Аймгийн ЗДТГ

“Мөнгөн арслан Ховд 2017” Спортын салбарын шилдэг 9 номинацын эзэд тодорлоо.

Ховд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Аваргууд" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг “Мөнгөн арслан-2017” спортын салбарын шилдгүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээ боллоо. Хоёр дахь удаагаа уламжлал болгон амжилттай зохион байгуулагдсан “Мөнгөн арслан 2017” арга хэмжээний үеэр спортын салбарын шилдэг 9 номинацын эзэд тодорч шагналаа гардан авлаа. Тодруулбал, оны шилдэг Биеийн тамирын багшаар Үенч сумын сургуулийн биеийн тамирын багш С.Батжаргал, оны шилдэг ивээн тэтгэгчээ
12/28/2017

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн “Ховд дулааны станц“ ТӨҮК дулааны станцад ажиллав

Ховд аймгийн “Ховд дулааны станц“ ТӨҮК дулааны станцад  2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гарсан гал түймрийн нөхцөл байдалтай танилцах, үүрэг чиглэлээр хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Түлш эрчим хүчний яамны дулааны хэлтсийн дарга Т.Батдондог нараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг орон нутагт ажиллав. Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын хуралд оролцож, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, Дулааны станцын тогтвортой ажиллагаа, сэргээн босгол
12/27/2017

Ховд аймгийн "ШИЛДЭГ ХҮҮХЭД"-үүд шалгарлаа

Аймгийн хүүхдийн нэгдсэн “Харш”-ийн сүлд модны наадам 2017 оны 12 сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа. Бүтэн жилийн ажлаа тайлагнаж, хийсэн бүтээснээ үнэлүүлж, шилдэг хүүхдүүдээ шалгаруулдаг энэхүү наадам нь Ховд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Д.Галсандондогийн ивээл дор зохион байгуулагдсан бөгөөд тус арга хэмжээнд аймгийн шилдэг хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, зорилтот бүлгийн хүүхдүүд, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн төлөөлөл, Гэр бүл, хүүхэд, залуу
12/26/2017

Аймгийн Засаг дарга Д.Галсандондог "Эгшиглэнт эхийн хишигт найрагч" М.Отгонбаярт хүндэтгэл үзүүлэв

Засгийн газрын 36 дугаар тогтоолоор Төрийн хошой шагналт, зууны манлай романч Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулан БОЛОР ЦОМ-35 яруу найргийн наадмыг 12-р сарын 15 ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод зохион байгуулсан. Наадамд 32 найрагч шүлгэн хүлгээ уралдуулсанаас Ховд аймгийн Дуут сумын уугуул яруу найрагч М.Отгонбаяр тэргүүн байранд шалгарч "Эгшиглэнт эхийн хишигт найрагч"-аар тодорч адис хүртсэн. Одоогоос 8 жилийн өмнө буюу 2009 оны "БОЛОР ЦОМ" наадамд&nbs
12/16/2017

Малчдад туслах аянд албан байгууллагууд идэвхтэй оролцож байна.

Өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй учир цагийн байдал хүндэрсэн тохиолдолд малчдадаа туслах зорилгоор аймгийн ЗДТГ-аас санаачлан  “Малчдадаа тусалъя” сайн санааны 3 сарын аяныг эхлүүлсэн, Одоогийн байдлаар уг аянд 30 гаруй албан байгууллага аж ахуй нэгжүүд нэгдэж хандив тусламжаа үзүүлээд байна. Хамгийн сүүлд гэхэд л Зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүн, ажилтан албан хаагчид, Жаргалант сумын 6-р цэцэрлэг,  8-р цэцэрлэгийн багш ажилчид, эцэг эхчүүд хамтран хандив тусламж
12/14/2017

“ГОВИЙН ЧОНО-2018” сургалт, дадлага сургуулийн эхний бэлтгэл уулзалт боллоо

Баруун бүсийн төв-Ховд аймгийн онцгой байдлын газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр "Говийн чоно-2018" олон улсын сургалт, дадлага сургууль зохион байгуулах асуудлаар анхны уулзалтаа Ховд аймагт зохион байгуулав. Ажлын хэсэг Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх болон БОЭТөвийн удирдлагуудтай уулзалт хийж 2018 онд Баруун бүсийн хэмжээнд зохион байгуу
12/13/2017

"Икэл" цогцолбор, "Титэм" стадионы зураг төслийг “Эгэл” ХХК гүйцэтгэж дуусган, хүлээлгэн өглөө

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн 2016-2020 онд Ховд аймгийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрт багтсан ажлуудын нэг болох соёл урлагийн “Икэл цогцолбор”-ын болон “Титэм" стадионы зураг төсөл бэлэн болж, хүлээлгэн өглөө. Уг зураг төслийг “Эгэл” ХХК гүйцэтгэсэн байна. Зураг  төсөл хүлээн авах үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон  холбогдох албаны бусад хүмүүс оролцов.  “Икэл” цогцолбор нь 800 хүний суудалтай хурлын заал, 200 хүний суудал бүхий кино театр, уулза
12/13/2017

Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийг засварлав

Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төв нь 1990 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш тус байранд их засварын ажил хийгдэж байгаагүй бөгөөд энэ жил засварлаж дуусган, нээлтийн туузыг хайчиллаа. Засварын ажлыг  2017 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын 7-ны хооронд засварын ажил хийгдсэн бөгөөд ингэснээр асруулагчид ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдсэн, усанд орох, тусгай угаалгын өрөөтэй болсон, гал тогооны өр
12/8/2017

Аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн гадаад, дотоод томилолтын асуудлаар ЗДТГ-ын дарга Б.Ганболд мэдээлэл хийв

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийг аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш 3 хоног тутмын 2-ыг нь гадаад, дотоодод зугаалж өнгөрүүлдэг, ганцхан жилийн дотор гадаадын 15 улсад зугаалж, Улаанбаатар хот руу 33 удаа ниссэн тухай мэдээлэл сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр цацагдах боллоо. Тэгвэл энэ асуудлаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд мэдээлэл хийв.ВИДЕО:
12/8/2017

Иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Хүний эрхийн үндэсний комисс, Аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөл, Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газартай хамтран "Иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг” арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр ЗДТГ-ын Хуралдааны их танхимд зохион байгуулах тул иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү. Энэхүү өдөрлөг арга хэмжээ нь “Хүний эрхийн олон улсын өдөр”-ийг угтан зохион байгуулж байгаа юм. НҮБ-ын Ерөнхий Ассамбле
12/7/2017
Ховдын мэдээ