Admin 11/30/2020 Photo, Design 5 Аймгийн 2021 оны төсвийн төсөл, газар зохион байгуулалтын төслийг хэлэлцлээ Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөл хуралдлаа. Хурлаар аймгийн төсвийн 2019 оны гүйцэтгэл, 2020 оны урьдчилсан гүйцэтгэл, 2021 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Энэ хүрээнд өмнөх оны ажлуудын гүйцэтгэл, үр дүнг дүгнэж, сум тус бүрт 2021 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр арга хэмжээний талаарх саналуудыг зөвшилцөж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр боллоо. Мөн хурлаар аймгийн Газар зохион байгуулалтын 2020 оны гүйцэтгэл, 2021 оны төлөвлөгөөний төслийг авч хэлэлцсэн юм. Ай 11/30/2020
Admin 11/25/2020 Photo, Design 5 Ховд аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа Аймгийн ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаанаар хэлэлцсэн нэг чухал асуудал бол Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах явдал юм.Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг холбогдох ажлын хэсгийнхэн Монгол Улсын хөгжлийн бодлогын томоохон баримт бичгүүдэд тулгуурлан, Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлтэй уялдуулан, иргэд, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, сумдын санал авах хэд хэдэн удаагийн хэлэлцү 11/25/2020
Admin 11/24/2020 Photo, Design 5 Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталлаа Аймгийн ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаанаар Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэл батлах тухай Засаг дарга Б.Дүгэржавын илтгэлийг хэлэлцлээ.Үндсэн чиглэлийг аймгийн ЗДТГ, холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “АЛСЫН ХАРАА-2050”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөл 11/24/2020
Admin 11/23/2020 Photo, Design 5 Ховд аймгийн Засаг даргаар Б.Дүгэржавыг дахин томиллоо Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны үр дүнд МАН-ын бүлгээс Мянгад сумаас сонгогдсон төлөөлөгч Батсуурийн Дүгэржавыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, тогтоолыг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 103 дугаар захирамжийн дагуу Б.Дүгэржавыг Ховд аймгийн Засаг даргаар томиллоо. Аймгийн Засаг даргаар дахин томилогдсон Б.Дүгэржавд тамга, тэмдгийг албан ёсоор гардуулан өгөх үйл ажиллагаа 11 дүгээр сарын 23-ны өдөр боллоо. Тус үйл ажиллага 11/23/2020
Admin 11/20/2020 Photo, Design 5 Аймгийн хэмжээнд 28 постод 150 гаруй төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна Ковид-19 цар тахлын халдварын тохиолдол Монгол улсад өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Үүнтэй холбогдуулан Монгол улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоон ажиллаж байгаа. Ховд аймгийн хэмжээнд л гэхэд нийтдээ 28 постод 159 төрийн албан хаагч чиг үүргийнхээ дагуу 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Харин аймгийн төврүү орох, гарах чиглэлд буюу Жаргалант суманд байнгын 5, явуулын 1 пост 24 цагаар ажиллаж, хөдөлгөөнийг зохицуулж, хяналт тавин ажиллаж байна.Тэгвэл аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссы 11/20/2020
Admin 11/17/2020 Photo, Design 5 Аймгийн ОК-оос өдөр бүр 16:30 цагт иргэдэд мэдээлэл өгч ажиллана Коронавирусний халдварын улмаас 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Улс орон даяар хөл хорио тогтоосон. Тиймээс аймгийн Онцгой комиссын хурлаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 181-р тогтоол, онцгой байдлын үед мөрдөх дүрэм журмыг чанд баримталж ажиллах, иргэдийг нэгдсэн мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу өнөөдөр /2020.11.17/ аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, ажилтнуудтай уулзаж, онцгой нөхцөл 11/17/2020
Admin 11/17/2020 Photo, Design 5 Хязгаарлалтын дэглэм тогтоох шийдвэрийн хугацааг сунгажээ Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Ховд аймгийн хэмжээнд хязгаарлалтын дэглэм тогтоосон. Улмаар Засгийн газар болон Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг үндэслэн аймгийн хэмжээнд хязгаарлалтын дэглэм тогтоох тухай шийдвэрийн хэрэгжих хугацааг сунгалаа. Тодруулбал, Ховд аймгийн нутаг дэвсгэрээс орох, гарах нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл түр хугацаанд хязгаарлах шийдвэр 11/17/2020
Admin 11/17/2020 Photo, Design 5 Аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийлээ УОК-ын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ нар өнөөдөр /2020.11.16/ аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийлээ. Энэ үеэр цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, хэд хэдэн үүрэг даалгаврыг өглөө.Тухайлбал, Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдалд хуулийн хүрээнд иргэдийн эрх ашгийг ханган, сахилга бат, хариуцлагыг чанд мөрдөн ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо.Мөн Монгол Улсын Засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоног 11/17/2020
Admin 11/12/2020 Photo, Design 5 Хүнснээс бусад төрлийн бүтээгдэхүүн худалдаалдаг зах, худалдааны төвийг хааж, зарим байгууллагын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа Коронавирусний халдварын тархалтын хүрээг тогтоох, яаралтай хариу арга хэмжээ авах зорилгоор орон даяар гамшгаас сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас гаргасан 178 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр (09:00 цагт) аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб хуралдав. Улмаар орон нутагт олон нийтийн төвлөрлийг сааруулах зорилгоор хэрэгжүүлэх ажлын хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.Үүнд, Ховд аймгийн хэмжээнд хүнсний үйлдвэр 11/12/2020
Admin 11/12/2020 Photo, Design 5 Амны хаалтны үнийг 500 төгрөгөөс хэтрүүлэхгүй худалдахаар болжээ Эмийн сангууд амны хаалтны үнэ ханшийг нэмэгдүүлэн худалдаалж байгаа талаар иргэдээс санал гомдол ирүүлжээ. Иймд Ховд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын зүгээс өнөөдөр Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй эм ханган нийлүүлэх таван төв, 16 эмийн сангийн эрхлэгч нартай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр “Эм, эмнэлгийн тусламжийн тухай хууль”-ийн дагуу 2020 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр эм ханган нийлүүлэх төв, эмийн сангуудтай байгуулсан “Хариуцлагын гэрээ”-нд зааснаар 11/12/2020