
“Ховдын ирээдүй” төсөл арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Их сургуулийн Баруун Бүсийн сургуулийн 40 оюутанд нийт 80.0 сая төгрөгийн тэтгэлэг олголоо.
2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн тус сургуулийн бакалаврын өдрийн ангид математик, физик, хими, гадаад хэлний чиглэлээр амжилттай суралцаж буй 2,8-аас дээш голч дүнтэй Ховд аймгийн 16 сум, Жаргалант сумын 12 баг тус бүрээс нэг суралцагч, элсэлтийн ерөнхий шалгалтад 550 дээш оноо авсан 12 суралцагчдад "Засаг даргын нэрэмжит тэтгэлэг” болгож сар бүр 200,000 төгрөгийг хагас, бүтэн жилээр олгож байжээ.

Тэгвэл аймгийн Засаг даргын захирамжаар дээрх журмыг шинэчлэн Монгол Улсын Их сургуулийн Баруун Бүсийн сургуулийн бакалаврын өдрийн ангид 600 болон түүнээс дээш оноотой элссэн, 3.0 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн суралцагчдад харьяалал, мэргэжил харгалзахгүй олгож байхаар шийдвэрлэсэн байна.

Болзол шаардлага хангасан оюутнуудад өнөөдөр /2026.04.29/ аймгийн Засаг дарга М.Амарсанаа холбогдох албаны төлөөллийн хамтаар
“Засаг даргын нэрэмжит тэтгэлэг”-ийн
“БАТЛАМЖ”-ийг гардуулж амжилт хүслээ.
