Аймгийн ЗДТГ

Баруун бүсийн зөвлөлийн дарга, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав бүсийн шилдэг сумаар шалгарсан Баян-Өлгий аймгийн Толбо сумын шагналыг гардуулав

Энэ онд Ховд аймгийн Булган сум Монгол Улсын шилдэг сумаар шалгарсан. Тэгвэл Баян-Өлгий аймгийн Толбо сумыг баруун бүсийн шилдэг сумдын нэгээр шалгаруулжээ. Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Дүгэржав, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Багдал нар 05-р сарын 25-ны өдөр Толбо сумын ИТХ, ЗДТГ-т  бүсийн шилдэг сумын Хүндэт өргөмжлөл, Туг, мөнгөн шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. Энэхүү арга хэмжээнд Баян-Өлгий аймгийн Засаг дарга Гылымханаар ахлуулсан ажлын хэсэг х
5/26/2020

Хөдөөгийн иргэд төрийн 11 байгууллагын 54 үйлчилгээг орон нутагтаа авах боломжтой

Ховд аймгийн бүх сумдад Төрийн үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлж байна. Ингэснээр хөдөөгийн иргэд төрийн 11 байгууллагын 54 үйлчилгээг эхний шатанд авах боломж бүрдэх юм. Энэхүү үйлчилгээг орон нутгийн иргэдэд үзүүлэн ажиллах сумдын ЗДТГ-ын хууль эрхзүйн ажилтнуудыг 2 өдрийн сургалтад хамруулан дадлага эзэмшүүлж аргазүйн зөвлөгөө өглөө. Мөн хариуцлагын гэрээ байгуулж шаардлагатай тоног төхөөрөмжийг албан ёсоор гардуулав.ВИДЕО: 
5/21/2020

Хуучин нисэх буудал дагуух гудамжны 5000 м.квадрат талбайг тохижуулах ажил эхэллээ

“Шинэ Ховд” хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлэх нэг чухал ажил бол гудамж талбайг тохижуулах төсөл юм. Тэгвэл аймгийн Засаг даргын Тамгын газар, УЦУОШГ, Татварын хэлтэс, ХХҮГ, БТСГ, ГХБХБГ, ОНӨГ, Ник петровис компани зэрэг байгууллагууд хамтын санаачилгаараа нэгдэн Хотын төв хэсгийн гудмуудын нэг болох Хуучин нисэх буудал дагуух гудамжны 5000 м.квадрат талбайн тохижилт үйлчилгээг хийж, ургахаа больж, өнгө үзэмж нь алдагдсан моддыг үндсээр нь гарган авч, хөрсийг нь дахин сэргээж, шинээр 1500 шир
5/18/2020

Булган сум "Монгол Улсын Тэргүүний сум" боллоо

Хүн амын тоо, орон нутгийн хөгжлөөрөө баруун бүсдээ тэргүүлж байсан Булган сум "МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ  СУМ" боллоо. "МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ"-ын шагнал гардуулах арга хэмжээг энэ сарын 11-ний өдөр Булган суманд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн Удирдлага зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, ахлах реферэнт н.Оюун, УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав нарын албаны төлөөл
5/12/2020

Хотын хөгжлийг хөдөө орон нутагт ойртууллаа

1990-ээд оны үед устаж үгүй болсон нэг бүтээн байгуулалтын ажил бол сумдад ашиглаж байсан төвлөрсөн халаалтын систем. Тэгвэл Ховд аймаг сүүлийн жилүүдэд энэхүү бүтээн байгуулалтыг дахин сэргээж ашиглалтад оруулаад байна. Тухайлбал хувийн болон орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр 2019 онд л гэхэд 13 сумыг төвлөрсөн халаалтын шугам сүлжээнд холболоо.  ВИДЕО:
4/30/2020

Аймгийн Онцгой комисс хуралдав

Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцэв. Тодруулбал, Бүгд найрамдах Казахстан улс, ОХУ болон бусад орнуудад суралцаж, ажиллаж, түр хугацаагаар амьдарч буй Ховд аймгийн иргэд Монгол Улсад эргэн ирэх тухай хүсэлтийг аймгийн Онцгой комиссын даргад ирүүлсэн байна.  Уг хүсэлтийг  шийдвэр гаргах эрх бүхий Улсын Онцгой комисст уламжилсан байна. Тиймээс Улсын Онцгой комиссоос гадаадын орнуудаас иргэдээ татан авах эсэхийг шийдвэрлэж, шаардлагатай тохиолдолд Улаанбаатар х
4/29/2020

“Мерси кор” ОУБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрөөс халдвар хамгааллын хувцас хэрэглэл, багаж тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэв

Аймаг, орон нутгийн түвшинд "КОВИД-19" вирусний халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг авч хэрэгжүүлж буй аймгийн Онцгой комисс болон Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт “Мерси кор” ОУБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрөөс халдвар хамгааллын хувцас хэрэглэл, багаж тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ. Үүнд: -30 ширхэг хамгаалалтын хувцас -1000 ширхэг амны хаалт -100 ширхэг хамгаалалтын нүдний шил -2 хайрцаг нэг удаагийн бээлий -10 ширхэг зайнаас халуун хэмжигч -5 ши
4/23/2020

"SPACES" төсөл Ховд аймагт албан ёсны оффисоо нээлээ

Өнөөдөр /2020.04.23/ Германы техникийн хамтын ажиллагааны “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төсөл Ховд хотын салбарын оффисоо албан ёсоор нээлээ. Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Ч.Уранчимэг нар болон “SPACES” төслийн удирдагч Др.Михаэл Трокенбродт, төслийн хамт олон, Тусгай хамгаалалтын захиргааны төлөөллүүд оролцсон юм. Төслийг ХБНГУ
4/23/2020
Ховдын мэдээ