
Өнөөдөр
/2026.05.14/ аймгийн удирдах ажилтнуудыг оролцуулсан
"ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН" зохион байгуулав.
Зөвлөгөөнд:
Аймгийн Засаг дарга М.Амарсанаа холбогдох бусад удирдлагуудын хамтаар оролцож цаг үеийн ажлын мэдээлэл хийж, анхаарах асуудлын талаар чиглэл өглөө.
Тухайлбал,
-Байгууллага бүр орчноо тохижуулах, ногоон байгууламжийг сайжруулах, -Чиг үүргийн дагуу иргэдэд үзүүлэх ажил үйлчилгээ, ажлын сахилга хариуцлагаа илүү нэмэгдүүлэхийг анхааруулав.

Мөн:
-Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүнд хяналт тавьж ажиллах, -Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс базаах,
-Ажилтан, албан хаагчдын ээлжийн амралтыг зөв хуваарилан олгох чиглэлийг өглөө.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнд оролцогчдод:
Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал Т.Баяртогтох "Улаан бурхан" халдварт өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд халдварын 35 тохиолдол гарч нас баралт 2 бүртгэгдсэн, ойрын болон дам хавьтлын 700 гаруй хүн байна.

Үүнээс гадна:
-Аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр дэд бүтэцтэй холбоотой асуудлаар,
-Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Батсайхан энэ оны төсвийн гүйцэтгэлийн онцлог, санхүүжилт, сахилга бат, татварын шинэчлэл болон дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар Ховд аймгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийн талаар,
-Ховд аймаг дахь төрийн Аудитын газрын дарга Х.Болдбаатар 2025 оны аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайлангийн аудитын дүнгийн талаар тус тус мэдээлэл хийлээ.

