“Элсэлтийн шалгалтын урьдчилсан их сорилго” зохион байгуулав

May be an image of one or more people, people studying and text

Жаргалант сумын Цаст-Алтай сургуулийн суралцахуйд суурилсан “ЦАХИМ ХӨТӨЧ” Мэргэжлийн багш нарын бүлгийн багш нар 12 дугаар ангийн сурагчдаас “Элсэлтийн шалгалтын урьдчилсан их сорилго” авлаа. 

“ЦАХИМ ХӨТӨЧ” МБНБ-ийн багш нар нь Ховд аймгийн Боловсролын газраас зохион байгуулж буй “ЭШ-80” аяны хүрээнд уг ажлыг санаачлан зохион байгуулав.

May be an image of ‎one or more people and ‎text that says

Энэхүү үйл ажиллагаа нь:

-Элсэлтийн шалгалтын үеийн орчин бүрдүүлж сурагчдын сэтгэл зүйг бэлдэх,
-Элсэлтийн шалгалт өгөх сурагчдын ахиц амжилтад дүн шинжилгээ хийх,
-Сурагчдыг элсэлтийн шалгалт өгөхдөө хариултын хуудас бөглөх механик алдаа гаргахаас сэргийлэх,
-МБНБ-ийн үйл ажиллагааг сургуулийн болон аймгийн Боловсролын газрын үйл ажиллагаатай уялдуулах зорилготой.
 
May be an image of one or more people, people studying and text

Үүнээс гадна ЭШ-ын сорилын хариултын хуудсыг remark officce programm-аар уншуулан засаж, үр дүнгийн анализ хийн, ахиц амжилтыг  нь үнэлж байгаагаараа онцлог байлаа. 

May be an image of one or more people, people studying and text

Тус “Элсэлтийн шалгалтын их сорилгод” долоон судлагдахууны хүрээнд давхардсан тоогоор 322 сурагч хамрагдлаа.

May be an image of one or more people, people studying and text

Улмаар судлагдахуун тус бүрээр сурагчдын ахиц амжилтыг үнэлж, хичээл тус бүрээр эхний байр гурав, хамгийн өндөр ахицтай нэг сурагч, нийт 28 сурагчийг сургуулийн захиргаатай хамтран шагнаж урамшуулав.

May be an image of one or more people and text

No photo description available.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ