Аймгийн ЗДТГ

Ховд аймагт 100 нэр төрлийн жимс жимсгэнэ, мод, ургамал бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Ховд их сургуулийн эрдэмтдийг түшиглэн ОХУ-ын Алтайн техникийн их сургуулийн эрдэм шинжилгээний баг "Ховд аймагт 100 нэр төрлийн жимс жимсгэнэ, ургамал, мод бүхий ботаникийн цэцэрлэгт хүрээлэн" байгуулахаар зорьж байгаа юм. Энэхүү ажлын санал санаачилгыг олон жилийн өмнөөс ярьж эхэлсэн бөгөөд бодит ажил хэрэг болж чадалгүй өдийг хүрсэн байна. Иймээс ОХУ-ын Алтайн техникийн их сургуулийн захирал Шишин Михайл Юрьевичээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллах үеэрээ дээрх ажлыг эхлүүлэх хамтран
8/25/2018

Азийн хөгжлийн банкны "Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр" техник туслалцааны төслийн баг Ховд аймагт ажиллаж байна

Азийн хөгжлийн банк нь МУ-ын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” техник туслалцааны төслийг 10 жилийн хугацаанд олон шатлалт зээлийн шугамаар хэрэгжүүлэхээр болж, Увс, Баян-Өлгий, Ховд, Дорнод аймагт төслийн эхний үе шатыг хэрэгжүүлж эхэллээ.Энэ хүрээнд хот байгуулалт, төлөвлөлт, хөдөөгийн болон бизнесийн хөгжлийн талаар судлах, орон нутгийн салбар бүрт тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, цаашид хийж хэрэгжү
8/25/2018

БНХАУ-ын гадаад хэргийн сайд, төрийн зөвлөлийн гишүүн Ван И баруун аймагт ажиллав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Монгол улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд, Төрийн зөвлөлийн гишүүн Ван И тэргүүтэй зочид, төлөөлөгчид, Баруун бүсэд хүрэлцэн ирж баруун таван аймгийн Засаг дарга нар оролцсон албан ёсны уулзалтыг Увс аймагт зохион байгуулав.Айлчлалын хүрээнд 2 тал албан ёсны хэлэлцээр хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх с
8/25/2018

Жаргалант, Буянт сумдад "БООМ" өвчин гарсантай холбогдуулан "Хорио цээрийн дэглэм"-ийг 9-р сарын 7 хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв

Аймгийн Онцгой комисс энэ оны 08 дугаар сарын 23-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын өрөөнд хуралдаж, Жаргалант, Буянт сумдын нутаг дэвсгэрт гарсан хүн, малын гоц халдварт "Боом" өвчний хорио цээрийн дэглэм, түүнд тавигдаж байгаа хяналтын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тухайлбал, Гамшгаас хамгаалах хууль, Хүн, малын эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд Жаргалант, Буянт сумдын нутаг дэвсгэрт гарсан хүн, малын гоц халдварт "Боом" өвчний хорио цэ
8/23/2018

Ховдын Тарваснаас хүн хордоогүй

Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр тарвас идээд хордлоо, гэдэс дотор эвгүйрхлээ гэсэн цуурхал мэдээлэл их гарах болсон. Энэ дагуу бид холбогдох газрууд болох Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Эрүүл мэндийн газруудаас дараах мэдээллүүдийг авлаа. БОЭТ-д 2018 оны 8 сарын 1-20-ны хооронд 3596 үзлэг бүртгэгдсэнээс 146 үзлэг нь Бусад халдварт бус гастроэнтерит ба колит / k52/ гэсэн оношоор үзүүлсэн байна. К52 онош нь хоолны хордлого нарийн бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин бөгөөд энэхүү
8/23/2018

Ховд аймаг "Цайны зам өв соёлын наадам" зохион байгуулна

Олон үндэстэн, ястны уламжлалт цай, цайны соёл нь нүүдэлчдийн их өвийн нэг юм. Тиймээс олон үндэстэн, ястны соёлын биет болон биет бус өв, язгуур урлаг, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Цайны зам өв соёлын наадам”-ыг энэ оны 09 дүгээр сарын 24-30–ны өдрүүдэд Ховд аймгийн төв, Манхан сумын Гурван Сэнхэрийн агуйд зохион байгуулахаар боллоо.“Цайны зам өв соёлын наадам”-ын ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн
8/23/2018

Аймгийн Онцгой комиссын хурлаар "Шигшмэл хурд"-2018 уралдааныг зохион явуулахгүй байх шийдвэр гаргалаа

Аймгийн Онцгой комиссын хурлыг өнөөдөр буюу 08-р сарын 21-ний орой 19 цагт Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын хурлын танхимд зохион байгууллаа. Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх даргалан хуралдуулсан бөгөөд энэхүү хуралдаанаар Жаргалант, Буянт сумдын нутаг дэвсгэрт гарсан малын гоц халдварт "БООМ" өвчний өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тухайн сумдын дарга нарын мэдээллийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлы
8/21/2018

Аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт Боом өвчний хорио цээрийн дэглэм, түүнд тавигдаж байгаа хяналтын явцтай танилцав

Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг, Буянт бага голын эрэг ойн бүсийн дээд эхэнд аймгийн төвөөс баруун хойд зүгт 4 километр зайд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр боом өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэний дагуу Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж Жаргалант сумын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоож Аймгийн Онцгой комисс, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, Жаргалант сум, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Зооноз өвчин судлалын
8/21/2018

Аймгийн удирдах ажилтнуудын "Шуурхай зөвлөгөөн" 68.4 хувийн ирцтэй хуралдав

Ховд аймгийн цаг үеийн ажлын нөхцөл байдал, байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг сар бүрийн тогтсон өдрүүдэд зохион байгуулдаг. Тэгвэл 08 дугаар сарын 20-ний өдөр “Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн”-ийг Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион байгууллаа.Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнд аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний 95 байг
8/20/2018

Жаргалант сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн барилгын сантехникийн засвар хийв

Сургалтын үйл ажиллагаа явуулах тав тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд улсын төсвийн эрх шилжсэн хөрөнгө оруулалтаар Жаргалант сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн барилгын сантехникийн засварын ажил хийлээ. Энэхүү ажлыг 07 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 20-ний өдөр хүртэлх хугацаанд “Ховд баганат” ХХК хийж гүйцэтгэв. Тус ажлын хүрээнд 1600 гаруй турбог холбох хэрэгслийн хамт сольж, засварласан бөгөөд дулааны 2 узелийг шинэчилсэн байна.Аймгийн Засаг даргын захир
8/20/2018
Ховдын мэдээ