Аймгийн ЗДТГ

Баруун бүсийн төв- Ховд аймгийн Онцгой байдлын газар 2017 оны ажлаараа улсад 2 дугаар байр эзэлжээ

Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” энэ сарын 10-12-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Цугларалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал  төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын удирдлагуудтай 2018 оны төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг байгуулав. Онцгой б
1/12/2018

Ховд аймаг өвөлжилт хүндэрсэн 12 сумдадаа өвс тэжээлийн тусламж хүргэж эхэллээ.

Ховд аймагт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ажлын 3 хэсэг байгуулагдан 1-р сарын 5-8 ны хооронд хөдөө орон нутагт ажиллалаа. Мөн сумын удирдлагууд өөр аймаг, сумдын нутагт отроор өвөлжиж байгаа малчдаа эргэж тойрох ажлыг зохион байгуулсаар байна. Өвөлжилт хүндэрсэн сум багуудад ажилласан ажлын хэсэг аль суманд хэдэн тн өвс тэжээл хэрэгцээ шаардлагатай байгаа талаар тооцоо судалгаа гаргаж эхний ээлжинд өвөлжилт хамгийн хүнд байгаа сумдад
1/12/2018

Аймгийн ХХААГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Пүрэвхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Мянгад, Буянт, Ховд, Эрдэнэбүрэн, Дуут сумдад ажиллав

Ховд аймгийн нийт нутгийн 93.75 хувьд цас орж, улмаар нийт нутгийн 43.75 хувь нь зудархуу байдалтай байна. Тиймээс Ховд аймгийн Онцгой комиссын даргын 01 тоот тушаалаар мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, учирч болох хүндрэл бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай байгаа өвс тэжээлийн тооцоо судалгааг гаргах  зорилгоор ажлын гурван хэсэг сумдад ажиллав.  ХХААГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Пүрэвхүү, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтси
1/12/2018

Үндэсний хөрөнгө оруулалтын форумыг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулна

Монголын үндэсний хөрөнгө оруулалтын газраас дотоодын компаниудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, экспортыг дэмжих зорилгоор Үндэсний хөрөнгө оруулалтын форумыг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус форумд 50 орчим нэр хүнд бүхий олон улсын томоохон хөрөнгө оруулагчид оролцож экспортод чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компаниудын төслүүдтэй танилцаж, сонгогдсон төсөлд хөрөнгө оруулалт хийх юм.Тиймээс дээрхи чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг, хөрөнгө оруулагч хайж
1/11/2018

Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн сумдад өвс, тэжээл хүргүүлэхээр шийдвэрлэв

 Аймгийн онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын гурван хэсэг өнгөрсөн өдрүүдэд сум орон нутгийн удирдлагууд, малчидтай уулзаж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаад ирсэн. Малчдын хувьд ханиад томууны гаралт ихэссэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай авах, жороор олгодог эмийг өөрсдийн гар дээр хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд харилцаа холбоо тогтоох үүднээс жи-мобайлын сүлжээг сайжруулах, хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл худалдаж авах зэрэг хүсэлтийг аж
1/10/2018

Жаргалант суманд тавигдах 10 км хатуу хучилттай замын нарийвчилсан зураг төсөл, Ховд-Чандмань чиглэлийн 62 км авто замын ТЭЗҮ-ийг “Гео зураглал” ХХК боловсруулж, хүлээлгэн өглөө.

“Ховд аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөлт  2015-2025” бодлогын баримт бичигт эдийн засгаа дэмжих, эко системийн тогтвортой байдлыг хадгалах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор авто замын бүтээн байгуулалтын ажил хийхээр тусгасан байдаг. Үүний дагуу аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхийн даалгавраар “Гео зураглал” ХХК аймгийн төв дотор тавих 10 км  хатуу хучилттай замын нарийвчилсан зураг төсөл, Ховд-Чандмань чиглэлийн 62 км авто замын ТЭЗҮ-ийн хамт боловсруулж,
1/10/2018

Хувийн хэвшлийнхэнийг малчдад туслах аянд нэгдэхийг уриалав

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн ихэнхи сумдаар цас орж, хүйтний эрч чангарсан байдалтай байна. Дарви сумын хэмжээнд 323 толгой мал, Мөст суманд 24 толгой, Эрдэнэбүрэн суманд 161 толгой, Ховд суманд 28 толгой бог, нэг тэмээ, Мөнххайрхан суманд 38 толгой бог, Чандмань сумын нэг багт дунджаар 400-500 бог мал хорогдсон мэдээтэй байна. Өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс урьдчилан сэргийлэх, цаг хүндэрсэн үед малчдад туслах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар “Малчдадаа тусалъя” 3 сарын ханд
1/10/2018

Гал түймэрт өртсөн гэр бүлд аймгийн Онцгой комиссоос мөнгөн тусламж үзүүлэв

Жаргалант сумын Бугат багийн иргэн Б.Ариунболдынх 2017 оны 12 сарын 30-нд цахилгааны улмаас гал түймэрт өртсөн байна. Тухайн өдөр гэрт нь 5-6 настай хоёр хүүхэд байсан бөгөөд тэд гал гарч эхлэнгүүт яаралтай гэрээс гарч ээж рүүгээ утасдан мэдэгдсэнээр галын аюулаас холуур өнгөрчээ. Гал гарсан дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид дуудлага хүлээн авсан даруйд яаралтай очиж шуурхай арга хэмжээ авчээ. Азаар хүүхдүүд эсэн мэнд үлдсэн ч гэрийн доторх тавилга хэрэгсэл болон байши
1/5/2018

Аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын 3 хэсэг өнөөдрөөс эхлэн сумдад ажиллана

Өнгөрсөн өдрүүдэд нийт нутгаар цас орсон. Цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Ховд аймгийн Чандмань, Мянгад, Дөргөн сумдад 3-4 см, Жаргалант, Дарви сумдад 2 см, Эрдэнэбүрэн, Манхан, Үенч, Алтай сумдад 1 см цастай, харин Мөст, Дуут, Ховд, Цэцэг сумын төвд цасгүй, уулаараа бага зэргийн цастай байна. Цас ороогүй цасгүй байгаа дээрх сумдаар мал усгүйдэж, малыг холоос тууж усалж байгаагаас зутрах, олон мал нэг дор бөөгнөрөх зэрэг таагүй нөхцөл бүрдэж болзошгүй байгаа тухай мэдээллийг мэргэжл
1/5/2018

Жаргалант сумын иргэн Н.Бат-Очирт аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн шийдвэрээр 5 ханатай иж бүрэн гэр олгов

2017 оны 12 сарын 25-ны өдөр цахилгааны улмаас гал түймэрт өртөн орон гэргүй болоод байсан Жаргалант сумын иргэн Н.Бат-Очирынх шинэ оны босгон дээр 5 ханатай иж бүрэн гэртэй боллоо. Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогийн шийдвэрээр Засаг даргын нөөц хөрөнгө болон БОЭТ, ХХҮГ, МХГ, БСУГ зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр гэр болон гэрийн доторх тавилга хэрэгслүүдийг хандивлаж өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгөв. 
12/29/2017
Ховдын мэдээ