Admin 3/7/2025 Photo, Design 5 ХОВД АЙМАГ:Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна АНХААРУУЛГА МЭДЭЭ: 03 сарын 07,08-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарах ба цаашид 08-нд Алтайн өвөр говиор, 09-нд уулархаг нутгаар, 10-нд ихэнх нутгаар цас, нойтон цас орж, салхи 08, 09,10-нд ихэнх нутгаар, 11-нд зарим газраар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул дээрх өдрүүдэд учирч болзошгүй аливаа эрсдэлээс, ялангуяа шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШ 3/7/2025
Admin 2/25/2025 Photo, Design 5 Зэрэг сумын малчин А.Нацагдоржийнх "АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН" боллоо Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналыг 47 дахь жилдээ шалгаруулан олгож байна. Улсын тэргүүний Зэрэг сумын Гүвээ багийн малчин А.Нацагдоржийн гэр бүл энэ жил “Алтан ишигний эзэн” боллоо. “Алтан төлийн эзэн”-ий шагналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт гардуулж баяр хүргэв. Малчин А.Нацагдорж, Г.Мөнхөө нар 1997 онд гэр бүл болж тэр цагаас хойш мал сүргээ дөрвөн төрөлд нь өсгөсөө 2/25/2025
Admin 2/15/2025 Photo, Design 5 Урьдчилсан мэдээллээр газар хөдлөлт Ховд аймгийн төвд III-IV баллаар мэдрэгдсэн байна ГАЗАР ХӨДӨЛСӨН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ2025 оны 2-р сарын 15-нд УБ-ийн цагаар 09:48:18-д хойд өргөргийн 49.87N, зүүн уртрагийн 88.84E-д, Рихтерийн шаталбараар магнитуд нь 6.4-тэй тэнцэх хүчтэй газар хөдлөлт ОХУ-ын нутаг дэвсгэрт Кос-Aгач тосгоноос урд зүгт 20км зайн болсон байна. Хөдлөлтийн голомт нь:Баян-Өлгий аймгийн төвөөс 135 орчим км, Ховд аймгийн төвд 300км орчим зайтай.Энэхүү газар хөдлөлт нь голомтон дээрээ хүчтэй болсон учраас Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн төвүүд болон сумуудын оршин суугчда 2/15/2025
Admin 2/12/2025 Photo, Design 5 Ховд аймгаас Улсын хошой аварга малчин нэг, улсын аварга малчин ес, аварга саальчин нэг, аварга тариаланч хоёр тодорчээ Засгийн газрын өнөөдрийн /2025.02.12/ хуралдаанаар улсын аварга малчин, саальчин, тариаланчдыг шалгаруулжээ. Ховд аймгаас:▪️ УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН-1, ▪️ АВАРГА МАЛЧИН-9, ▪️ АВАРГА СААЛЬЧИН-1, ▪️ АВАРГА ТАРИАЛАНЧ-2 ТОДОРЛОО. Тодруулбал,Улсын хошой аварга малчнаар:🇲🇳▪️Буянт сумын Цагаан гол багийн малчин Должинсүрэнгийн ОтгоннямУлсын аварга малчнаар:▪️ Мөнххайрхан сумын Борт багийн малчин Цээсуны Батаа,▪️ Дарви сумын Булаг багийн малчин Цогтгэрэлийн Тарва,▪️ Мөст сумын Баянхай 2/12/2025
Admin 2/3/2025 Photo, Design 5 Жаргалант сумын өвлөн уламжлагч Н.Банзайдорж "Тэмээн цолыг хэн сайн дуулах вэ" уралдааны тэргүүн байр эзэллээ Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2025.02. 01-02/ "ТЭМЭЭНИЙ УРАЛДААН-ТЭМЭЭЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН"-ийг амжилттай зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын ивээл дор Засаг даргын Тамгын газар, Соёл урлаг аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Буйлган шар тэмээн соёл уралдааны холбоо хамтран зохион байгуулсан тус зөвлөгөөний үеэр "Тэмээн цолыг хэн сайн дуулах вэ" уралдаан явуулж шилдгүүдийг шалгаруулав. Уралдаанд нийт 16 хүн оролцсоноос: Тэргүүн байранд Жаргалант сумын өвлөн уламж 2/3/2025
Admin 1/2/2025 Photo, Design 5 Малын тоо өмнөх оноос 9.2 хувиар өсжээ Ховд аймаг 2024 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 3.5 сая толгой мал тоолуулжээ. Энэ нь өмнөх оноос малын тоо 294.6 мянган толгой буюу 9.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Малын тоог төрлөөр нь авч үзвэл адуу 157.3 мянга болж, 9.9 хувь, үхэр 219.0 мянга болж, 11.6 хувь, тэмээ 35.0 мянга болж, 14.0 хувь, хонь 1.3 сая болж, 10.0 хувь, ямаа 1.8 сая болж, 8.3 хувиар тус тус өссөн байна.Нийт мал сүрэгт хонь 36.1 хувь, ямаа 52.1 хувь, үхэр 6.3 хувь, адуу 4.5 хувь, тэмээ 1.0 х 1/2/2025
Admin 11/28/2024 Photo, Design 5 “Хөшөөт төсөл”-ийг хэрэгжүүлэгч МоЭнКо ХХК-ийн “Оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр”-т 19 оюутан шалгарчээ “Хөшөөт төсөл”-ийг хэрэгжүүлэгч МоЭнКо ХХК нь Ховд аймагтай хийсэн гэрээнд эрэлттэй мэргэжлээр суралцаж буй Ховд аймгийн харьяат оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх талаар тусгасан байдаг. Тийм учраас “Оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр” зарлаж болзол, шаардлага ханган шалгарсан оюутнуудад тус бүр 1,500,000 төгрөгийн дэмжлэг үзүүлж ирсэн. 2024-2025 оны хичээлийн жилийн тэтгэлэгт нийт 19 оюутан шалгарчээ. Үүний 12 нь МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн харин 7 нь Ула 11/28/2024
Admin 10/30/2024 Photo, Design 5 Мянгад сумын нутаг Улаан толгой гэх газар магнитуд нь 3.9-тэй тэнцэх хүчтэй газар хөдлөлт боллоо 2024 оны 10-р сарын 30-ны шөнө УБ-ийн цагаар 03:21:13-д хойд өргөргийн 48.33N, зүүн уртрагийн 92.20E-д, Рихтерийн шаталбараар магнитуд нь 3.9-тэй тэнцэх хүчтэй газар хөдлөлт Ховд аймгийн Мянгад сумаас зүүн зүгт 18 км зайд "Улаан толгой" гэх газарт боллоо. Уг хөдлөлт нь Ховд аймгийн төвөөс 55 орчим км, Буянт сумаас 31км, Ховд сумаас 60км, Дөргөн сумаас 32км зайнд тус тус болсон байна. Энэхүү хөдлөлт нь ямар нэгэн уул уурхайн тэсэлгээ болон хүний оролцоотойгоор болсон чичирхийлэл биш бөгөөд Х 10/30/2024
Admin 10/18/2024 Photo, Design 5 Ховд аймагт хадлан, тэжээл бэлтгэх ажил ямар түвшинд байна вэ? Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас авсан мэдээллээр салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 28 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 02 дугаар албан даалгавар, аймгийн Засаг даргын 02 дугаар албан даалгавар гарч хэрэгжилтийг хангуулахаар сумдад чиглэл өгчээ. Энэ ажлын хүрээнд нарийвчилсан төлөвлөгөөг 20 заалттай боловсруулан гаргаж, ажлын явц, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.А 10/18/2024
Admin 9/10/2024 Photo, Design 5 ХОВД АЙМАГ: 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даац Ховд аймгийн 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн мэдээллийг аймгийн УЦУОШТөвөөс танилцууллаа. Одоогоор нутгийн 50 орчим хувьд зуншлага хэвийн, 50 хувьд гандуу байна.Нутгийн бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:-нутгийн 11 хувьд бэлчээрийн нөөцтэй,-9 хувьд бэлчээр хүрэлцээтэй, -42 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн, -9 хувьд даац 3-5 дахин хэтэрсэн, -29 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн үзүүлэлттэй гарчээ. Бэлч 9/10/2024