Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов



Ховд аймгийн ЗДТГ-аас Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Жаргалант сумын Засаг дарга С.Гантөмөр нар цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл хийж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.



Тухайлбал:
- Төрийн байгууллагууд Засгийн газрын тогтоол шийдвэр, аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж, шаардлагатай засвар үйлчилгээг бүрэн хийж дуусгах
- Аймгийн хэмжээнд 26 томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өрнөж, ажлын явц хэвийн үргэлжилж байгаа бөгөөд цаашид цаг хугацаанд нь ашиглалтад хүлээн авахад анхаарч ажиллах
- Тендер шалгаруулалтын мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй мэдээллэдэг байх
- Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны тайлан мэдээллийг ард иргэдэд хүртээмжтэйгээр хүргэх
- Засгийн газар, Улсын Онцгой комиссоос ирүүлсэн чиглэлийн дагуу аймгийн баяр наадмыг 7-р сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулах үед байгууллага тус бүр чиг үүргийнхээ дагуу хариуцсан ажлын хэрэгжилтийг хангаж, холбогдох дүрэм журмыг мөрдөж, өндөржүүлсэн бэлэн байдлын үед сахилга хариуцлагаа чангатгаж ажиллах
- Амралт, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, үер ус, гал түймэр, тарваган тахлын халдвараас сэргийлэх чиглэлээр мэдээлэл сурталчилгааг сайтар хийх
- Жаргалант сумын 335 жилийн ойн хүрээнд “Нэг байгууллага - нэг бүтээлч ажил" уриалгыг хэрэгжүүлж ажиллах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ