НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап ван Хиердэн Ховд аймагт ажиллаж байна

May be an image of one or more people and text

НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап ван Хиердэн гэргийн хамтаар Ховд аймагт ажиллаж байна. Албаны төлөөллийг аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр холбогдох салбарын удирдлага, мэргэжилтнүүдийн хамтаар өнөөдөр /2026.05.05/ хүлээн авч уулзлаа. 

May be an image of one or more people

Энэ үеэр НҮБ-ын чиглэлээр орон нутагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

May be an image of one or more people

Яап ван Хиердэн хэлэхдээ: 

НҮБ-ын суурин зохицуулагчийн хувьд харьяа агентлагуудыг нэгдсэн удирдлагаар ханган зохицуулах үүрэгтэй. Үүнээс гадна Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Олон улсын болон түншлэлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, зохицуулах чиглэлд манлайлан ажилладаг. 

Энэ хүрээнд улс орны хөгжлийг дэмжих ялангуяа хөгжлөөс хэн нэгнийг ч хоцроохгүй байх, хүн бүхнийг хөгжүүлэхийн тулд юу хийж болох, орон нутагт хийж хэрэгжүүлж буй сайн жишиг юу байгааг газар дээр нь үзэж танилцах улмаар цаашдын хамтын ажиллагаагаа тодорхойлоход энэ удаагийн орон нутгийн томилолтын гол зорилго чиглэж байгааг онцоллоо. 

May be an image of one or more people and text

НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап ван Хиердэн Ховд аймагт ажиллах үеэрээ эрүүл мэнд, боловсролын зарим байгууллагаар орлоо. 

May be an image of text

Эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, хүний нөөцийн чадавх, хөгжил, сургалтын хэрэгцээ, технологи, оношилгоо, эмчилгээний шинэчлэл, тоног төхөөрөмжийн хэрэгцээ, ашиглалтын талаар мэдээлэл авлаа.

May be an image of one or more people

Мөн орон нутагт тулгамдаж буй асуудлууд, эх, хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл байдал, олон улсын хамтын ажиллагааны боломжийн талаар харилцан ярилцаж, санал солилцов.

May be an image of one or more people, people studying, people smiling, glasses, hospital and text

Үүнээс гадна Үйлдвэр технологийн парк, Агро паркаар орж иргэдийн амьжиргааг дэмжих, хүнсний ногоо тариалах чиглэлээр хийж буй ажилтай газар дээр нь очиж танилцлаа.

May be an image of cold frame, chard and seedlings

No photo description available.

No photo description available.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ