Admin 10/12/2019 Photo, Design 5 “Мэргэжлийн тасралтгүй хөгжил” сэдэвт баруун бүсийн зөвлөгөөнд 250 гаруй төлөөлөгч оролцож байна ММНБИ-ийн болон салбарын үйл ажиллагааг сурталчилах, мэргэжлийн болон мэргэшсэн нягтлан бодогч санхүүчдийн мэдлэг боловсролыг хөгжүүлэх, тэднийг чадавхижуулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сангийн яам, ММНБИ, ММНБИ-ийн Ховд салбараас аймгийн Засаг даргын Тамгын газар, Санхүү төрийн сангийн хэлтэс, Тогтвортой амьжиргаа-3 төсөлтэй хамтран “Мэргэжлийн тасралтгүй хөгжил” сэдэвт бүсийн зөвлөгөөнийг Ховд хотноо зохион байгуулж байна. Өнө 10/12/2019
Admin 10/10/2019 Photo, Design 5 Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-аас “Иргэдээ сонсоё” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийн хүрээнд Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-аас энэ сарын 5-10-ны өдрүүдэд “Иргэдээ сонсоё” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна.Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх, төрийн байгууллагын шийдвэр гаргах түвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой тус арга хэмжээг 2019 оны 10-р сарын 09-ний өдөр Наран, Рашаант багийн багийн 140 гаруй иргэдийг хамруулан зохион байгууллаа.Нээлттэй 10/10/2019
Admin 10/9/2019 Photo, Design 5 Швейцарын ЭСЯ-ны Хамтын ажиллагааны захирал Франциска Фрайбургхаус Ховд аймагт ажиллаж байна Швейцарын ЭСЯ-ны Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консулыг түр орлон гүйцэтгэгч Франциска Фрайбургхаусаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 8-10-нд Ховд аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд орон нутагт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн явц, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.Уулзалтын үеэр Швейцарын хөгжлийн агентлагийн хөрөнгө оруулалтаар “Тогтвортой амьжиргаа-3” төслийн зүгээс орон нутагт х 10/9/2019
Admin 10/7/2019 Photo, Design 5 Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас "Иргэдээ сонсоё" өдөрлөг зохион байгуулж байна “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийн хүрээнд Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-аас энэ сарын 5-10-ны өдрүүдэд “Иргэдээ сонсоё” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна.Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх, төрийн байгууллагын шийдвэр гаргах түвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой тус арга хэмжээг өнөөдөр Буянт, Бугат багийн 450 гаруй иргэдийг хамруулан зохион байгууллаа. "Иргэдээ сонсоё" нээлттэй өдөрлөг ирэх Пү 10/7/2019
Admin 10/4/2019 Photo, Design 5 Баруун бүсийн аймгуудын Орон нутгийн өмчийн газрын ажилтнуудын сургалт, зөвлөгөөн” болов Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран 10 сарын 4, 5-ны өдрүүдэд “Баруун бүсийн аймгуудын Орон нутгийн өмчийн газрын ажилтнуудын сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд бүсийн аймгуудын Орон нутгийн өмчийн газрын дарга нар, мэргэжилтнүүдийн төлөөлөл 70 гаруй хүн оролцож байгаа юм.Орон нутагт анх удаагаа зохион байгуулж буй тус зөвлөгөөнөөр 2019 оноос эхлэн аймгуудад Улсын төсвийн хөрөнгө оруулалтын эрх шилжсэнтэй холбогдуул 10/4/2019
Admin 10/4/2019 Photo, Design 5 ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 285 дугаар тогтоолын хүрээнд ажлын хэсэг байгуулж өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах төлөвлөгөөг гаргажээ. Энэ ажлын хэсгийг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле ахлан ажиллаж байгаа бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажил болон мал, мах бэлтгэлийн чиглэлээр Монгол улсын Засгийн газраас баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, үүрэг чиглэл өгч ажиллах зорилгоор орон нутагт ажиллаж ба 10/4/2019
Admin 10/4/2019 Photo, Design 5 Самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ховд аймгаас 2 тамирчин оролцоно 2019 оны 10-р сарын 11-13-ны хооронд Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд манай аймгаас тамирчин О.Саруул, Г.Анужин нар, дасгалжуулагч багшаар С.Ганхуяг оролцох болзол хангажээ. Дэлхийн аваргын тэмцээнд улс, аймгийнхаа нэрийг гарган өрсөлдөх дасгалжуулагч багш, тамирчдын аав ээжийг нь өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хүлээн авч уулзан, “СПОРТЫН АВАРГУУД” дэд хөтөлбөрийн хүрээнд зохих дэмжлэг үзүүлэв. Тухайлбал, дасгалжуу 10/4/2019
Admin 9/25/2019 Photo, Design 5 Монгол Улсын ГХЯ, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан болов Монгол Улсын ГХЯ, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан 2019 оны 9 сарын 19-ний өдөр Өрөмч хотноо болов. Хуралдааныг Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Ардын засгийн газрын Дэд тэргүүлэгч Жан Чуньлинь нар тэргүүлж, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгуудын удирдлага, БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөл болон хоёр талын холбогдох албан тушаалтнууд оролцов. 2007 онд байгуулс 9/25/2019
Admin 9/19/2019 Photo, Design 5 ЗАРЛАЛ:Аймгийн аюулгүй нөөцөд өвс худалдаж авна Аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн аж ахуй нэгж, компани, иргэдтэй шууд гэрээ байгуулан аймгийн аюулгүй нөөцөд өвс худалдаж авах болсон тул та бүхэн нээлттэй оролцоно уу. Тавигдах шаардлага:MNS 592:88 5х стандартын шаардлага хангасан, 20 кг-аас дээш жинтэй. Шинээр бэлтгэсэн ногоон, цайвар ногоон өнгөтэй, өвсний өвөрмөц анхилам үнэртэй, гадны хольцгүй байх. Байршил:Аймгийн Засаг даргын Тамгын газрын өвс, тэжээлийн нөөцийн хашаанд. Харилцах утас: 99702218, 94242992 9/19/2019
Admin 9/17/2019 Photo, Design 5 Аймгийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн 70 гаруй хувийн ирцтэй хуралдлаа Аймаг орон нутгийн цаг үеийн ажлын талаар мэдээлэл солилцож, үүрэг чиглэл өгөх зорилгоор зохион байгуулдаг “Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн” өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд удирдан явуулж Засаг дарга Б.Дүгэржав өвөлжилтийн бэлтгэл ажил, анхаарах асуудлуудын талаар албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарт үүрэг чиглэл өгсөн юм.Зөвлөгөөний эхэнд “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн захирал Ш.Арстан, “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын 9/17/2019