Аймгийн Засаг даргын Тамгын газраас долоо хоног бүрийн тав дахь өдрийн 14:00 цагаас хамт олноороо цэвэрлэгээний ажил зохион байгуулах санаачилга гаргалаа.
Энэ хүрээнд өнөөдөр /2026.05.08/ Буянт голын бага гүүрний дээд талын ойн бүс /хуучин тор татсан байсан модтой хэсэг/-ийн хогийг цэвэрлэв.

"Хоггүй Ховдын төлөө" бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой уг ажилд 60 гаруй ажилтан оролцож 2 га орчим талбай цэвэрлэн 70 шуудай хог ачиж төвлөрсөн хогийн цэгт буулгалаа.
Тавдугаар сард дөрвөн удаа зохион байгуулах бүтээлч энэ ажлын хүрээнд ирэх 7 хоногийн Баасан гарагт их гүүрний доод тал Буянт гол дагуух хогийг цэвэрлэхээр төлөвлөлөө.
Хогоо хаядаггүй, байгаль орчноо хайрлан хамгаалах соёлд бүх нийтээрээ суралцахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олноос уриалж байна.

