Боловсрол

Жаргалант сумын 12-р цэцэрлэгийн бэлтгэл Б бүлэг “Сансар огторгуй” төслийг амжилттай хэрэгжүүллээ

Ховд аймгийн Жаргалант сумын 12-р цэцэрлэг нь энэ хичээлийн жилд 7 бүлэгт 234 хүүхэд, 27 багш ажилчидтайгаар  үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна. Тус хичээлийн жилд хамран сургалтын хувийг нэмэгдүүлж, цэцэрлэг, эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх замаар хүүхдийн сурч хөгжих таатай, эрүүл аюулгй орчинг бүрдүүлэн өдөр тутмын сургалтын чанарыг ахиулах үйл ажиллагаагаа явуулж байна. Үйл ажиллагааны зорилтын хүрээнд бэлтгэл Б бүлэгтээ “Сансар огторгуй” бүтээлч төслийг өнгөрсөн
Өчигдөр

Худалдаа хөгжлийн банк ХОВД аймагт "Хязгааргүй мөрөөдөл" төслөө хэрэгжүүлэхээр боллоо

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогыг бизнесийн байгууллагууд идэвхтэй дэмжин ажиллаж байна. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн хэмжээ хоёр дахин тэлж томрох тооцоолол гарсан. Энэ ч утгаараа ХХБ тус бодлогыг идэвхтэй дэмжин ажиллаж байгаа юм.Тус бодлогын хүрээнд Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт зохион байгуулагдсан Invest Khovd forum - 2023 хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын дүгнэлт хэлэлцүүлэгт Х
1/20/2023

Сурагчдын амралтын хуваарь батлагдлаа

Боловсрол, шинжлэх ухааны яам 2022-2023 оны хичээлийн жилийн амралтын хуваарийг батлан гаргалаа. Энэ жил аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад 21 мянга гаруй хүүхэд суралцаж буй. Үүнээс 2066 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орсон байна.  Сурагчдын амралтын хуваарь: -1 улирал 2022.12-19-01.29-2 улирал 2023.03.27-04.02-3 улирал 2023.04.03-.06.09 хүртэл хичээллээд зуны амралт эхэлнэ.  Тиймээс ээж, аавууд сурагчдын амралтын хувиараа харан хүүхдүүдээ хүүхэд
11/9/2022

Монголын багш нарын баярын өдөр тохиолоо

Монгол улсад орчин цагийн боловсролын байгууллага үүссэний 101 жил, Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээг аймгийн ХДТ-т зохион байгуулав. Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа, Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Боловсрол, Шинжлэх ухааны газрын дарга Б.Алтангэрэл нарын албаны төлөөлөл оролцлоо. Мөн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа болон УИХ-ын гишүүн ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын
10/6/2022

2022-2023 оны хичээлийн жилд 21000 гаруй сурагч Ерөнхий боловсролын сургуульд суралцана

БШУЯ-наас дэшвүүлсэн "Хүүхдийн нийгэм, сэтгэлзүй, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих, боловсрол эзэмшихэд тулгарч буй бэрхшээлийг арилгах, сурах тэгш боломж бүрдүүлэх, хувь хүний онцлогт нийцүүлэн сургалтын үйл ажиллагааг чанар үр дүнтэй зохион байгуулах, суралцах арга барилыг сургалтад нэвтрүүлэх"  зорилгын хүрээнд  боловсролын байгууллага бүр хичээл сургалтын үйл ажиллагаагаа төлөвлөн хичээлийн шинэ жилээ угтаж байна. 2022-2023 оны хичээлийн жилд Ховд аймгийн төрийн өмчийн
9/1/2022

Хүүхэд нэг бүрийг тэгш хамруулахад "БАГШИЙН БОЛОВСРОЛ" чухал

Сүүлийн үед боловсролд тэгш хамруулахад түлхүү анхаарч байна. Хүүхдүүдэд сургалт явуулж хандлагыг нь өөрчлөхөөсөө өмнө хүүхэдтэй ажилладаг багш нарыг сургаж дадлагажуулах нь чухал байгаа юм. Ингэж байж үр дүн гарах учраас “Тэгш хамруулах багшийн боловсрол” төслийнхөн бүсчилсэн сургалт зохион байгуулж багш нарыг чадавхжуулж байна.  Үүнээс гадна нэр томьёо,эрхзүйн орчин, талуудын үүрэг, оролцоог тодорхой болгох шаардлага байгааг хэлж байлаа.Европын холбооны санхүүжилттэй Монгол Улсад тэгш хам
3/27/2022

Ховд сумын сурагчид нэг ээлжээр хичээллэх бүрэн боломжтой боллоо

Ховд сумын дунд сургууль 500 гаруй сурагчтай. Сүүлийн хэдэн жил 320 хүүхдийн багтаамжтай хичээлийн байранд 2-3 ээлжээр хичээллэж иржээ. Тэгвэл 240 хүүхдийн суудалтай шинэ өргөтгөлөө хүлээн авч нэг ээлжээр хичээллэх бүрэн боломжтой боллоо.Сурагчид нь 100 хувь Казах. Казах, Монгол гэсэн хос хэл дээр сургалтаа явуулдаг учраас хичээлээс гадуур ялангуяа сурагчдын хэлний мэдлэг, чадварыг сайжруулах зайлшгүй шаардлага гардаг байна.Тэгвэл одоо сурагчдад нэмэлт давтлага өгөх, хоцрогдол арилгах,  сур
3/25/2022

Цэцэг сумын ЕБС-ийн хичээлийн А байрны нэг ангийн тааз нуржээ

Цэцэг сумын сургуулийн дээвэр нурсан тухай мэдээллийг тус сургуулийн захирал Д.Мөнхтөрөөс тодрууллаа. Тэрбээр:Өнгөрсөн шөнө хичээлийн А байрны /нэг давхар/ нэг ангийн тааз нурсан байна. Тус байр нь 1972 онд ашиглалтад орсон. 50 жил ашиглаж байгаа. 2020 оны 6-8 сард тухайн барилгад их засвар хийсэн. Гэвч ашиглалтын хугацаа дууссан, насжилт өндөртэй барилга учраас урьд шөнийн шуурганы улмаас нуржээ. Үүссэн нөхцөл байдлын талаар сумын Онцгой комисст танилцуулж аймгийн мэргэжлийн хяналтын
3/15/2022

Алтай сумын Хүүхдийн Янзагахан цэцэрлэгийн барилгын тааз хотойж, хананд цууралт үүсжээ

Аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан Алтай суманд ажиллах үеэрээ тус сумын Хүүхдийн “ЯНЗАГАХАН” цэцэрлэгийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцлаа. Тус цэцэрлэг нь 19 багш ажилчидтай,125 хүүхэд хүлээн авах ёстойгоос өнөөдрийн байдлаар 164 хүүхдийг хамруулж СӨБ олгож байна.         Цэцэрлэгийн барилгыг Алтай сумыг нүүлгэн шилжүүлэх үед буюу 2008 онд барьсан. Тэр цагаас хойш их засвар хийгдээгүй байна. Ашиглалтын явцад цэцэрлэгийн барилгын дэ
2/21/2022

Сурагчдын ирц аймгийн хэмжээнд 90 орчим хувьтай байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийг энэ сарын 14-өөс эхлэн 100 хувь танхимаар эхлүүлсэн. Сурагчдын ирц Ховд аймагт ямар байгаа талаар  аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газраас тодрууллаа. Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 25 сургуульд 20671 сурагч хамрагдаж байгаа. Хичээлийн эхний өдөр буюу хоёрдугаар сарын 14-нд 18487 буюу 89,4 хувь нь хичээлдээ ирсэн байна. Харин Ковидын шалтгаантай /өөрөө болон гэр бүлийн гишүүд нь халдвар авсан/ 190 хүүхэд хичээлдээ ирээ
2/16/2022
Ховдын мэдээ