2026 оны 05-р сарын 04-нөөс 05-р сарын 13-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 05,08,12-нд зарим газраар хур тунадас орно.
Салхи: 05,07,10-нд баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, өдөртөө +12...+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +3... +8 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 05-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна гэж Ховд ус цаг уур, орчны мэдээ мэдээлэл танилцууллаа