Ховд аймагт тарваган тахал өвчнөөр өвчилсөн хоёр иргэний биеийн байдал сайжирч, хяналтын шинжилгээний хариу гурван удаа сөрөг гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, мэдээллийг үндэслэн 2020 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 16:00 цагаас эхлэн хэсэгчилсэн хөл хориог цуцлах тухай Засаг даргын захирмж гаргахаар шийдвэрлэв.
Түүнчлэн хэсэгчилсэн хөл хориог цуцалсантай холбогдуулан Ховд аймаг дахь БОЭТ-ийн халдвартын тасаг, Цэцэг сумын ЭМТ-ийн байранд ариутгал, халдваргүйтгэлийг стандартын дагуу хийж ажиллахыг мэргэжлийн байгууллагад үүрэг болголоо.
Мөн цаашид тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг зохион байгуулах, тандалт судалгаа хийх талаар аймгийн Онцгой комиссоос албан даалгавар гаргаж ажиллахаар болов.