Аймгийн ЗДТГ

Ховд аймгийн Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхай хангаж ажиллах асуудлаар хуралдав.

Ховд аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхай хангах асуудлыг хэлэлцлээ. Мөн зарим сум, албан байгууллагын дарга эрхлэгч нар ээлжийн амралттай байгаа бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан ажилд нь оруулахаар шийдвэрлэв.ВИДЕО: 
8/15/2017

"Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдсан Баруун бүсийн аймгуудын 150 оюутан цэргийн тангараг өргөлөө.

"Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж цэргийн албанд татагдан ирсэн дайчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа  энэ сарын 13 ны өдөр Ховд аймагт боллоо. Ард Аюушийн талбайд ёслол төгөлдөр зохион байгуулагдсан Цэргийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Цэргийн штабын дарга, хурандаа А.Эрдэнэчулуун, Ардын хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123-р ангийн болон Ховд их сургуулийн удирдах албан тушаалтнууд, цэргийн алба хаагчдын ар гэрийнхэн нь ор
8/13/2017

Баруун бүсийн аварга шалгаруулах тогооч нарын тэмцээн энэ сарын 10-13-ны өдрүүдэд Ховд хотод зохиогдож байна.

Монгол Улсын Засгийн Газраас баталсан “ Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд баруун бүсийн аймгуудын  хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарынхны мэргэжил  ур чадвар дээшлүүлэх сургалт, урлаг, спорт, ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн Ховд аймгийн төв Ховд хотод амжилттай зохион байгуулагдаж байна. Анх удаа зохиогдож буй тус арга хэмжээний нээлтэд Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх,  Монгол Улсын ХХҮААХЯ –ны мэргэжилтэн Д.Даваадулам,  Монгол Улсын Худа
8/12/2017

Ховд аймагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Ховд аймагт зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл баруун бүсийн хэлэлцүүлгийг Мөст суманд, төвийн бүсийн хэлэлцүүлгийг Жаргалант суманд, зүүн бүсийн хэлэлцүүлгийг Эрдэнэбүрэн суманд тус тус зохион байгуулав. ВИДЕО:Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгагд
8/9/2017

Жайкагийн “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд Ховд аймагт гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжинэ.

Жайкагийн “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, орон нутгийн удирдлагыг чадавхжуулах зорилготой төслийг Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт  хэрэгжүүлэхээр болоод байна. 2017-2022 он хүртэл 5 жилийн хугацаатай хэрэгжих уг төслийн багийнхан Ховд аймагт ажиллаж орон нутгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо.ВИДЕО: Монгол улсын 21 аймгаас ганцхан Ховд аймгийг сонгон энэхүү тө
8/9/2017

"Баруун бүсийн тогтвортой хөгжил"-ийн асуудлаар хөрөнгө оруулалтын төсөл бэлтгэн уламжлах зөвлөлдөх уулзалт болов.

Нэгдсэн Үндэсний байгууллагын дээд хэмжээний уулзалтаар "Тогтвортой хөгжил-2030" баримт бичгийг батлан гаргасан бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" бодлогын баримт бичгийг батлан гаргасан. Энэхүү хөгжлийн баримт бичгийн хүрээнд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль орчны хөгжлийн хөтөлбөрийн МОН/16/301 төсөл, "Баруун бүсийн уур амьсгалын хөтөлбөрүүд, ногоон эдийн засгийн хүрээлэн" ТББ-тай хамтран "Экологийн бүс нутгий
8/8/2017

Аймгийн Засаг дарга Д.Галсандондог Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг шуурхайлахыг үүрэг болгожээ.

Наадмын дараа намар гэдэгчлэн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах, хадлан тэжээл бэлтгэх их ажил өрнөж байна.  Аймгийн Засаг дарга 2017-2018 оны Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт, хадлан тэжээл бэлтгэх тухай 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 05 тоот албан даалгавар гаргаж, холбогдох байгууллагууд, сумдад үүрэг чиглэл өгсөн байна. Албан даалгаварт 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах, сум багийн ажлын хэсгийг 08 дугаар сарын 1-ний дотор багтаан томилж, ажлын төлөв
7/27/2017

“Бидний Цөөхөн Монголчууд” төслийн баг Ховд аймагт ажиллаж байна.

XXI зууны Монгол хүмүүс хэрхэн амьдарч байна вэ? Хот, суурин амьдралаас гадуурх нүүдэлчдийн соёл хэрхэн оршин тогтнож байна вэ? Эдгээр асуултын хариултыг Ядамын Мөнхчулуун сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан М.Зоригтын санаачилсан "Бидний Цөөхөн Монголчууд" төслөөс олж харах боломжтой. Төслийн багийнхан Монгол орны 21 аймгаар аялж, өнөө цагийн нүүдэлчдийн ахуй амьдрал, эгэл төрхийг орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар түүхэнд тэмдэглэн үлдээх зорилтыг урдаа тавьжээ. "Бидний Цөөхөн Мо
7/24/2017

“Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр 6 төрийн албан хаагчийг шагнажээ.

Монгол улсын төрийн албаны зөвлөлөөс 7 дугаар сард “Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр 6 төрийн албан хаагчийг шагнасан байна. Тэдний нэг болох Ховд аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Ц.Загиржавын шагналыг өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх гардуулан өгч баяр хүргэлээ. Тэрээр төрийн албаны тусгай чиг үүргийг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэн, улс орноо батлан хамгаалах эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, бататган бэхжүүлэхэд мэргэжил
7/19/2017

"Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт шинжилгээ, үнэлгээ хийх чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт явагдаж байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсээс "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт шинжилгээ, үнэлгээ хийх чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд сум байгууллагын хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотооод аудит хариуцсан 60-аад мэргэжилтэн хамрагдаж байна. Тус сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ийн дарга Д.Солонго, аймгийн ТЗУХ-ийн дарга Б.Ганболд, ХЭЗХ-
7/19/2017
Ховдын мэдээ