”Эрсдэлийн Харилцаа Холбоо"-ны багийг чадавхжуулах сургалт боллоо

May be an image of one or more people, people studying and text

”Дэлхийн Зөн Монгол”
байгууллага нь АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр FHI 360 байгууллагатай хамтран ”Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх” төслийг аймгийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байна.

May be an image of text

Энэ оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд: Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ”Эрсдэлийн Харилцаа Холбоо"-ны (ЭХХ) багийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор "Тэргүүлэх зоонозын өвчин тодорхойлох, стандарт үйл ажиллагааны журам танилцуулах сургалт, уулзалт" зохион байгууллаа.

May be an image of text

Тавдугаар сарын 11-1З-ны өдрүүдэд Ховд аймагт болсон сургалтад Ховд, Баян-өлгий аймгийн холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцов.

Оролцогчид холбогдох мэдээлэл авч аргазүйгээ дээшлүүллээ. Мөн ”Эрсдэлийн Харилцаа Холбоо"-ны багийн хийх ажлын төлөвлөгөөг боловсрууллаа.

May be an image of one or more people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ