Аймгийн ЗДТГ

Аймгийн "Газар тариалан эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн" болов

Аймгийн Засаг даргын Тамгын газар, ХХААЖДҮГ, SECIM төсөл хамтран "Газар тариалан эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн"-ийг зохион байгуулав.  Зөвлөгөөнөөр төрөөс газар тариалангийн салбарт баримталж буй бодлого, арга хэмжээ, хөрөнгө оруулалт, эрэлт хэрэгцээний талаар мэдээлэл өгч, газар тариалан эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсон, цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар санал дүгнэлт гаргалаа. Ховд аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлд 3500 орчим хүн ажиллаж, өнгөрсөн онд нийт 2200 г
5/18/2018

Ховд аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга, тэргүүлэгчид шинэчлэгдэв

Ховд аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимын бүх гишүүдийн хурал өнөөдөр боллоо. Энэхүү хурлыг Үндэсний ХАҮТ болон Баруун бүсийн ХАҮТ-ын холбогдох албаны төлөөлөгчид удирдан зохион байгуулж, аймгийн ХАҮТ-ын дүрэмд өөрчлөлт оруулах, Тэргүүлэгчдийг шинээр сонгох, Хяналтын зөвлөл, Танхимын дарга, Ерөнхийлөгчийг шинэчлэн сонгох тухай хэлэлцэн шийдвэрлэв. Хурлын эхэнд Ховд аймгийн ХАҮТ-ын даргаар 9 жил ажилласан Б.Түвдэндорж өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа уламжлаад ажлынхаа тайланг тавь
5/17/2018

Ховд аймгийн Тогоочдын холбооны тэргүүн С.Цэцэгмаа Олон улсын Tогооч нарын ур чадварын тэмцээнээс "ХҮРЭЛ" медаль хүртжээ

Турк улсын Измир хотноо болсон Олон улсын тогооч нарын ур чадварын тэмцээнд Ховд аймгийн тогоочдын холбооны тэргүүн С.Цэцэгмаа 3 төрлөөр оролцож хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ. Тогоочийн авьяас, ур чадвараа дайчлан Олон улсын тэмцээнд амжилттай оролцож Ховд аймгийнхаа нэрийг гаргасан аймгийн тогоочдын холбооны тэргүүн С.Цэцэгмааг аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар хүлээн авч уулзан баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.  ВИДЕО:
5/17/2018

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ...

1. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь "Ховд аймгийн Жаргалант сумын Наран, Рашаант, Цамбаграв багийн нутаг дэвсгэрт цэвдэгийн судалгаа хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх ажил"-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь [Наран, Рашаант, Цамбагарав багийн нутаг дэвсгэрт цэвдэгийн судалгааг хийх, цаашид хэрэгжүлэх үйл ажиллагааг төлөвлөх з
5/16/2018

“Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуульд оролцох мэргэжлийн анги албадын бэлтгэл ажил эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг 5-р сарын 28-наас 6-р сарын 8-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулна. Иймээс “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагыг Ховд аймагт зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллах ажлын хүрээнд аймгийн ОБГ- аас өнөөдрөөс эхлэн аймгийн мэргэжлийн анги албадуудын бэлтгэл бэлэн бай
5/15/2018

Ховд аймгийн ГБХЗХГ-аас санаачлан Миний гэр бүл – Миний аз жаргал” аяныг эхлүүллээ

Дэлхийн улс орнууд жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийн хүрээнд Ховд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас “Миний гэр бүл – Миний аз жаргал” аяныг олон ястны өлгий нутаг Ховд аймагт эхлүүлж нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав.  Аяныг Ховд аймгийн 17 сумыг хамруулан бүтэн нэг жилийн хугацаанд зохион байгуулж 2019 оны 5-р сарын 1 хүртэл өрнүү
5/15/2018

Ховд аймгийн "Манлай гэр бүл"-ийг шалгаруулан алдаршуулав

Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг дэлхийн “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, ГБХЗХГ, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан аймгийнхаа “Манлай гэр бүл”-ийг тусгай болзлын дагуу шалгаруулж аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулав. Тухайлбал,Зэрэг сумын иргэн Мухар овогтой Цэрэндоржийн гэр бүл  “АЗАЙ  ГЭР БҮЛ”-ээр Жаргалант сумын Магсаржав багийн иргэн Чулуунбат овогтой Мөнхбаярын гэр бүл “ОЮУНЛАГ ГЭР БҮЛ”-ээр
5/15/2018

Гал түймрийн улмаас орон гэргүй болсон иргэнд "ГЭР" олгов

2018 он гарсаар Ховд аймгийн хэмжээнд  гал түймрийн 18 удаагийн дуудлага бүртгэгдсэн мэдээтэй байна. Хамгийн сүүлд буюу 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ховд сумын Баянбулаг багт гал түймрийн улмаас эрдэнэт хүний амь эрсэдсэн золгүй явдал тохиолдлоо. Тухайн гал түймрийн улмаас орон гэргүй болсон иргэн Б.Ж-д аймгийн Засаг дарга, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас 5 ханатай бариа гэр, 1 сая төгрөгийн тусламж үзүүлсэнийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Бар
5/15/2018

Ховд аймгийн “Бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-ны багийг чадавхжуулах сургалт болов

Азийн Хөгжлийн Банкны “Баруун Бүсэд Өртөг Шингэсэн Үйл Ажиллагааг Дэмжих Төсөл-KSTA 49192-001” төслөөс Баруун 5 аймгийн үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн судалгаа хийх, эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, зах зээлийн багтаамжийг судлан тогтоох, төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоо, үүрэг хариуцлага, хэрэгжүүлэх арга замыг тодорхой тусгасан стратегийг боловсруулах зорилгоор Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймагт зах зээлийн “Бараа бүтээгдэхүүний
5/14/2018

Эрдэнэбүрэн сум 5 багийн 300 гаруй эмэгтэйүүдийг оролцуулсан “Эмэгтэйчүүд-Эрүүл мэнд” чуулган зохион байгуулав

Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газраас хөдөө орон нутгийнхаа хөгжлийн төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж байгаа эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, нийгэмд эзлэх байр суурь, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 5 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд анх удаа “Эмэгтэйчүүд-Эрүүл мэнд” чуулганыг зохион байгууллаа.Эрдэнэбүрэн сумын “Эмэгтэйчүүд-Эрүүл мэнд” чуулганд 5 багийн 300 гаруй эмэгтэй оролцсон бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг,
5/10/2018
Ховдын мэдээ