Admin 1/18/2018 Photo, Design 5 Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг "Дөрвийн хөтөл" гэх газар цахилгааны шон мөргөсөн осол гарчээ Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг, аймгийн төвөөс 15 орчим км-ийн зайд "Дөрвийн хөтөл" гэх газар жолооч Н овогтой Л нь хальтиргаа, гулгаатай зам дээр огцом эргэлт хийхдээ өөрийн хайхрамж болгоомжгүй байдлаасаа цахилгааны шон мөргөсөн осол гаргажээ. Ослын улмаас азаар хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учраагүй харин цахилгааны саатал гарч албан байгууллага, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, багагүй хохирол учирч байна. Гэмтлийг шуурхай засва 1/18/2018
Admin 1/18/2018 Photo, Design 5 Төрийн Банкны Ховд аймаг дахь салбар, Мобикомын салбарын хамт олон “Малчдадаа тусалъя” сайн санааны аянд нэгдэв Өвөлжилт хүндэрч буй сумдын малчдадаа байгаль, цаг уурын хүндрэлийг хохирол багатай даван туулахад нь туслах зорилгоор өнгөрсөн оны 11 сарын 1-ээс аймгийн Засаг даргын захирамжаар “Малчдадаа тусалъя” сайн санааны аяныг эхлүүлсэн. Аянд маш олон байгууллагууд идэвх зүтгэл гарган оролцож, малчдадаа халуун сэтгэлийн хандив туслалцаагаа үзүүлсээр байна.Хандивын аянд Төрийн банкны Ховд аймаг дахь салбар, Жаргалант, Баянбүрд тооцооны төвийн хамт олон идэвх санаачилга гарган нэгдэж 45 боодол өвс, Мобико 1/18/2018
Admin 1/18/2018 Photo, Design 5 Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал хуралдлаа. Тус хурлаар Аймгийн хошой аварга малчин-3, Аймгийн аварга малчин 40, Аварга саальчин-2, Аварга тариаланч тус тус шалгарууллаа. Мөн аймагтаа таван төрөл тус бүрээр хамгийн олон мал тоолуулсан малчдыг шалгаруулж, урамшуулж байх тухай журам гаргахаар Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэлээ. Түүнээс гадна дээрх хурлаар Мал эмнэлэгийн ажил үйлчилгээ явуулахад шаардагдах 2019 оны төсвийн асуудлыг урьдчилсан байдлаар шийдвэрлэв. Мөн барилга угсралтын ажлаа албан ёсоор эхлэх зөвшөөрөл авалгүйгээр ба 1/18/2018
Admin 1/17/2018 Photo, Design 5 Аймгийн Онцгой комиссын гишүүд сумдын өвөлжилтийн байдалд хяналт тавин ажиллана Ховд аймгийн ихэнх сумдад өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс тогтмол хуралдаж холбогдох асуудлуудыг шат дараатай шийдвэрлэн ажиллаж байна. Энэ сарын 16 ны өдөр хуралдсан Онцгой комиссын хурлаар аймгийн онцгой комиссын гишүүдэд өвөлжилт хүндэрсэн сумдыг хувиарлан өгч, өвөлжилтийн болон цаг үеийн нөхцөл байдалд хяналт тавих, мэдээ мэдээллийг цаг тухай бүрд нь шинэчилж ажиллах үүрэг өгсөн байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 11 мянган толгой мал хорогдсон мэдээтэй б 1/17/2018
Admin 1/17/2018 Photo, Design 5 Аж үйлдвэрүүдийн цахим тооллогын ажил орон даяар эхэллээ Баялаг бүтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх зорилгоор үйлдвэрлэл эрхлэгчдийг аж үйлдвэрийн нэгдсэн системд оруулах ажлыг өнөөдөр орон даяар эхлүүллээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга, холбогдох ажлын хэсгийнхэн болон үйлдвэрлэл эрхлэгчидтэй цахим хурал хийв. Улс орон даяар нийтдээ 388 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд Ховд аймгийн хувьд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө Оруулалт Хөгжлийн Бодлого Төлөвлөлтийн Хэлтсийн дарга 1/17/2018
Admin 1/16/2018 Photo, Design 5 2017 онд Ховд аймгийн өрхийн тоо 22634 болж хүн ам 2.3 хувиар өсчээ 2017 оны жилийн эцсээр Ховд аймгийн өрхийн тоо 22634 болж 3.3 хувиар, хүн ам 87363 болж 2.3 хувиар тус тус өсчээ. Хүн амыг байршилаар нь авч үзвэл нийт хүн амын 34.1 хувь нь аймгийн төвд, 17.5 хувь нь сумын төвд, 48.4 хувь нь хөдөө амьдарч байна. Хүйсээр нь ангилбал 49.9 хувь буюу 43604 эрэгтэй, 50.1 хувь буюу 43759 нь эмэгтэйчүүд байна. Тэгвэл аймгийн хэмжээнд 0-15 насны хүүхэд 29994 байгаа нь нийт хүн амын 34.3 хувийг, 16-59 насны хүн ам буюу хөдөлмөрийн насны хүн ам 52358 байгаа н 1/16/2018
Admin 1/15/2018 Photo, Design 5 USAID/OFDA болон Мерси Кор Монгол ОУБ-ын төлөөлөгчид Ховд аймагт ажиллаж байна Мерси Кор Монгол ОУБ нь 2004 оноос эхлэн Ховд аймагтай хамтран ажиллаж томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Үүнтэй холбогдуулан Мерси Кор ОУБ-аас Ховд аймагт урьд нь хэрэгжүүлж ирсэн төслүүдийн үр дүн болон одоо хэрэгжүүлж байгаа LTS-2 буюу "Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2" төслийн хүрээнд хийгдэж буй ажил, 2017 онд олгосон тэтгэлэгийн хэрэгжилттэй танилцах, орон нутгийн малчид ард иргэдтэй уулзах, Сум орон нутгийн удирдлагуудтай у 1/15/2018
Admin 1/12/2018 Photo, Design 5 Баруун бүсийн төв- Ховд аймгийн Онцгой байдлын газар 2017 оны ажлаараа улсад 2 дугаар байр эзэлжээ Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” энэ сарын 10-12-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Цугларалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын удирдлагуудтай 2018 оны төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг байгуулав. Онцгой б 1/12/2018
Admin 1/12/2018 Photo, Design 5 Ховд аймаг өвөлжилт хүндэрсэн 12 сумдадаа өвс тэжээлийн тусламж хүргэж эхэллээ. Ховд аймагт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ажлын 3 хэсэг байгуулагдан 1-р сарын 5-8 ны хооронд хөдөө орон нутагт ажиллалаа. Мөн сумын удирдлагууд өөр аймаг, сумдын нутагт отроор өвөлжиж байгаа малчдаа эргэж тойрох ажлыг зохион байгуулсаар байна. Өвөлжилт хүндэрсэн сум багуудад ажилласан ажлын хэсэг аль суманд хэдэн тн өвс тэжээл хэрэгцээ шаардлагатай байгаа талаар тооцоо судалгаа гаргаж эхний ээлжинд өвөлжилт хамгийн хүнд байгаа сумдад 1/12/2018
Admin 1/12/2018 Photo, Design 5 Аймгийн ХХААГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Пүрэвхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Мянгад, Буянт, Ховд, Эрдэнэбүрэн, Дуут сумдад ажиллав Ховд аймгийн нийт нутгийн 93.75 хувьд цас орж, улмаар нийт нутгийн 43.75 хувь нь зудархуу байдалтай байна. Тиймээс Ховд аймгийн Онцгой комиссын даргын 01 тоот тушаалаар мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, учирч болох хүндрэл бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай байгаа өвс тэжээлийн тооцоо судалгааг гаргах зорилгоор ажлын гурван хэсэг сумдад ажиллав. ХХААГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Пүрэвхүү, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтси 1/12/2018