Admin 10/3/2017 Photo, Design 5 Ахмадын баярын хүрээнд зохион байгуулсан “Язгуур урлаг”-ийн тэмцээнд 20 гаруй ахмад настан оролцжээ. 25 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж буй "Ахмадын өдөр"-ийн хүрээнд аймгийн Ахмадын Хорооноос санаачлан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран Жаргалант сумын ахмад настнуудын дунд “Язгуур урлаг”-ийн арга хэмжээ, теннисний тэмцээнийг 09 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай зохион явууллаа. Ахмадуудын ардын язгуур урлагийн өв санг өсвөр үе, залуучуудад өвлүүлэх зорилгоор бий биелгээ, тууль хайлах, цуур, товшуур, морин хуур, домборын төрлөөр урлагийн тэмц 10/3/2017
Admin 10/2/2017 Photo, Design 5 ВВС Радио Хөөмийн урлагийг сурвалжлав. ВВС агентлагийн харъяа Радиогийн хөгжмийн нэвтрүүлгийн сэтгүүлч, сурвалжлагч Кэйт Моллесон Ховд аймагт хүрэлцэн ирж Хөөмийн урлагийн өв тээгчидтэй уулзан, хөөмийн урлагийн талаар радио нэвтрүүлэг бэлтгэлээ. Хөөмийн урлаг бол дэлхийд хосгүй ховор урлагийн бүтээл. Энэхүү гайхалтай бүтээлийн өв тээгчид Ховд аймгийн Чандмань суманд нэлээдгүй байдаг. Тиймээс энэхүү бүтээлийг дэлхий дахинд сонордуулахаар Ховд аймгийн Чандмань сумын хөөмийч болон ХДТ-ын хөөмийчидтэй уулзаж, хөөмийн бичлэг хийн, ярилцла 10/2/2017
Admin 10/1/2017 Photo, Design 5 ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАЛСАНДОНДОГ АХМАД БУУРЛУУДДАА БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ. Буурал түүхтэй улсынхаа тулах цэг нь болсон буян далласан үр хойчсынхоо тэмүүлэх түүчээ нь болсон азай буурал ахмадууд та бүхэндээ ахмадын баярын 25 дахь жилийн ойн мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Жил бүрийн аравдугаар сарын нэгний өдрийг “Ахмадын баярын өдөр” болгон тэмдэглэн ирсэн билээ. Монгол Улсын Засгийн газраас “Ахмадын зөвлөх үйлчилгээ”, “Насны хишиг” олгох зэрэг хөтөлбөр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд бид аймагтаа “Ахмадаа ачлая” хөтөлбөр болон Засаг 10/1/2017
Admin 9/29/2017 Photo, Design 5 “Ич монгол” клубын багш, дасгалжуулагч Р.Сайханжаргал Таеквондогийн Дэлхийн аварга боллоо, Хойд Солонгосын Пхеньян хотод зохиогдсон Олон улсын таеквондогийн 20 дахь удаагийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Ховд аймгийн “Ич монгол” клубын багш, дасгалжуулагч Р.Сайханжаргал Алтан медаль хүртлээ. Тэрээр 2015 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Мөнгөн медаль, шавь нь Алтан медаль хүртэж байсан бол энэ жил ийнхүү медалийнхаа чансааг өндөргөж улс, орон нутгийнхаа нэрийг дуургасан амжилттайгаар оролцоод ирлээ. Тэрээр өчигдөр буюу 9 сарын 28-ны өдөр Ховд хотноо хүрэлцэн ирсэн бөгөөд ай 9/29/2017
Admin 9/27/2017 Photo, Design 5 Ховд аймгийн сэтгүүлчдийн аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой хийсэн ярилцлага. - Юуны өмнө саяхан та нөхөд хөрш оронд айлчлаад ирсэн талаар сонирхож асууя? /Таванцэцэг Ховд ТВ/- Аймгийн төр захиргааны байгуулагын төлөөлөл болон Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын 10 гаруй компаний төлөөллийг оролцуулсан баг ОХУ-д туршлага солилцох чиглэлээр яваад ирлээ. Бид Горний Алтай, Алтайн хязгаарт аялал жуулчлалын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулдаг, ямар ямар аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр жуулчдад үйлчилдэг гэх мэтийг сонирхож туршлага солилцлоо. Би 9/27/2017
Admin 9/27/2017 Photo, Design 5 Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ сарын 26 ны өдөр аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэхүү зөвлөгөөнөөр: Өвөлжилтийн бэлтгэл ажил буюу халаалт дулаан өгөхтэй холбоотой ажлын явц, “Цэвэрч Ховдчууд” аяны хүрээнд хийгдэж байгаа Нийтийн их цэвэрлэгээний ажил, аймгийн Засаг даргын тамгын газарт хийгдсэн Сангийн яамны шалгалтын дүн мэдээлэл цаашид анхаарах асуудлууд болон бусад холбогдох газруудын санал, хүсэлтийг сонсож үүрэг чиглэл өглөө. Халаалтыг батлагдсан хуваарийн дагуу 10 сарын 1-ээс өгөх бө 9/27/2017
Admin 9/25/2017 Photo, Design 5 Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулав. Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, Дэлхийн Зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран аймаг, сум, баг, орон нутгийн гамшгаас хамгаалах албадын удирдах албан тушаалтанд хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчноо гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны онолын мэдлэгийг олгох, хүн амыг сургаж бэлтгэх, удирдан зохион байгуулах чадвар, дадал олгох зорилгоор гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүни 9/25/2017
Admin 9/27/2017 Photo, Design 5 Цэцэг, Мөст сумдад “Жи Мобайл”-ын хөдөлгөөнт сүлжээ ашиглалтанд орж нээлтээ хийлээ. Үүрэн холбооны үндэсний оператор “Жи Мобайл” компани нь Ховд аймгийн 91 багт хөдөлгөөнт сүлжээний станцийг суурилуулаад байна. Тухайлбал, Цэцэг сумын Баянгол, Мөст сумын Баянхайрхан багуудад 9 сарын 22, 23-ны өдрүүдэд тус сүлжээний нээлтийн үйл ажиллагааг хийж уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Уранчимэг болон сум орон нутгийн удирдлагууд, иргэд олон нийт оролцлоо.Ховд аймгийн хэмжээнд тус сүлжээ ороогүй байсан хоёр сумын хоёр багийг ийнхүү сүлжээнд холбож б 9/27/2017
Admin 9/22/2017 Photo, Design 5 Удирдлагын академийн магистрын зэрэг олгох “улирал”-ын сургалтын 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлт зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн элсэлтээр Засгийн газрын тэтгэлгээр болон өөрийн зардлаар суралцах хүсэлтэй, Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтыг төгссөн төгсөгчдөөс элсүүлэн суралцуулна. Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй элсэгч Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төрийн захиргааны менежментээр 2010 оноос хойш төгссөн байх ба бусад шаардлагуудыг хангасан байна. Үүнд:Нэг. Засгийн газрын тэтгэлгээр суралцахад тавигдах шаардлага:-Төрийн захиргааны байгууллагад 2-оос доошгүй жил аж 9/22/2017
Admin 9/22/2017 Photo, Design 5 Ховд аймагт “Гудамж” төсөл хэрэгжих эхлэл тавигдлаа. Сангийн яамны дэргэдэх “Хөгжлийн хөтөч” төслийн баг бүрэлдэхүүнтэй өчигдөр аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон бусад албаны төлөөллүүд уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар “Гудамж” төслийн талаар мэдээлэл сонсож, аймаг орон нутаг тэр дундаа Ховд хотын замын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, гудамж, зам талбайтай газар дээр очиж танилцууллаа. Ховд аймагт “Гудамж” төслийг эхлүүлэх эхний яриа хэлцэл ийнхүү хийгдэж, цааш нь “Хөгжлийн хөтөч” төслийн баг бүрэлдэхүүн зураг төсвийг нь гарган С 9/22/2017