-Аргын тооллын 4 сарын 26. Ням (Адьяа) гараг (2026)



-Аргын тооллын 4 сарын 26. Ням (Адьяа) гараг (2026)
-Хаврын адаг хар луу сарын шинийн 10, өдөр цагаан морь, мэнгэ 1 цагаан, суудал мод, од их морь-9, арвидах барилдлагат. Балжиннямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:43-19:57.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Луу жилтний сүлд гараг.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Балжинням өдөр. Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ