Admin 6/13/2023 Photo, Design 5 Ховд аймгийн малчдын төлөөлөл зөвлөлдлөө “ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ” зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран “ЗАЛУУ МАЛЧДЫН ЧУУЛГАН, МАЛЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН”-ийг зохион байгууллаа.Өнөөдөр /2023.06.13/ болсон “МАЛЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН”-нд малчдын төлөөлөл, салбарын мэргэжилтэн гээд 300 орчим хүн оролцов. Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа нээж Төрийн дуулал эгшиглэснээр эхэллээ. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцогчдод хандан үг хэлсэн б 6/13/2023
Admin 6/10/2023 Photo, Design 5 Монгол Улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баяр болов Монгол Улсын баруун хил дээр 1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын ёслолын арга хэмжээг /2023.06.09/ зохион байгуулав. Тус арга хэмжээнд:Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх холбогдох албаны төлөөллийн хамтаар оролцлоо.Тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх үйлсэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв.Баруун 6/10/2023
Admin 6/10/2023 Photo, Design 5 Баруун хилийн зэвсэгт тулгаралтад амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулан 12.7 метр өндөртэй "ГЭРЭЛТ ХӨШӨӨ" бүтээжээ Ховд аймгийн Булган сумын Увш хааны талбайд босгосон 12.7 метр өндөр гэрэлт хөшөөг цагаан гантигаар бүтээж, оройд нь Төрийн соёмбыг дүрсэлжээ.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын ёслолын үеэр өмнө нь мөнхийн галыг бадраасан байна. 6/10/2023
Admin 6/2/2023 Photo, Design 5 “МоЭнКо” ХХК-тай байгуулсан гэрээний биелэлтэд хөндлөнгийн үнэлгээ өгөх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулна СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРХовд аймаг болон Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “МоЭнКо” ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний биелэлтэд хөндлөнгийн үнэлгээ өгөх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулалтад урьж байна. Тавигдах шаардлага: 1. Хууль, эрх зүйн туслалцаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй байх /улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл ажиллагааны чиглэл/2. Хууль, эрх зүйн туслалцааны чиглэлээр 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан 6/2/2023
Admin 5/11/2023 Photo, Design 5 Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах шатрын 2023 оны шигшээ тэмцээний бэлтгэл ажил хангаж байна Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах шатрын 2023 оны шигшээ тэмцээнийг аймгийн Засаг дарга Э.Болормаагийн ивээл дор энэ сарын 19-30-ны хооронд Ховд хотноо зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. Энэ хүрээнд Монголын шатрын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Наранбаатар Ховд аймагт ажиллаж, Засаг дарга Э.Болормаа, Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан нартай уулзлаа.Мөн аймгийн Шатрын холбооны тэргүүн Б.Балдорж, улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний зохион байгуулах хорооны дэ 5/11/2023
Admin 5/11/2023 Photo, Design 5 "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр"-ийг угтан сургалт зохион байгуулав Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр тохиодог. Ховд аймгийн хэмжээнд 150 орчим хүн энэ салбарт ажиллаж байна. "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр"-ийг угтан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас өнөөдөр /2023.05.11/ "ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ"-ыг зохион байгууллаа. Сург 5/11/2023
Admin 5/10/2023 Photo, Design 5 "ШУУРХАЙ БҮЛЭГ" Дуут суманд ажиллаж байна Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын "Шуурхай бүлэг" нь Дуут сумын Засаг даргын Тамгын газартай хамтран тус сумын Шивэр багийн "Ар хужирт", "Хөх сайр" гэх газар нутаглаж буй 45 айлд өвс, тэжээл хүргэлээ. Мөн 96 иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, 237 км газарт зам гарган ажилласан байна. 5/10/2023
Admin 5/10/2023 Photo, Design 5 Булган боомтод тээврийн шинэ гарц нээхээр төлөвлөж байна Засгийн газраас хэрэгжүүлж буй “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ын нэг нь БООМТЫН СЭРГЭЛТ. Энэ ажлын хүрээнд боомтын сэргэлтийг дэмжих төслүүдийг эрчимжүүлж, хилийн боомтуудын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Үүний нэг нь Монгол Улсын нүүрс тээврийн томоохон боомтын нэг болох Булган боомт юм. Одоогийн байдлаар “Хөгжлийн хөтөч” төслийн хүрээнд боомтыг өргөжүүлэх зураг төслийн ажлыг хийж байна. Мөн мэргэжлийн байгууллагууд байгаль орчинд нөлөөлөх байдлын 5/10/2023
Admin 5/9/2023 Photo, Design 5 “Ховд аймгийн хог хаягдлын менежмент” хакатон зохион байгуулав Залуучуудын сайн дурын санаачилгаар нийгэм, олон нийт болон хүүхэд, залуусын дунд "Ховддоо өнгө нэмье" нөлөөллийн аяныг зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд СӨБ-ын хүүхдийн дунд Хог хаягдал, гарын доорх материал ашиглан бүтээл хийх, ЕБС-ийн сурагчдын дунд “Хог хаягдал ашиглан бүтээл хийх”, хог хаягдлын талаар илтгэлийн уралдаан, олон нийтийн дунд нөлөөллийн ажил, контентуудыг тус тус хийж цахим орчноор хүргэж ажиллаж байна. Тэгвэл энэ удаа байгууллага, иргэд олон нийт, ахлах а 5/9/2023
Admin 5/9/2023 Photo, Design 5 Улирал бүр “ХОВД-АЖЛЫН БАЙР” хөдөлмөрийн яармаг зохион байгуулна Өнгөрсөн 2022 оны 10 дугаар сараас хойш Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран “ХОВД-АЖЛЫН БАЙР” хөдөлмөрийн яармаг зохион байгуулж байна. “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” бодлогын хүрээнд хийж буй энэ өдөрлөгт өнгөрсөн хугацаанд 1500 орчим иргэн оролцож үр дүнд нь 516 ажлын байр зарлагдан 175 хүн ажилд зуучлагджээ. Иргэдийг ажилд зуучлах, ажил олгогч, ажилтан хоёрыг холбож ажлын байрыг нэмэгдүүлэхэд чухал үр дүнгээ өгч байгаа учир тус арга хэмжээг энэ ж 5/9/2023