Аймгийн ЗДТГ

Алтай аймгийн Чингэл сумын Засаг дарга Ховд аймагт ажиллаж байна

БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймгийн Чингэл сумын намын хорооны дэд дарга, сумын Засаг дарга Хайлати Дүйсэнээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Албаны төлөөллийг аймгийн Засаг дарга Э.Болормаа хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагаагаа сайжруулж, шинэ шатанд гаргах ямар боломж байгаа талаар ярилцаж харилцан санал солилцов.Ховд аймаг, Алтай аймаг хооронд хийсэн хэлэлцээрийн хүрээнд Булган, Такешкен боомтыг өргөтгөж гарцыг нэмэгдүүлэх замаар ачаа эргэлтийг с
4/12/2023

Шатрын насанд хүрэгчдийн “УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИГШЭЭ ТЭМЦЭЭН” болно

Шатрын насанд хүрэгчдийн “УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИГШЭЭ ТЭМЦЭЭН”-ийг энэ оны 05 дугаар сарын 19-31-ний хооронд Ховд аймагт зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан Монголын шатрын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын үндэсний олимпын хорооны маркетингийн комиссын гишүүн Б.Наранбаатар, аймгийн Засаг дарга Э.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Баярсүх, Шатрын холбооны дэд тэргүүн Э.Ганболд нар уулзаж тэмцээний бэлтгэл ажлын талаар ярилцлаа.  Энэ үеэр
4/10/2023

Ховд аймагт "ОЮУТАН ЦЭРЭГ" хөтөлбөр хэрэгжинэ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2023 онд “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хөдөө орон нутагт зохион байгуулахаар болсон. Энэхүү ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль, Хөгжил политехник коллежоос “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмын дагуу болзол хангасан оюутан суралцагчдыг сайн дурын үндсэн дээр бүртгэн сонгон шалгаруулалт явуулж байна. Бүртгэлийг энэ оны 03
4/7/2023

Хуулийн төсөлд санал авах уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны "Ажлын хэсэг"-ээс боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг иргэд, олон нийтэд танилцуулж санал авах ажил үргэлжилж байна. Өнөөдөр /2023.04.05/ Ховд аймаг дээрх хуулийн төсөлд санал авах уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэ удаагийн уулзалтад Жаргалант сумын иргэд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгж, компани, ТББ-ын төлөөлөл оролцлоо. Мөн сумдын удирдлагууд “ЦАХИМ”-аар оролцож саналаа илэрхийл
4/6/2023

Нөөцийн мах худалдаанд гаргах бэлтгэл хангаж байна

Махны үнийг тогтвортой барих, иргэдэд хямд үнэтэй мах худалдаалах зорилгоор энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудтай гэрээ байгуулж нийтдээ 150 тн мах бэлтгэсэн. Зургаан компанийн бэлтгэсэн нөөцийн махыг Жаргалант сумын 12 баг тус бүрд хоёр нийтдээ 24 дэлгүүртэй гэрээ байгуулж худалдаанд гаргахаар бэлтгэл хангаж байна. Тодруулбал, хонины мах 1кг нь 8700 төгрөг, ямааны махыг 7500 төгрөгөөр худалдаалахаар тогтлоо. Компаниуд бэлтгэсэн махаа тус бүр хоёр дэлгүүрт нийлүүлэх
4/4/2023

"Эрт ирлүүлэг", "Тоон гарын үсэг олгох" ажлыг эрчимжүүлнэ

Аймгийн Засаг даргын Тамгын газраас долоо хоног бүрийн Даваа гарагт хэлтсийн дарга нарын “ШУУРХАЙ ХУРАЛ”, сумдын удирдлагуудыг оролцуулсан “ЦАХИМ ХУРАЛ” зохион байгуулдаг. Энэ удаагийн хурлаар:Өнгөрсөн хурлаар хэлэлцсэн асуудлын дагуу өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, иргэдэд энэ онд өмчлүүлэх 0.07 га газар олгох ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцлээ. Үүнээс гадна:Иргэдэд “ТООН ГАРЫН ҮСЭГ” олгох,  “ЭРТ ИЛРҮҮЛЭГ”-т хамруулах ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж холбогдох албан тушаа
4/4/2023

Анхны 16 давхар орон сууцны шав тавилаа

“ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ” бодлогын хүрээнд Ховд аймаг 2025 он хүртэл 2000 айлын орон сууц барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үүний 300 орчмыг нь “MARCH” групп, орон нутгийн “ХАС ТҮЛХҮҮР” компанитай хамтран өөрийн хөрөнгөөр барихаар шав тавилаа.TAVAN KHAN Luxury Town  цогцолбор нь 16 давхар гурван блокоос бүрдэх юм байна. Компанийн өгч байгаа мэдээллээр энэ ондоо хоёр блокийн барилга угсралтын ажлыг дуусгаж 2025 он гэхэд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Энэ нь Ховд айма
4/3/2023

"Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь" сургалт болж байна

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат "Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Монгол Улсын хөгжлийн бодлогын алс хэтийн болон дунд хугацааны бичиг баримтыг төрийн албан хаагчдад сургаж мэдээлэл олгох тэднээр дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэх зорилтын хүрээнд тус сургалтыг Монгол Улсын Засгийн газраас Удирдлагын академитэй хамтран бү
3/27/2023

"НАУРЫЗ"-ын баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Өнөөдөр /2023.03.21/ Казах түмний "НАУРЫЗ"-ын баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.Ховд аймгийн 90 гаруй мянган иргэдийн 10 гаруй хувийг Казах иргэд эзэлдэг. Тодруулбал, Ховд, Буянт, Мянгад, Булган, Үенч, Эрдэнэбүрэн гэсэн зургаан суманд Казах иргэд аж төрж байна.Казах түмний "НАУРЫЗ"-ын баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Э.Болормаа болон Жаргалант сумын удирдлагууд оролцож "Хаврын баяр-Нарны баяр"-аа тэмдэглэж буй Казах иргэд
3/27/2023

"ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ"сургалтад 300 гаруй хүн оролцов

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат "Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Монгол Улсын хөгжлийн бодлогын алс хэтийн болон дунд хугацааны бичиг баримтыг төрийн албан хаагчдад сургаж мэдээлэл олгох тэднээр дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэх зорилтын хүрээнд тус сургалтыг Монгол Улсын Засгийн газраас Удирдлагын академитэй хамтран бү
3/25/2023
Ховдын мэдээ