Аймгийн ЗДТГ

“НОГООН ПАСПОРТ” аян Ховд аймагт нээлтээ хийв

Хүн төрөлхтөн хүн, хүнтэйгээ зөв харьцах тухай л ярьж ирсэн болохоос бус эх байгальтайгаа зөв харьцах талаар төдий л хичээсэнгүй ирсэн нь байгаль экологийн доройтол үүсэх нэг шалтгаан болсон гэж хэлж болно. 1992 онд Монгол Улсын нийт газар нутгийн 11 орчим хувь нь ойн сан байсан бол өдгөө долоон хувь болтлоо буурчээ. Тэгэхдээ Монгол орны ойн хангай болон төвийн хэсэг нь мөнх цэвдэг дээр байдаг бол говийн бүсийнх нь усны судалбар даган ургадаг аж. Тиймээс бид байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах з
10/2/2018

Ховд аймагт Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд санал авах сургалт, хэлэлцүүлэг болов

Монгол Улсын Их хурал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран "Хөдөлмөрийн тухай хууль", Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчид, ард иргэдийн санал авах сургалт, семинарыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий газрын дарг
10/2/2018

“Ховд дулааны станц” ТӨХК нь нийт хэрэглэгчидээ халаалт дулаан, хэрэглээний халуун усаар бүрэн хангажээ

"Ховд дулааны станц” ТӨХК нь 2018-2019 оны халаалтын улиралд 1500 гаруй айл өрх, 23 төсөвт байгууллага, 56 ААНБ-ын 636 мянган метр куб эзэлхүүнтэй 180 гаруй обьектын 20,4 Гкал/ц ачаалалтай хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр 100% ханган ажиллаж байна. Монгол Улсын Эрчим Хүчний Сайдын 2018 оны 109-р тогтоолоор халаалтыг 2018 оны 10 дугаар сарын 01-с өгөх учиртай. Гэсэн хэдий ч аймгийн Засаг дарга Б.Дүгэржав цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан халаалт дулааныг урьдчилан түгээх үүрэг өгсөний дагу
10/1/2018

Ховдчууд жил бүр "Цайны зам өв соёлын наадам" зохион байгуулна

1728 оноос цайны замын үйл ажиллагаа тогтмолжиж, дэлхийн худалдааны нэг гол зам болж байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл Хөх хотоос Оросын Бийск хот ордог цайны зам Ховд аймгаар дайран өнгөрдөг байжээ. Энэ уламжлалыг сэргээж Ховд аймаг энэ жил “Цайны зам” өв соёлын анхдугаар наадмыг зохион байгууллаа.  Уг наадмын хүрээнд Олон услын Хөөмийн 5-р наадам, “Алтан хэлхээ 2018” уран нугаралтын наадам, Угсаатан бүрийн цай чанах үзүүлбэр, "Цайны зам" эрдэм шинжилгээний бага хурал, Хөөмийн олон улсын
9/28/2018

"Цайны зам өв соёлын наадам"-ын хүрээнд Манхан сумын "Гурван сэнхэрийн агуй"-аас 100 тэмээгээр жин тээв

Эртний түүхт цайны замын өв соёлыг таниулах, уламжлалт ёс зан заншлаараа гайхуулах, олон ястны түүх соёл уламжлал, ахуй байдал, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлж сурталчилах зорилгоор Ховд аймаг "Цайны зам өв соёлын наадам" зохион байгуулж байна. Тус наадмын хүрээнд Манхан сумын "Гурван сэнхэрийн агуй"-аас аймгийн төв хүртэлх 100 гаруй километрт 100 тэмээгээр жин тээв.ВИДЕО:
9/27/2018

Ховд аймаг Олон улсын Хөөмийн наадмыг 5 дахь удаагаа зохион байгуулж байна

Ховд аймаг олон үндэстэн ястныхаа соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн хөгжүүлэх зорилгоор олон улс, улс, аймгийн чанартай арга хэмжээнүүдийг жил бүр тогтмол зохион байгуулж хэвшээд байна. Тухайлбал: Монгол хөөмийн наадмыг 2 жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд энэ сарын 26-28 ны өдрүүдэд явагдаж буй 5 дахь удаагийн наадамд 6 орны 150 гаруй хөөмийч, судлаачид оролцож байна.ВИДЕО:
9/27/2018

Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав халаалт, дулааныг яаралтай өгч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов

Ховд аймгийн дулааны станцууд жил бүрийн 10-р сарын 1-ээс халаалтаа өгч эхэлдэг. Шугам сүлжээний эвдрэл гэмтлийг олж, зассаар байтал бараг 10-р сарын дунд хүрч байж халаалт жигдэрдэг нь тогтсон уламжлал болсон. Намар налгараараа, дулаан байгаа үед халаалтаа хүлээж болох ч  сүүлийн өдрүүдэд цаг агаар хүйтэрч байгаагаас орон сууцны оршин суугчдын ялангуяа нялх балчир хүүхдүүд, ахмад настангуудын тав тух алдагдаж байна. Тиймээс аймгийн Засаг дарга Б.Дүгэржав өнөөдөр “Ховд дулааны станц” болон
9/25/2018

Ховд аймгийн Буянт сумын соёл урлагийн өдрийн арга хэмжээгээр “Цайны зам өв соёлын наадам” эхэллээ

Цайны соёл Европ, Орост нэвтэрснээр цайны хэрэглээ өсөж дөт замаар цай авах боломж нь Монгол орноор дамжуулан авах гарц байжээ. Цайны зам бол худалдааны орлогын хувьд Торгоны замын дараа орох хоёрдугаар чухал зам байв. Хоёрдугаар зам гэдэг нь Хөх хот-Улиастай-Ховд-Цагаануур-Бийск гэсэн Баруун хязгаарыг чиглэсэн зам  аж. Цайны их замуудын нэгээхэн түүх нь Ховд аймгийн төвөөр дайран өнгөрч байсан түүхтэй юм. Тиймээс Ховд аймаг олон үндэстэн, ястны соёлын биет болон биет бус өв, язгуур ур
9/24/2018

“Цайны зам” өв соёлын наадам 2018 оны 09-р сарын 24 нд Ховд аймагт эхэлнэ

Олон үндэстэн, ястны соёлын биет болон биет бус өв, язгуур урлаг, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх цаашлаад өв соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулах томоохон эвент болгох зорилгоор “Цайны зам өв соёлын наадам”-ыг зохион байгуулах гэж байна. Тус наадмын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 24-ний өдөр аймгийн төв талбайд Буянт сумын соёлын өдрийн арга хэмжээгээр эхлэх юм.  ВИДЕО:
9/23/2018

Ховд аймгийн МАН-ын хорооны дарга Б.Дүгэржав аймгийн Засаг даргаар томилогдлоо

Аймгийн ИТХ-ын ээлжит 6-р хуралдаанаар хэлэлцсэн гол асуудал бол аймгийн Засаг дарга Д.Галсандондог өөр ажилд томилогдсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж, Засаг даргад нэр дэвшүүлэх явдал байв. Улмаар санал хураалтад оролцсон 39 төлөөлөгчийн 25 нь Б.Дүгэржавын төлөө саналаа өгсөн учир аймгийн Засаг даргаар батламжлуулахаар Монгол улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн билээ. Тэгвэл Монгол улсын Үндсэн хуулийн 60-р зүйлийн 2 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдла
9/21/2018
Ховдын мэдээ