Аймгийн ЗДТГ

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАЛСАНДОНДОГ АХМАД БУУРЛУУДДАА БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ.

Буурал түүхтэй улсынхаа тулах цэг нь болсон буян далласан үр хойчсынхоо тэмүүлэх түүчээ нь болсон азай буурал ахмадууд та бүхэндээ ахмадын баярын 25 дахь жилийн ойн мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Жил бүрийн аравдугаар сарын нэгний өдрийг “Ахмадын баярын өдөр” болгон тэмдэглэн ирсэн билээ. Монгол Улсын Засгийн газраас “Ахмадын зөвлөх үйлчилгээ”, “Насны хишиг” олгох зэрэг хөтөлбөр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд бид аймагтаа  “Ахмадаа ачлая” хөтөлбөр болон Засаг
10/1/2017

“Ич монгол” клубын багш, дасгалжуулагч Р.Сайханжаргал Таеквондогийн Дэлхийн аварга боллоо,

Хойд Солонгосын Пхеньян хотод зохиогдсон Олон улсын таеквондогийн 20 дахь удаагийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Ховд аймгийн “Ич монгол” клубын багш, дасгалжуулагч Р.Сайханжаргал Алтан медаль хүртлээ. Тэрээр 2015 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Мөнгөн медаль, шавь нь Алтан медаль хүртэж байсан бол энэ жил ийнхүү медалийнхаа чансааг өндөргөж улс, орон нутгийнхаа нэрийг дуургасан амжилттайгаар оролцоод  ирлээ. Тэрээр өчигдөр буюу 9 сарын 28-ны өдөр Ховд хотноо хүрэлцэн ирсэн бөгөөд ай
9/29/2017

Ховд аймгийн сэтгүүлчдийн аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой хийсэн ярилцлага.

- Юуны өмнө саяхан та нөхөд хөрш оронд айлчлаад ирсэн талаар сонирхож асууя? /Таванцэцэг Ховд ТВ/- Аймгийн төр захиргааны байгуулагын төлөөлөл болон Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын 10 гаруй компаний төлөөллийг оролцуулсан баг ОХУ-д туршлага солилцох чиглэлээр яваад ирлээ. Бид Горний Алтай, Алтайн хязгаарт аялал жуулчлалын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулдаг, ямар ямар аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр жуулчдад үйлчилдэг гэх мэтийг сонирхож туршлага солилцлоо. Би
9/27/2017

Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

Энэ сарын 26 ны өдөр аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэхүү зөвлөгөөнөөр: Өвөлжилтийн бэлтгэл ажил буюу халаалт дулаан өгөхтэй холбоотой ажлын явц, “Цэвэрч Ховдчууд” аяны хүрээнд хийгдэж байгаа Нийтийн их цэвэрлэгээний ажил, аймгийн Засаг даргын тамгын газарт хийгдсэн Сангийн яамны шалгалтын дүн мэдээлэл цаашид анхаарах асуудлууд болон бусад холбогдох газруудын санал, хүсэлтийг  сонсож үүрэг чиглэл өглөө. Халаалтыг батлагдсан хуваарийн дагуу 10 сарын 1-ээс өгөх бө
9/27/2017

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулав.

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, Дэлхийн Зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран аймаг, сум, баг, орон нутгийн гамшгаас хамгаалах албадын удирдах албан тушаалтанд хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчноо гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны онолын мэдлэгийг олгох, хүн амыг сургаж бэлтгэх, удирдан зохион байгуулах чадвар, дадал олгох зорилгоор гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүни
9/25/2017

Цэцэг, Мөст сумдад “Жи Мобайл”-ын хөдөлгөөнт сүлжээ ашиглалтанд орж нээлтээ хийлээ.

Үүрэн холбооны үндэсний оператор “Жи Мобайл” компани нь Ховд аймгийн 91 багт хөдөлгөөнт сүлжээний станцийг суурилуулаад байна. Тухайлбал, Цэцэг сумын Баянгол, Мөст сумын Баянхайрхан багуудад 9 сарын 22, 23-ны өдрүүдэд тус сүлжээний нээлтийн үйл ажиллагааг хийж уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Уранчимэг болон сум орон нутгийн удирдлагууд, иргэд олон нийт оролцлоо.Ховд аймгийн хэмжээнд тус сүлжээ ороогүй байсан хоёр сумын хоёр багийг ийнхүү сүлжээнд холбож б
9/27/2017

Удирдлагын академийн магистрын зэрэг олгох “улирал”-ын сургалтын 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлт зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн элсэлтээр Засгийн газрын тэтгэлгээр болон өөрийн зардлаар суралцах хүсэлтэй, Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтыг төгссөн төгсөгчдөөс элсүүлэн суралцуулна. Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй элсэгч Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төрийн захиргааны менежментээр 2010 оноос хойш төгссөн байх ба бусад шаардлагуудыг хангасан байна. Үүнд:Нэг. Засгийн газрын тэтгэлгээр суралцахад тавигдах шаардлага:-Төрийн захиргааны байгууллагад 2-оос доошгүй жил аж
9/22/2017

Ховд аймагт “Гудамж” төсөл хэрэгжих эхлэл тавигдлаа.

Сангийн яамны дэргэдэх “Хөгжлийн хөтөч” төслийн баг бүрэлдэхүүнтэй өчигдөр аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон бусад албаны төлөөллүүд уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар “Гудамж” төслийн талаар мэдээлэл сонсож, аймаг орон нутаг тэр дундаа Ховд хотын замын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, гудамж, зам талбайтай газар дээр очиж танилцууллаа. Ховд аймагт “Гудамж” төслийг эхлүүлэх эхний яриа хэлцэл ийнхүү хийгдэж,  цааш нь “Хөгжлийн хөтөч” төслийн баг бүрэлдэхүүн зураг төсвийг нь гарган С
9/22/2017

“Цэвэрч Ховдчууд” болзолт уралдааны хүрээнд гурав дахь удаагийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулав.

“Цэвэрч Ховдчууд” болзолт уралдааны хүрээнд зохион байгуулагдаж буй нийтийг хамарсан  гурав дахь удаагийн их цэвэрлэгээний ажил явагдлаа. Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх төрийн байгууллагуудын албан хаагчид аймгийн төвийн доод хэсэг буюу Рашаант багийн нутаг дэвсгэрт байрлах Шаварын  тохойгоос Улаан богоч хүртэлх газар болон Бичигт багийн нутаг дэвсгэрүүдийг цэвэрлэжээ. Амьдарч буй орчноо цэвэрлэж хог хаягдлаас салгах, байгалийн тэнцвэрт байдлыг хангах, цэвэр, н
9/22/2017

Ховд аймгийн Цэцэг суманд Уран нугараачдад зориулсан хөшөө сүндэрлэлээ.

Одоогоос 45 жилийн өмнө тус сумын уугуул, уран нугараач Л.Энхцэцэг урлагийн тайзнаа нугарч эхэлсэн бөгөөд түүнээс хойш Цэцэг сумын хүүхдүүдийн уран нугаралтын үзүүлбэр өнөө хир нь олныг гайхашруулсан урлагийн хосгүй нэгэн өв болон хөгжиж байна. Тиймээс тус сумынхан Цэцэг сумын уугуул хүн урлагийн тайзнаа нугарч эхэлсэний 45 жилийн ойг угтан энэхүү хөшөө, цогцолборыг бүтээн байгуулжээ. Энд дан ганцхан Уран нугаралтын хөшөөг босгоод орхисонгүй, “Цэцэглэх хөгжлийн төв”, Нэрэмжит талбай, Авто зогсоо
9/22/2017
Ховдын мэдээ