Аймгийн ЗДТГ

Аймгийн Засаг даргын Тамгын газар MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэн ажиллана

Аймгийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг сайжруулж, олон улсын жишигт нийцсэн ил тод, нээлттэй үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор 2018 оны 9-р сараас эхлэн үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран ажиллахаар “САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурлаа.Уг стандартыг нэвтрүүлсэнээр байгууллагын үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоог шаар
2/2/2020

Аймгийн Онцгой комиссын гишүүд 95 хувийн ирцтэй хуралдлаа

Өнөөдөр /2020.02.01/ аймгийн Онцгой комиссын гишүүд 95 хувийн ирцтэйгээр хуралдаж, шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, анхаарах зарим асуудлын талаар хэлэлцлээ. Хурлын үеэр Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу аймгийн мэргэжлийн байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлтгэл бэлэн байдал, ханиад томуугийн өвчлөлийн талаарх мэдээллийг сонсож цаашид анхаарах асуудлын талаар харилцан санал солилцсон юм. Хурлаас 15 заалт бүхий шийдвэр
2/1/2020

Ховд их сургуулийн төгсөгчдөөс төрөн гарсан анхны гавьяат багш Б.Даваадоржид хүндэтгэл үзүүллээ

Баруун Монголын утга соёл, хэл аялгуу, аман зохиолын судалгааны үнэт өвийг бүрдүүлж, хэл шинжлэлийн ухаанд бодит хувь нэмэр оруулсан ХОИС-ийн багш, доктор, профессор Б.Даваадоржийг Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 108 жилийн ойг тохиолдуулан шинэ оны босгон дээр “Монгол Улсын гавьяат багш” цол тэмдгээр шагнасан.Түүнийг өнөөдөр /2020.01.31/ нутагтаа ирэхэд нь салбарын хамт олон, гэр бүл, төрөл төрөгсөд нь хүндэтгэн хүлээн авлаа. Дараагаар нь аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хүл
1/31/2020

Нүүрс тээврийг зогсоож, хилийн хөдөлгөөнийг хаах хүсэлтийг Улсын Онцгой комисст хүргүүлэв

Энэ сарын 28-ны өдөр манай улсын 2 иргэн БНХАУ-ын ШУӨЗОрны Такешкен боомтоор орж ирсэн. Аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж тэднийг тодорхой хугацаанд тусгаарлах шийдвэр гаргасан юм. Үүний дагуу мэргэжлийн байгууллагууд дүрэм журмын дагуу ариутгал халдваргүйтэл хийж, тусгаарлаад байна. Тус боомтоор зорчих иргэдийн хөдөлгөөн байхгүй ч нүүрс тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гараагүй учраас дээрх боомтоор Хөшөөтийн уурхайн тээвэр хэвийн үргэлжилж ба
1/29/2020

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх асуудлаар Аймгийн Онцгой комисс хуралдав

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Улсын Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудаас өгсөн үүрэг чиглэл, зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлж ажиллах, мэргэжлийн байгуулагын хамтын ажиллагааг сайжруулах үүднээс Ховд аймгийн Онцгой комисс шуурхай хуралдлаа. Хурлын үеэр аймгийн ЭМГ, БОЭТ-ийн удирдлагуудын мэдээллийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар ярилцан 10 гаруй заалт бүхий шийдвэрийг гаргасан байна.Албаны эх сурвалжийн ө
1/28/2020

Төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргажээ

Төрийн албаны зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан цаг үеийн шаардлагатай зарим асуудлаар шуурхай шийдвэр гаргалаа.Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цахимаар явуулж байгаа бөгөөд энэ ажил 1 дүгээр сарын 30-ны өдөр товлогдсон хугацаандаа дуусна. Харин энэ оны 2 дугаар сарын 7-
1/28/2020

Дарви сумын ахмадууд "ӨРГӨӨ"-тэй боллоо

Өнгөрсөн 2019 онд Дарви суманд улсын болон аймаг, орон нутгийн 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлсэн байна. Сумын Засаг даргын Тамгын газрын санаачилгаар социализмын үед ашиглаж байсан цэцэрлэгийн хуучирч муудсан барилгыг Хөшөөт хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар засварлажээ. Энэхүү байрыг орон нутагтаа ажлын байр гаргах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдийг ажлын байртай болгох чиглэлээр аш
1/26/2020

Эрдэнэбүрэн сумын ЭМТ-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат олгохоор болов

Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг Эрдэнэбүрэн суманд ажиллах үеэрээ Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны чанар, хүртээмж, зарим анхаарах асуудлын талаар зөвлөмж чиглэл өгөв. Тодруулбал, эмнэлгийн лабораторийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайжруулах, аюулгүй ажиллагааны дүрэм, стандартыг мөрдөх, эмч мэргэжилтнүүдийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн асуудалд анхаарах, сум орон нутгийн иргэдэд
1/24/2020

Эрдэнэбүрэн сумын өвөлжилтийн байдалтай танилцлаа

Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэбүрэн сумын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаж, зарим малчинтай уулзав. Эрдэнэбүрэн суманд өвөлжилт өнөтэй болж байна. Тус сум 260 малчин өрхтэй. 2018-2019 оны мал тооллогоор 156.8 мянган толгой мал тоолуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18883 толгой малаар буурсан үзүүлэлт юм. Энэ жил тус сумын малчин иргэд нийт 2400 тн байгалийн хадлан бэлтгэсэн. Харин сумын аюулгүйн нөөцөд 50 тн буюу 2000 б
1/24/2020

Аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэбүрэн суманд ажиллав

Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг нэгдүгээр сарын 23-ны өдөр Эрдэнэбүрэн суманд ажиллалаа. Ажлын хэсгийнхэн Эрдэнэбүрэн сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ. Тус уулзалтад сумын удирдах ажилтнууд болон иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл 80 гаруй хүн оролцсон юм. Энэ үеэр Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2019 онд хэрэгжүүлсэн онцлох ажил, 2020 онд хийх томоохон бүтээн байгуулалт, цаашдын зорилго, зорилтын тухай аймгийн Засаг даргын о
1/24/2020
Ховдын мэдээ