Аймгийн ЗДТГ

Ховд аймгийн харьяат цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицер, ахлагч нарын 2023 оны бүртгэл 01 дүгээр сарын 04-нд эхэлнэ

ТОВЛОСОН ХУГАЦААНД ЦЭРГИЙН БҮРТГЭЛДЭЭ ХАМРАГДАНА УУ!!! Ховд аймгийн харьяат цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицер, ахлагч нарын 2023 оны цэргийн бүртгэл 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл харьяа багийн Засаг даргын ажлын байранд явагдаж байгаа тул 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч, 60 хүртэл насны ахлах, 65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд бүртгэлдээ хамрагдана уу. Цэргийн бүртгэлд ирэхдээ дараах бичиг, баримттай ирнэ.&n
12/30/2022

Зэрэг, Жаргалант сум, Жаргалант сумын Бугат багийн Хүүхэд хамгааллын хамтарсан баг 2022 оны шилдгээр шалгарлаа

Аймгийн хэмжээнд 17 сумын 29 хамтарсан баг, 213 гишүүдтэй ажиллаж байна. Жил бүр бусдыгаа манлайлан ажилласан хамтарсан багуудын, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж урамшуулах зорилгоор шилдэг сум, багийн Хүүхэд хамгааллын хамтарсан багийг  шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл 2022 оны "Шилдэг хамтарсан баг"-аар Зэрэг сумын хамтарсан баг, Жаргалант сумын хамтарсан баг, Жаргалант сумын Бугат багийн хамтарсан багууд  шалгарч шагналаа гардан авлаа.Эдгээр хамтарсан багууд нь харьяалах
12/28/2022

Ховд аймагт ирэх сард хөрөнгө оруулалтын чуулган, “Мөнгөлөг шагшуурга-2023” фестиваль болно

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Ховд аймагт 2023 оны 1-р сарын 19-22-ны өдрүүдэд “Invest Khovd” хөрөнгө оруулалтын форум, “Мөнгөлөг шагшуурга” арга хэмжээ болно.  Тодруулбал, “Invest Khovd” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт нь 2023 оны 1-р сарын 19-20-ны өдрүүдэд Ховд хотод болох юм. “Шинэ сэргэлтийн бодлого” болон Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих
12/28/2022

Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 сарын 22-ны өдрийн 222 дугаар зарлигаар Ховд аймгийн Төр захиргаа, Эрүүл мэнд, Боловсрол, Соёл урлаг, Батлан хамгаалах, дэд бүтэц, Газар тариалан, Нийтийн тээвэр, Хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшилд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэдийг Төрийн дээд одон медалиар шагналаа. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.
12/26/2022

"Төрийн сангийн төлбөр тооцооны цахим систем" сургалтыг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, цахим шилжилтийн бодлого, зорилттой уялдуулан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн зорилтын хүрээнд төрийн сангийн цахимжуулалтыг үе шаттай нэвтрүүлж байна. Энэ хүрээнд Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс “Төрийн сангийн төлбөр тооцооны цахим системийн хэрэглэгчийн эрхийн тохиргоо, нэхэмжлэх, зарлага, амлалт үүрэг, тайлан модулийг ашиглах нь” сургалтыг зохион байгуулав. Тус сургалтын
12/20/2022

“START UP-2022” арга хэмжээг зохион байгууллаа

Ховд аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар, аймгийн Залуучуудын холбоо, “Шинэ эхлэх цэг” ТББ хамтран Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гарааны бизнесийг дэмжих “START UP-2022”  арга хэмжээг зохион байгуулав. Тус арга хэмжээнд нийт 122 залуу бүртгүүлэн бизнес 52  санаагаар өрсөлдлөө. Үүнээс 3-р шатанд бизнес 5 санаа шалгарч 14 хоногийн хурдасгуур арга хэмжээнд хамрагдаж 2 төсөл эцсийн шалгаруулалтад тэнцэн тус бүр 10.0 сая төгрөгийн буцалтгүй
12/19/2022

Цэрэг, эх оронч хүмүүжил олгох дайчин алдрын “Соёмбо” танхимыг тохижуулан хүлээлгэн өглөө

Батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа, зэвсэгт хүчний түүхэн замналыг сурталчлах, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, зөв хандлагыг төлөвшүүлэх, Ховд аймгаас төрөн гарсан Монгол Улсын баатарууд, генералуудыг алдаршуулах, тэдний үйл хэргийг залуу хойш үеийнхэнд сурталчлан таниулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб-аас “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” уриа бүхий дайчин алдрын “Соёмбо” танхимыг Ховд аймгийн 26 сургуулийг түшиглэн байгуулахаар төлөвлөжээ.Уг ажлыг Ховд аймаг дахь
12/6/2022

“Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-д 200 сурагч оролцов

Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ыг 2002 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж эхэлсэн түүхтэй. 2016 оноос эхлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран тасралтгүй зохион байгуулсаар энэ жил 20 дахь жилдээ хийж байна. Энэ онд Ховд аймгийн хэмжээнд 1451 хүүхэд 16 нас хүрч байгаа. Тэдний төлөөлөл болсон 200 хүүхэд өнөөдөр /2022.11.26/ Монгол улсын иргэний ан
11/26/2022

Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг Дуут, Ховд суманд ажиллав

Дуут, Ховд сумын иргэдтэй хийх уулзалтыг энэ сарын 16-ны өдөр зохион байгуулав. Тухайлбал, уулс туульсын өлгий нутаг Дуут сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэдэд аймаг, сум, орон нутгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын бодлого төлөвлөлт, зорилго зорилтоо танилцуулахын сацуу өнгөрсөн хоёр сар гаруй хугацаанд хийсэн ажил, баримталж буй бодлого, шийдвэрийнхээ талаар мэдээлэл өгчээ.  Мөн энэ үеэр эрүүл мэнд, нийгмийн даатгал, хууль, эрх зүй, газрын харилцаа зэрэг төрийн ү
11/17/2022

“Монголиан нэйшнл рийр ийрт корп” компанийн Халзан бүрэгтэйд хийж буй хайгуулын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэжээ

Халзан бүрэгтэй тойрсон асуудлын мөрөөр өнөөдөр /2022.11.13/ Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг аймаг, сум орон нутгийн удирдлагуудын хамтаар газар дээр нь ажиллажээ. Холбогдох мэргэжлийн байгууллагууд ч шинжилгээ хийсэн байна. Үүнтэй холбогдуулан энэ орой /2022.11.13/ аймгийн Онцгой комисс хуралдсан тухай эх сурвалж мэдээллээ. Хурлаар "Мянгад сумын Гахайт багийн нутаг Халзан бүрэгтэйд хайгуулын ажил /Газрын ховор элемент/ хийж буй компанийн үйл ажиллагаа нь хууль зөрчсөн, малчид,
11/14/2022
Ховдын мэдээ