Аймгийн ЗДТГ

ХОВД АЙМАГ:Галдан бошгот, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв

Тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хэмжээт засагт Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халж, улс төрийн шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, туурга тусгаар Монгол Улсыг дэлхий дахинд зарласан түүхтэй. Түүхэн энэ өдрийг "Улс тунхагласны баяр" хэмээн бахархан тэмдэглэж бүх нийтийн амралтын өдөр болгосон. Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн 101 жилийн ой өнөөдөр (2025.11.26
11/26/2025

ХОВД АЙМАГ:2026 оны төсвийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын төсвийн тухай хуульд аймаг, нийслэлийн Засаг дарга 11 дүгээр сарын 25-ны дотор аймгийн төсвийн төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлэхээр заасан байдаг. Үүний дагуу аймгийн Засаг дарга М.Амарсанаа: "Аймгийн 2026 оны төсвийн төсөл"-ийг /2025.11.25/ аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн ИТХ-ын Зөвлөлд өргөн барилаа. З.Эрхбаяр:Хуулийн хугацаанд багтаж ирэх оны төсвийн төслөө өргөн барьж буй аймгийн Засаг дарга М.Амарсанаа болон ажлын х
11/25/2025

Энэ онд Ховд аймгийн хэмжээнд 1840 гаруй хүүхэд 16 нас хүрч байна

 Жил бүрийн 11 дүгээр сарын 26 буюу Бүгд найрамдах улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхт өдрийг тохиолдуулан 16 нас хүрч байгаа хүүхэд, залуусыг оролцуулан "ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ" зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдөр /2025.11.25/ аймгийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Боловсролын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон албаны бусад төлөөлөл хамтран "АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ыг зохион байгуулж хүүхэд залууст "Монгол улсын
11/25/2025

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.Ажлын хэсэг орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, мэдээлэл солилцох, тулгамдсан асуудлыг судлах, шийдвэрлэх шатанд уламжлах зорилготой.Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2025.11.21/ аймгийн Онцгой комисс хуралдлаа.Хурлын үеэр: -Аймгийн ХХААГ-ын газрын дарга Б.Сандагсүрэн ХАА-н өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар, -Аймгийн Засаг даргын Тамгын
11/21/2025

ХОВД АЙМАГ:Төрийн албаны IV улирлын ерөнхий шалгалтад 32 иргэн тэнцлээ

Өнөөдөр /2025.11.12/ орон даяар нэгэн зэрэг эхэлсэн Төрийн албаны IV улирлын ерөнхий шалгалт Ховд аймагт өндөрлөлөө.Энэ удаагийн шалгалтад аймгийн хэмжээнд нийт 108 иргэн оролцохоор бүртгүүлснээс 74.5 хувь буюу 80 иргэн шалгалт өглөө. Шалгалт өгсөн нийт иргэдээс 32 иргэн буюу  40.0 хувь нь тэнцэж “Төрийн жинхэнэ албаны нөөц”-д бүртгэгдлээ.  2025 оны 1-3 дугаар улирлын ТАЕШ-д нийт 441 иргэн бүртгүүлснээс 79.8 хувь буюу 352 иргэн шалгалт өгч 129 иргэн буюу шалгалт өгсөн иргэдийн 36.
11/12/2025

Төрийн албаны 2025 оны IV улирлын ерөнхий шалгалт эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр /2025.11.12/ орон даяар нэгэн зэрэг эхэллээ.Төрийн албаны 2025 оны IV улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 3072 иргэн оролцохоор бүртгүүлсний 109 нь Ховд аймгийн иргэн байна. Шалгалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс таван ээлжээр зохион байгуулах юм.Энэ өглөө орон нутгийн цагаар 07:30-д эхэлсэн шалгалтын нэгдүгээр ээлжид 22 хүн оролцохоор бүртгүүлсний 15 нь ирж шалгалтаа өгч байна.Шалгалта
11/12/2025

“Монгол Абилимп–2025” улсын хоёрдугаар уралдаанд амжилттай оролцжээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломж, ур чадварыг дэмжих зорилготой “Монгол Абилимп–2025” улсын хоёрдугаар уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн нийт 17 төрөлд 200 гаруй оролцогч өрсөлдлөө.Энэхүү уралдаанд манай аймгаас 8 төрөлд нийт 8 иргэн амжилттай оролцож дараах төрлүүдэд шагналт байр хүртлээ.-Х.Бат-Очир Сийлбэр төрөлд ,-Б.Отгон-Эрдэнэ Мэдээллийн технологи, Вөрд боловсруулалт төрөлд тус тус тэргүүн байр эзэлж Финланд улсад зохион байгуулагдах ОУ-ын тэмцээнд оролцох эрх авсан байна.&
11/10/2025

"ХОВДЫН ЭРДЭМТДИЙН ФОРУМ-2025" арга хэмжээнд 50 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож байна

Засгийн газрын "Бүсчилсэн хөгжлийн бодлого", Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны "ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ" хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрдэмтдийн дуу хоолой, мэдлэг чадвар, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, эрдэмтэн судлаачид, болон орон нутгийн хэрэгжүүлэгч хэлтэс, агентлагууд, сургалт судлагааны байгууллагуудын харилцаа холбоог өргөжүүлэх зорилгоор "ХОВДЫН ЭРДЭМТДИЙН ФОРУМ-2025" арга хэмжээг зохион байгуулж байна.Аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар,
11/10/2025

ХОВД АЙМАГ: Хүүхэд хамгааллын асуудал, шийдэл" чуулга уулзалт эхэллээ

Чуулга уулзалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхдийг Ивээх Сан, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хамтран зохион байгуулж байна. Энэ сарын 05-06 хүртэл хоёр өдөр үргэлжлэх арга хэмжээнд аймаг, сумын удирдлагууд, сургуулийн Нийгмийн ажилтнууд, багш нар, эрүүл мэнд, нийгмийн халамж ба цагдаагийн байгууллагын төлөөлөл, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд, эцэг эхчүүд, хүүхдүүдийн төлөөлөл болсон 100 гаруй хүн оролцож байна. Чуулга уулзалтыг аймгийн Нийгмийн
11/5/2025

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Японы "Хүүхдийг Ивээх Сан"-тай хамтын ажиллагааны "САНАМЖ БИЧИГ" байгууллаа

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Японы "Хүүхдийг Ивээх Сан"-тай хүүхэд хөгжил, хамгааллын чиглэлээр сүүлийн жилүүдэд тогтмол хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт (ESEL)-ын хөтөлбөрийг Ховд аймгийн 7 суманд хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд 99 багш зөвлөхийг бэлтгэж Булган, Алтай, Үенч, Мөст, Манхан, Зэрэг сумын Ерөнхий боловсролын 7 сургууль, Насан туршийн суралцахуйн нэгж, Хөгжил политехник коллежийн 14-25 насны
11/5/2025
Ховдын мэдээ