Аймгийн ЗДТГ

Монгол цэргийн өдөрт зориулсан ёслолын жагсаал боллоо

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярыг тохиолдуулан  Ховд аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг  бүхий байгууллагуудын ёслолын жагсаал өнөөдөр аймгийн төв талбайд боллоо.Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон  салбарын удирдлагууд оролцож, Зэвсэгт хүчний анги, байгууллагын бие бүрэлдэхүүн бүрэн жагсаж, туганд хүндэтгэл үзүүллээ.Мөн  эх орноо батлан хамгаалах эрхэ
3/15/2019

Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх асуудлаар хуралдав

 Аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/108 захирамжаар батлагдсан Хөшөөтийн уурхай дахь Цэцэг сумын Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх, суурьшуулах хамтарсан ажлын хэсгийн гишүүд Мо-Эн-Ко ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж,  багийн төвийг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд ямар ажил хийж байгаа талаар ярилцлаа.Хөшөөтийн уурхай дахь Цэцэг сумын Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх, суурьшуулах хамтарсан ажлын хэсгээс Судалгааны баг гарган 2018 он 04 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Х
3/15/2019

Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болов

Ховд аймгийн цаг үеийн нөхцөл байдал, байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Шуурхай зөвлөгөөнд 97 байгууллагын удирдлагууд оролцохоос 71 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Энэ үеэр “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх” тухай аймгийн Засаг даргын албан даалгавар, Төрийн албаны зөвлөлийн шинээр батлагдсан тогтоол, журам, төрийн албан
3/14/2019

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллав

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг 3-р сарын 7-10 өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа. Энэ үеэрээ аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав болон бусад удирдлагуудтай уулзаж орон нутагт ажиллаж буй зорилго чиглэлийнхээ талаар танилцуулан санал солилцов.Ажлын хэсэг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүй, суурь судалгаа, хот байгуулалт, бүс нутгийн төлөвлөлт, газрын кадастрын чиглэлээр орон нутагт хийгдэж буй ажил
3/11/2019

ЭМЯ-ны ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна

Эрүүл мэндийн яамны Эмнэлэгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин,Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар нарын албаны хүмүүс Ховд аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржавтай уулзаж эрүүл мэндийн салбарт баримталж буй бодлого чиглэл, хийж хэрэгжүүлэх ажил, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцлоо.ЭМЯ-ны ажлын хэсэг энэ сарын 11 хүртэл Ховд аймагт ажиллахаар төлөвлөжээ. Энэ хугацаанд буюу
3/6/2019

Аймгийн "ӨРГӨМЖЛӨЛТ ЭЭЖҮҮД"-ийг шалгаруулан хүндэтгэл үзүүлэв

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Эмэгтэйчүүдийн холбоо хамтран “ӨРГӨМЖЛӨЛТ ЭЭЖҮҮД”-д шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Аймгийн ХДТ-т өнөөдөр зохион байгуулсан хүндэтгэлийн энэхүү арга хэмжээг Засаг даргын орлогч, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ч.Уранчимэг нээж, баяр хүргэн үг хэллээ. Мөн аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож эхчүүд, эмэгтэйчүүддээ баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлж “ӨРГӨМЖЛӨЛТ” ээжүүдэд ша
3/5/2019

”ЭВИЙН ХҮЧ” худалдааны төвийг энэ сард ашиглалтад оруулна

Улсын төсвийн болон орон нутгийн 400 гаруй бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтаар барьсан ч газар, өмчлөлийн маргааны улмаас 6 жил шүүхдэж, 3 дахь Засаг даргынхаа нүүрийг үзэж байгаа “ЭВИЙН ХҮЧ” худалдааны төвийг бүрэн ашиглалтад оруулах асуудалд аймгийн Засаг дарга гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр  хоршооны 300 гаруй гишүүдтэй уулзаж битүү худалдааны төвийг ашиглалтад оруулах талаар болон аймгийн Засаг дарга, Хоршооны дарга нарын хооронд байгуулах урт хугаца
3/4/2019

"ОЮУТАН ЦЭРЭГ" сургалтын бүртгэл эхэллээ

Цэргийн мэргэжил олгох “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутнуудыг 03 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газрын 424 тоот өрөөнд бүртгэнэ. Сургалтанд бүртгүүлэх оюутнууд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд: 1. Иргэний үнэмлэх2. Цэргийн үүрэгтний үнэмлэх3. Оюутны үнэмлэх4. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлсөн байх/5. Сургуулийн тодорхойлолт /сургуулийн захиргаанаас авсан “Оюутан цэрэг” сургалтанд хамрагдах зөвшөөрл
3/4/2019

“Барилгын салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн" боллоо

Ховд аймгийн Барилгын салбарын удирдах ажилтнуудын энэ оны анхны сургалт, зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгууллаа. Зөвлөгөөний хүрээнд барилгын салбарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, энэ онд хийгдэх хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэлэлцсэн юм. Зөвлөгөөний төгсгөлд 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг чанаржуулах, барилга байгууламжийг цаг хугацаанд нь хүлээлгэн өгөх, байнгын хяналтыг сайжруулах, барилгын мэргэшс
3/4/2019

Улсын Онцгой комиссын "Шуурхай бүлэг" Ховд аймагт ажиллалаа

Хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор орон нутагт ажиллаж байгаа Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан “Шуурхай бүлэг” Ховд аймагт ажиллалаа. Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн Онцгой комиссын бүх гишүүдийг оролцуулсан шуурхай хуралдааныг зохион байгуулав. Энэ үеэр аймгийнхаа хаваржилтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нэн тэргүүнд анхаарч шийдвэрлэх шаардлагатай а
3/3/2019
Ховдын мэдээ