Admin 9/28/2018 Photo, Design 5 Ховдчууд жил бүр "Цайны зам өв соёлын наадам" зохион байгуулна 1728 оноос цайны замын үйл ажиллагаа тогтмолжиж, дэлхийн худалдааны нэг гол зам болж байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл Хөх хотоос Оросын Бийск хот ордог цайны зам Ховд аймгаар дайран өнгөрдөг байжээ. Энэ уламжлалыг сэргээж Ховд аймаг энэ жил “Цайны зам” өв соёлын анхдугаар наадмыг зохион байгууллаа. Уг наадмын хүрээнд Олон услын Хөөмийн 5-р наадам, “Алтан хэлхээ 2018” уран нугаралтын наадам, Угсаатан бүрийн цай чанах үзүүлбэр, "Цайны зам" эрдэм шинжилгээний бага хурал, Хөөмийн олон улсын 9/28/2018
Admin 9/27/2018 Photo, Design 5 "Цайны зам өв соёлын наадам"-ын хүрээнд Манхан сумын "Гурван сэнхэрийн агуй"-аас 100 тэмээгээр жин тээв Эртний түүхт цайны замын өв соёлыг таниулах, уламжлалт ёс зан заншлаараа гайхуулах, олон ястны түүх соёл уламжлал, ахуй байдал, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлж сурталчилах зорилгоор Ховд аймаг "Цайны зам өв соёлын наадам" зохион байгуулж байна. Тус наадмын хүрээнд Манхан сумын "Гурван сэнхэрийн агуй"-аас аймгийн төв хүртэлх 100 гаруй километрт 100 тэмээгээр жин тээв.ВИДЕО: 9/27/2018
Admin 9/27/2018 Photo, Design 5 Ховд аймаг Олон улсын Хөөмийн наадмыг 5 дахь удаагаа зохион байгуулж байна Ховд аймаг олон үндэстэн ястныхаа соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн хөгжүүлэх зорилгоор олон улс, улс, аймгийн чанартай арга хэмжээнүүдийг жил бүр тогтмол зохион байгуулж хэвшээд байна. Тухайлбал: Монгол хөөмийн наадмыг 2 жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд энэ сарын 26-28 ны өдрүүдэд явагдаж буй 5 дахь удаагийн наадамд 6 орны 150 гаруй хөөмийч, судлаачид оролцож байна.ВИДЕО: 9/27/2018
Admin 9/25/2018 Photo, Design 5 Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав халаалт, дулааныг яаралтай өгч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов Ховд аймгийн дулааны станцууд жил бүрийн 10-р сарын 1-ээс халаалтаа өгч эхэлдэг. Шугам сүлжээний эвдрэл гэмтлийг олж, зассаар байтал бараг 10-р сарын дунд хүрч байж халаалт жигдэрдэг нь тогтсон уламжлал болсон. Намар налгараараа, дулаан байгаа үед халаалтаа хүлээж болох ч сүүлийн өдрүүдэд цаг агаар хүйтэрч байгаагаас орон сууцны оршин суугчдын ялангуяа нялх балчир хүүхдүүд, ахмад настангуудын тав тух алдагдаж байна. Тиймээс аймгийн Засаг дарга Б.Дүгэржав өнөөдөр “Ховд дулааны станц” болон 9/25/2018
Admin 9/24/2018 Photo, Design 5 Ховд аймгийн Буянт сумын соёл урлагийн өдрийн арга хэмжээгээр “Цайны зам өв соёлын наадам” эхэллээ Цайны соёл Европ, Орост нэвтэрснээр цайны хэрэглээ өсөж дөт замаар цай авах боломж нь Монгол орноор дамжуулан авах гарц байжээ. Цайны зам бол худалдааны орлогын хувьд Торгоны замын дараа орох хоёрдугаар чухал зам байв. Хоёрдугаар зам гэдэг нь Хөх хот-Улиастай-Ховд-Цагаануур-Бийск гэсэн Баруун хязгаарыг чиглэсэн зам аж. Цайны их замуудын нэгээхэн түүх нь Ховд аймгийн төвөөр дайран өнгөрч байсан түүхтэй юм. Тиймээс Ховд аймаг олон үндэстэн, ястны соёлын биет болон биет бус өв, язгуур ур 9/24/2018
Admin 9/23/2018 Photo, Design 5 “Цайны зам” өв соёлын наадам 2018 оны 09-р сарын 24 нд Ховд аймагт эхэлнэ Олон үндэстэн, ястны соёлын биет болон биет бус өв, язгуур урлаг, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх цаашлаад өв соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулах томоохон эвент болгох зорилгоор “Цайны зам өв соёлын наадам”-ыг зохион байгуулах гэж байна. Тус наадмын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 24-ний өдөр аймгийн төв талбайд Буянт сумын соёлын өдрийн арга хэмжээгээр эхлэх юм. ВИДЕО: 9/23/2018
Admin 9/21/2018 Photo, Design 5 Ховд аймгийн МАН-ын хорооны дарга Б.Дүгэржав аймгийн Засаг даргаар томилогдлоо Аймгийн ИТХ-ын ээлжит 6-р хуралдаанаар хэлэлцсэн гол асуудал бол аймгийн Засаг дарга Д.Галсандондог өөр ажилд томилогдсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж, Засаг даргад нэр дэвшүүлэх явдал байв. Улмаар санал хураалтад оролцсон 39 төлөөлөгчийн 25 нь Б.Дүгэржавын төлөө саналаа өгсөн учир аймгийн Засаг даргаар батламжлуулахаар Монгол улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн билээ. Тэгвэл Монгол улсын Үндсэн хуулийн 60-р зүйлийн 2 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдла 9/21/2018
Admin 9/20/2018 Photo, Design 5 “Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, дахин үнэлгээ” сэдэвт сургалтад 400 орчим хүн хамрагдлаа Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 193 дугаар тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж, санхүүгийн тайланд тусгах, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Орон нутгийн өмчийн газар хамтран “Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнги 9/20/2018
Admin 9/18/2018 Photo, Design 5 Аймгийн Засаг дарга Д.Галсандондог Засаг даргын орлогч Ш.Батсүхэд Засаг дарга болон Баруун бүсийн зөвлөлийн даргын тамгыг албан ёсоор хүлээлгэн өглөө Аймгийн Засаг дарга Д.Галсандондог ОХУ-ын элчин сайдын яаманд элчин зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаа учраас Монгол улсын Засгийн газар, Монгол улсын Ерөнхий сайдад аймгийн Засаг даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Улмаар аймгийн ИТХ-ын ээлжит 6-р хуралдаанаар аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх, мөн аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн Монгол улсын Засгийн газарт өргөн барьсан билээ. Монгол улсын Засгийн газраас аймгийн Засаг даргад нэр дэвшиж олон 9/18/2018
Admin 9/17/2018 Photo, Design 5 Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 70 жилийн ойд зориулсан “Цэргийн ёслол”-ын үйл ажиллагаа болов Баруун хилийн зэвсэгт тулгаралтын 70 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас батлан хамгаалах бодлого, зорилт, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, орон нутагт иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор “Цэргийн ёслол”-ын үйл ажиллагааг энэ сарын 15-ны өдөр аймгийн төв талбайд зохион байгууллаа. “Цэргийн ёслол”-ын үйл ажиллагаа нь Ховд аймгийн цэргийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчид ёслолын хувцастай жагсаж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдааны тугий 9/17/2018