
Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг Ховд аймгийн Цэргийн штаб, бүрэлдэхүүний хамтаар 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хуваарийн дагуу зохион байгууллаа.
Энэ удаагийн хугацаат цэргийн албанд татагдсан залуус Үенч сум дахь Хилийн цэргийн дугаар ангид алба хаана. Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж цэрэгт мордсон залуус эх орныхоо торгон хилийг манахаар замд гарлаа.

Залуусыг өнөөдөр
/2025.05.02/ аав, ээж ар гэр, найз нөхөд болон аймаг, сумын удирдлагууд аймгийн төв талбайгаас үдэв.

Сүүлийн жилүүдэд хугацаат цэргийн алба хаах сонирхолтой залуусын тоо нэмэгдэж байна.

