийн ХХААГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Пүрэвхүү, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонханд, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Баярсайхан, төлөөлөгч Б.Энхтуяа, Буянт сумын ИТХ-ын дарга А.Саулегүл, сумын Засаг даргын орлогч О 1/25/2018
Admin 1/25/2018 Photo, Design 5 Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны анхдугаар хуралдаан боллоо Өнөөдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны анхдугаар хуралдаан боллоо. Он гарснаас хойш ИТХ-ын үйл ажиллагаа гацаанд ороод байсан. Харин 12 сарын 22-ны ИТХ-ын тогтоолоор сонгогдсон ИТХ-ын дарга Б.Амгаланбадрах болон шинэчлэн сонгогдсон тэргүүлэгчид анхдугаар хуралдаан зарлан зохион явууллаа. Хурлын ирц 80 гаруй хувьтай буюу нийт 11 тэргүүлэгч оролцох ёстойгоос 9 тэргүүлэгч оролцов. Тус хурлаар “Хүүхэд бүр цэцэрлэгт” дэд хөтөлбөр батлах тухай, “Аймгийн 2018 оны нэгдсэн 1/25/2018
Admin 1/25/2018 Photo, Design 5 Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондог Буянт сумын Нарийн гол багийн малчин Ц.Сумъяапүрэвийн гэр бүлд таван ханатай шинэ гэр хүлээлгэн өглөө Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогийн шийдвэрээр гал түймэрт орон гэрээ алдсан Буянт сумын Нарийн гол багийн малчин Ц.Сумъяапүрэвийн гэр бүлд 2018 оны 01-р сарын 24-ний өдөр таван ханатай шинэ гэр хүлээлгэн өглөө. Буянт сумын Нарийн гол багийн малчин Ц.Сумъяапүрэв нь долоон ам бүлтэй. 1992 оноос хойш мал маллаж байгаа бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр цахилгааны улмаас гал түймэрт автаж орон гэргүй болж, өвлийн хүйтэнд хүнд нөхцөлд амьдарч байсан юм. 1/25/2018