Admin 9/13/2019 Photo, Design 5 Аймгийн Онцгой комиссын гишүүд 85 хувийн ирцтэйгээр хуралдлаа Өнөөдөр аймгийн Онцгой комиссын гишүүд 85 хувийн ирцтэйгээр хуралдаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн зохих шийдвэр гаргалаа.Хурлын эхэнд Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан хүйтний улирлын цаг агаарын төлөв байдлын мэдээллийг сонсов. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ирэх 10-р сарын сүүлийн 10 хоногт олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа нь өвөлжилт хүндэрч болзошгүй. Тиймээс орон нутгийн өвс тэжээлийн нөөцийг 2019 оны 10 дугаар са 9/13/2019
Admin 9/12/2019 Photo, Design 5 Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медаль гардуулав Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг болох Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү баярыг тохиолдуулан ойг зохион байгуулах хороо, Батлан хамгаалах сайдын тушаалаар Монгол улсын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа офицер, ахлагч, чөлөөнд байгаа бэлтгэл офицер, ахмадууд болон Батлан хамгаалах салбарын хууль тогт 9/12/2019
Admin 9/11/2019 Photo, Design 5 БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорациас Ховд аймагт хөгжлийн буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлж, хамтран ажиллахаар боллоо Ховд аймаг иргэдийнхээ амьдрал ахуйд түшиглэсэн, тогтвортой, байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт дэвшүүлэн “Гурван сэнхэр төвтэй таван од” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.Энэ хүрээнд Монгол наадам, олон угсаатны бүлгүүдийн өв соёл, уламжлал, Монгол ахуйг гадна, дотны жуулчдад цогцоор нь үзүүлэх “Мөнгөлөг шагшуурга”, “Цайны зам” зэрэг өвөл, зуны аялал жуулчлалын арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг болсон. Тиймээс жил ирэх тусам Ховд аймгийг зорих жуулчдын тоо нэмэгдэж, 201 9/11/2019
Admin 9/10/2019 Photo, Design 5 Дуут сумын Соёлын төвийг ашиглалтад хүлээн авлаа Дуут сумын хуучин соёлын төвийн 1998 онд аж ахуйн зориулалтаар баригдсан бөгөөд барилгын ашиглалтын хугацаа дууссан, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Иймд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шинэ соёлын төв барихаар тусгасан бөгөөд улсын төсвийн 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 300 хүний суудал бүхий хоёр давхар “Соёлын төв” барьж ашиглалтад орууллаа. Уг соёлын төвийн барилгын гүйцэтгэгчээр “Чандмань уушир” ХХК-ийн хамт олон ажиллав. Энэхүү соёлы 9/10/2019
Admin 9/5/2019 Photo, Design 5 “Бадамлах дөл” дулааны станц “Дулааны станцын төв дамжуулах шугам сүлжээг шинэчлэх төсөл” хэрэгжүүлнэ Сар хүрэхгүй хугацааны дараа дулааны станцууд айл өрх, албан байгууллагуудад 2019-2020 оны халаалт, дулаанаа түгээж эхлэнэ. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн “Бадамлах дөл” дулааны станцаас 9-р сарын 5-наас 10-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд “Дулааны станцын төв дамжуулах шугам сүлжээг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр, 9-р сарын 4-ний өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Анх 1976 онд ашиглалтад орсон дулааны станцын төв дамжуулах шугам сүлжээг бүрэн шинэчлэх төслийн нийт өртөг 9/5/2019
Admin 9/5/2019 Photo, Design 5 Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан төлөөлөгчид "Азийн уулзалт, олон улсын форум”-д оролцжээ ОХУ-ын Новосибирск хотноо 8-р сарын 28-30-ны өдрүүдэд бүс нутаг хоорондын боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх "Азийн уулзалт, олон улсын форум” боллоо. Орос, Монгол, Лаос, Камбож, Казахстан зэрэг 8 орны төлөөлөгчид оролцсон тус форумд Ховд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан төлөөлөгчид оролцож, боловсролын салбарын үйл ажиллагааны талаар мэдээлэл, туршлага солилцов.Мөн Новосибирск хотын Их, Дээд сургуулиуд, МСҮТ-ийн үйл ажилла 9/5/2019
Admin 8/30/2019 Photo, Design 5 Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо Энэ сарын 29-ны өдөр аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ.Зөвлөлийн хурлын эхэнд “Ховд”, “Бадамлах дөл” дулааны станцуудын өвөлжилтийн бэлтгэл, шугам сүлжээний засвар үйлчилгээний ажлын явцын талаар “Ховд” дулааны станцын дарга Д.Энхсайхан, аймгийн ЭХЗЗ-ийн нарийн бичгийн дарга Р.Янжмаа нар танилцуулж, дулаан хангамжтай холбоотой зарим тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвшилцсөн юм.Үүний дараагаар зөвлөлийн гишүүд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн 8/30/2019
Admin 8/23/2019 Photo, Design 5 Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхантай ярилцлаа Улс орон даяар өвөлжилтийн бэлтгэл ажил өрнөж байна. Иймээс ургац хураалтын дүн мэдээ, хот суурин газрын болоод мал ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхантай ярилцлаа. Энэ жилийн намрын ургац хураалтад аймгийн хэмжээнд 280 гаруй бага, дунд оврын трактор ажиллуулж байгаа бол аймгийн хэмжээнд 61.6 мянган тонн хадлан бэлтгэхээс одоогийн байдлаар 2225 тонн хадлан бэлтгэсэн дүн мэдээтэй байна. Мөн хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн 2 8/23/2019
Admin 8/23/2019 Photo, Design 5 Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилнэ “Туркийн Олон Улсын хамтын ажиллагаа, хөгжлийн удирдах газар” буюу “ТИКА”-гийн төлөөлөгчдийг өнгөрсөн гуравдугаар сард Ховд аймагт ажиллах үеэр нь аймаг, орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзан Хөдөө аж ахуй, Эрүүл мэнд, Боловсролын салбарт хамтран ажиллах санал уламжилсан. Үүний дагуу “ТИКА” ОУБ-аас Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 32 цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэхээр болсон байна. Мөн БСШУСЯамнаас Жаргалант сумын Наран баг, Мянгад сумын шинэ 8/23/2019
Admin 8/16/2019 Photo, Design 5 “Цайны зам өв соёлын II наадам” өндөрлөв Цайны замын түүхэн уламжлалыг эргэн сануулж, олон үндэстэн, угсаатны бүлгүүдийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, цайны соёлыг сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ, БОАЖГ, БСУГ, ХХААГ-аас мэргэжлийн бусад байгууллага, холбоодтой хамтран “Цайны зам өв соёлын II наадам”-ыг 8 сарын 13-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Наадмын хүрээнд зохион байгуулсан соёлын арга хэмжээнүүдэд амжилттай оролцсон оролцогчдын шагналыг өнөөдөр аймаг, орон нутгийн удирдла 8/16/2019