Аймгийн ЗДТГ

Орон нутгийн удирдлагууд “ЦАХИМ ХУРАЛ” хийж сумдын Засаг дарга нартаа үүрэг чиглэл өгчээ

Өнөөдөр /2020.12.08/ аймаг, орон нутгийн удирдлагууд 17 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, сумдын албан байгууллагуудын дарга нарыг оролцуулан “ЦАХИМ ХУРАЛ” зохион байгууллаа.Хурлын эхэнд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хэд хэдэн асуудлаар сумдын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. Тухайлбал,-Ойрын хугацаанд бүх сум ИТХ-ын 2 дугаар хуралдаанаа хийж Засаг даргын үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөр, 2021 оны төсөвөө батална. Тйимээс орон нутагт тулгамдсан чухал
12/8/2020

Ховдчууд 3 ихэр иргэнээ 3 өрөө байраар мялаалаа

Энэ оны 5-р сарын 14-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэв, Э.Содномбаяр нарын гэр бүлд 3 ихэр хүү мэндэлж, аймгийнхаа, улсынхаа хүн амыг өсгөсөн. 3 ихэр хүү мэндэлсэн нь эх орны хөгжлийн үндэс эрдэнэт хүмүүн өсөхийн бэлгэдэл гэж Ховд нутгийн зон олон ихэд бэлэгшээж байсан.Ихэр хөвгүүд болох Б.Бэлэгсайхан, Б.Элбэгсайхан, Б.Төвшинсайхан нарыг мялааж тус гэр бүлд 3 өрөө байрны дэмжлэгийг орон нутгийн зүгээс үзүүлэх санаачлагыг Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав
12/2/2020

Дарви сумын хяналтын цэгийн үйл ажиллагаатай танилцлаа

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав энэ оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр Дарви суманд ажиллалаа. Энэ үеэр Улаанбаатар хотоос ирж буй орон нутгийн иргэдийг хүлээн авах бэлтгэл, Дарви сумын хяналтын цэг дээр үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнуудын ажиллах орчин нөхцөлтэй газар дээр нь танилцав.  Дарви сумын хяналтын цэгийн үйл ажиллагаа, ажиллах хүчийг нэмэгдүүлж, иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах, асуумж судалгаа авах, зөв
12/2/2020

Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ

Хэлэлцсэн асуудал, нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга "Боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа болон бусад үйл ажиллагааг түр зогсоох тухай" А/742 дугаар захирамж гаргалаа. Түүнчлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгаж,  2020 оны 12 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 10-ны хооронд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай шийдвэр гаргалаа. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга "Хязгаарлалт тогтоох тухай" А/740 дугаар захирамж гаргажээ.
12/1/2020

Аймгийн 2021 оны төсвийн төсөл, газар зохион байгуулалтын төслийг хэлэлцлээ

Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөл хуралдлаа. Хурлаар аймгийн төсвийн 2019 оны гүйцэтгэл, 2020 оны урьдчилсан гүйцэтгэл, 2021 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Энэ хүрээнд өмнөх оны ажлуудын гүйцэтгэл, үр дүнг дүгнэж, сум тус бүрт 2021 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр арга хэмжээний талаарх саналуудыг зөвшилцөж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр боллоо. Мөн хурлаар аймгийн Газар зохион байгуулалтын 2020 оны гүйцэтгэл, 2021 оны төлөвлөгөөний төслийг авч хэлэлцсэн юм. Ай
11/30/2020

Ховд аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа

Аймгийн ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаанаар хэлэлцсэн нэг чухал асуудал бол Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах явдал юм.Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг холбогдох ажлын хэсгийнхэн Монгол Улсын хөгжлийн бодлогын томоохон баримт бичгүүдэд тулгуурлан, Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлтэй уялдуулан, иргэд, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, сумдын санал авах хэд хэдэн удаагийн хэлэлцү
11/25/2020

Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталлаа

Аймгийн ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаанаар Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэл батлах тухай Засаг дарга Б.Дүгэржавын илтгэлийг хэлэлцлээ.Үндсэн чиглэлийг аймгийн ЗДТГ, холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “АЛСЫН ХАРАА-2050”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөл
11/24/2020

Ховд аймгийн Засаг даргаар Б.Дүгэржавыг дахин томиллоо

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны үр дүнд МАН-ын бүлгээс Мянгад сумаас сонгогдсон төлөөлөгч Батсуурийн Дүгэржавыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, тогтоолыг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 103 дугаар захирамжийн дагуу Б.Дүгэржавыг Ховд аймгийн Засаг даргаар томиллоо.  Аймгийн Засаг даргаар дахин томилогдсон Б.Дүгэржавд тамга, тэмдгийг албан ёсоор гардуулан өгөх үйл ажиллагаа 11 дүгээр сарын 23-ны өдөр боллоо. Тус үйл ажиллага
11/23/2020

Аймгийн хэмжээнд 28 постод 150 гаруй төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна

Ковид-19 цар тахлын халдварын тохиолдол Монгол улсад өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Үүнтэй холбогдуулан Монгол улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоон ажиллаж байгаа. Ховд аймгийн хэмжээнд л гэхэд нийтдээ 28 постод 159 төрийн албан хаагч чиг үүргийнхээ дагуу 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Харин аймгийн төврүү орох, гарах чиглэлд буюу Жаргалант суманд байнгын 5, явуулын 1 пост 24 цагаар ажиллаж, хөдөлгөөнийг зохицуулж, хяналт тавин ажиллаж байна.Тэгвэл аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссы
11/20/2020

Аймгийн ОК-оос өдөр бүр 16:30 цагт иргэдэд мэдээлэл өгч ажиллана

Коронавирусний халдварын улмаас 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Улс орон даяар хөл хорио тогтоосон. Тиймээс аймгийн Онцгой комиссын хурлаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 181-р тогтоол, онцгой байдлын үед мөрдөх дүрэм журмыг чанд баримталж ажиллах, иргэдийг нэгдсэн мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу өнөөдөр /2020.11.17/ аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, ажилтнуудтай уулзаж, онцгой нөхцөл
11/17/2020
Ховдын мэдээ