
Хашаандаа
"СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ" суурилуулан орлогоо нэмэгдүүлж буй
"САЙН ЖИШЭЭ" Ховд аймагт байна.
Тодруулбал,
Жаргалант сумын Цамбагарав багт оршин суух иргэн Ө.Тогтохбаатарын гэр бүл хашаандаа 20 кВт-ын хүчин чадалтай "Нарны эх үүсгүүр"-ийг 40 сая төгрөгөөр суурилуулжээ.

Ингэснээр цахилгааны найдвартай эх үүсвэртэй болж өрхийн хэрэглээгээ бүрэн хангаж байна. Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн оны аравдугаар сард эрчим хүчний түгээх сүлжээнд холбогдож өөрийн хэрэглээнээс илүү гарсан 13500 кВт/цаг эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлжээ. Энэ нь нийт 3.8 сая төгрөгийг үнэ хүрсэн, удахгүй авна хэмээн гэргий Т.Батгэрэл ярилаа.

Хашаандаа "СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ" суурилуулсан "САЙН ЖИШЭЭ"-тэй УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, аймгийн Засаг дарга М.Амарсанаа нар танилцлаа.

Ө.Тогтохбаатарын 20 кВт-ын хүчин чадалтай нарны эх үүсгүүрийг Ховд аймгийн Эрчим хүчний барилга угсралтын
"ИСЭТ" ХХК хийж гүйцэтгэжээ.
Б.Батсүх захиралтай
"ИСЭТ" ХХК нь 2025 оны гуравдугаар сард
"СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ" угсрах тусгай зөвшөөрөл авч 6-20 кВт-ын хүчин чадал бүхий нийт 7 систем /Ховд аймагт-5, Баян-өлгий аймагт-2/ суурилуулсан байна.

